• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

“Говь”-ийг аварсан баатрууд

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

"Говь" хувьцаат компанийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийн тархалтыг 05.00 цагт зогсоож, цурманд орууллаа. 

Нийт 30 мянган метр квадрат талбай бүхий дээврийн хэсэг бүхэлдээ галд шатсан. Дээврийн хэсэг нь төмөр бетон хийцтэй, дээгүүр нь 30 см зузаан шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж модоор давхарласан, 6-7 давхар хар цаасан хучлагатай байснаас гал эрчимжиж, салхины  эрчээр гал түймэр тархаж, галыг бүрэн унтраахад хүндрэл үүссэн байна. 

“Говь”-д гарсан гал түймрийг унтраахад онцгой байдлын 160 гаруй албан хаагч бүтэн 15 цаг ажиллаж, цурманд оруулсан юм. Гал сөнөөгч, аврах ангийнхан Говь компанийн үйлдвэрийн төнөг төхөөрөмж, бүтээгдэхүүнийг галд өртөхөөс бүрэн хамгаалж чадсан байна. Гал түймрийн үеэр  Нийслэлийн онцгой байдлын 10, 11, 14, 18, 26, 29, 30, 34, 35, 63, 65 дугаар ангийн гал түймэр унтраах албан хаагчид, Нийслэлийн онцгой байдлын аврах ангийг нэмэлт дуудлагаар дуудаж гаргасан байна. Нийтдээ Онцгой байдлын гал унтраах, аврах 11 ангийн 19 тасаг, гал түймэр унтраах тусгай зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 5 тонн багтаамжтай 11 ус тээвэрлэгч, Хот тохижилтын газраас 7 тонн багтаамжтай 6 ус тээвэрлэгч, УБТЗ-ын ус тээвэрлэгч вагоныг ашиглаж, гал түймрийг унтраажээ. "Говь”-ийг аварсан Онцгой байдлын албан хаагч баатрууддаа талархлаа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-15 12:42:11


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.131.242.18) 2017-06-16 12:23:32
    Ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ
  2. Зочин (202.179.2.147) 2017-06-16 07:17:02
    Хангамж нь ямар байдаг юм бол доо...Сэтгэл зүрх улаан гараараа голдуу бэрхшээлтэй тулдаг юм шиг байна лээ.
  3. Зочин (202.21.111.98) 2017-06-15 16:41:45
    Баатрууддаа баярлалаа, Та бүхэнд сайн сайхныг хүсье.
  4. Zochin (202.70.46.216) 2017-06-15 16:06:17
    Mash IH bayrlallaa
  5. Зочин (202.72.245.200) 2017-06-15 15:33:24
    Ашгийн төлөө улайран хөөцөлдсөнөөр, ажилчдын аюулгуй байдал, хөдөлмөр хамгааллын дурам журмыг яаж зөрчиж болдгийг энэ үйл явдал харуулж байна. Үйлдвэрийн удирдлага, эзэдтэй хариуцлага тооцох ёстой.
  6. Зочин (202.72.245.200) 2017-06-15 15:28:26
    Хувийн өмч шуу дээ, 2007 оноос хойш. Социализмийн үеийн харанхуй лоозонгийн сэтгэлгээнээсээ салмаар юм. Энэ үйлдвэр өөдлөх, уруудах нь жирийн иргэн таньд ямар ч падлийгүй. Ашиг олбол Баатарсайхан мэтийн цөөхөн хүн ганцаараа хүртэнэ. Ашгийн өчүүхэн хэсгийг улсад татвар гэж төлнө. Тэр нь дэд бүтэц, ажилчдын нийгмийн зардалд хүрдэг эсэх нь тодорхой бус. Хэдэн эмэгтэй голдуу ажилчид нь боолын цалингаараа бүх насаараа зүтгэнэ. Өнөөгийн нийгмийн гашуун үнэн бол энэ. Социализмийн үеийн нийгмийн өмчийг чоно борооноор хэдхэн луйварчид хуйвалдаж авсан одоо бүгдээрээ бараг 100 хувь хэдхэн хүний гарт байгаа. Дээр үеийн жинхэнэ үндэсний үйлдвэрийг өнөөгийн хувийн үйлдвэртэй холиод байна.
  7. МӨНХЖАРГАЛ Ц (183.81.171.134) 2017-06-15 13:38:11
    ГОВИЙН НООЛУУРЫГ ХУДАЛДАН АВЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ СЭРГЭЭХЭД ТУСАЛЪЯ МОНГОЛЧУУДАА
  8. Зочин (202.131.235.74) 2017-06-15 12:59:55
    ene tsagiin egel baataruuddaa bayarlalaa
  9. Зочин (202.21.100.246) 2017-06-15 12:59:34
    Талархаж байна

Танд санал болгох