• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Фото сурвалжлага: Галд өртсөн "Говь" үйлдвэр ийм болжээ

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

15:30 цаг: Гал түймрийг бүрэн унтраалаа

"Говь" ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Гал түймрийг унтраахад онцгой байдлын газрын 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авхуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, бүрэн унтраасныг онцолж байна.
Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй юм.
Мөн гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

10:00 цаг: Галын тархалтыг зогсоож, цурманд орууллаа

Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2017 оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 46 минутанд ирсэн байна.

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажилласан байна. Галын улмаас хүн хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан мэдээлж байна. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Галын тархалтыг үүрийн 05.00 цагт зогсоосон бөгөөд онцгой байдлын аврагчид үргэлжлүүлэн ажиллаж байна. Зарим эх сурвалж, үйлдвэрийн дээврийг хар цаасаар хучиж байгаад гал алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл өглөө.

"Говь" компани мэдэгдэл гаргалаа

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-15 10:49:04


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.179.26.130) 2017-06-15 14:47:46
    зурагчин их мундаг юмаа
  2. МӨНХЖАРГАЛ Ц (183.81.171.134) 2017-06-15 13:36:43
    ГОВИЙН НООЛУУРЫГ ХУДАЛДАН АВЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ СЭРГЭХЭД ТУСАЛЪЯ МОНГОЛЧУДАА

Танд санал болгох