• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Г.Чулуунбаатар: Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн жилийн их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмээгүй. 2017-2018 оны хичээлийн жилд мөн төрийн өмчийн их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн оюутны сургалтын төлбөрий уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа.

Өчигдөр болсон Ззасгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт оюутны сургалтын төлбөрийн талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Ерөнхий сайд шинэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг өнгөрсөн оноос өсгөхгүй байх асуудлаар төрийн өмчийн сургуулийн удирдлагуудтай санал бодлоо солилцож, зохих журмын дагуу бололцоог бүрдүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Энэ хүрээнд, 

Нэгд, 2017-2018 оны сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургуулийнхаа үйл ажиллагааны чиглэлийг хэвийн зохион байгуулах, сургалтын чанарыг бууруулахгүй аргыг судалж удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэх талаар санаачилга гаргаж ажиллах.

Хоёрт, 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан төсөв зардлаа зохицуулж, тэвчиж болох зардлыг тэвчих, гэхдээ зардал хэмнэсэн ч сургалтын чанарыг алдагдуулахгүй, суралцагчдад хүндрэл учруулахгүй байхаар ажиллах.

Гуравт, оюутнуудад сургалтын төлбөрөө төлөх уян хатан нөхцөл боломжийг иргэдэд санхүүгийн бэрхшээл үүсгэхгүйгээр зохион байгуулах. Өрхийн амьжиргааны байдлаас хамаарч олгодог тусламж тэтгэлгийн мэдээллийг багасгахгүй байх.

Дөрөвт, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутнуудыг хамруулах талаар боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж, арилжааны банкууд болон эцэг эх, зээл авах хүмүүстэй шуурхай хамтарч ажиллана гэдгийг хэллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-15 18:23:58


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох