• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​“Хүндэт донор”-ууд автобусаар хөнгөлөлттэй зорчино

Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан НИТХ-ын хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүндэт донор”-уудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргалаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын үйлчилгээг нэвтрүүлснээс үүдээд “Хүндэт донор”-ууд тусгайлсан цахим картгүйн улмаас төлбөртэйгээр зорчоод хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймээс НИТХ эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буян доноруудад анхаарал хандуулж нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих асуудлыг шийдвэрлэсэн юм. “Хүндэт донор” цол тэмдгийг 35 удаа буюу 12 литрээс дээш хэмжээгээр цусаа хандивласан донорт олгодог бөгөөд манай улсад хөдөлмөрийн насны 200 орчим эрхэм хүндтэй цол хүртжээ. Тэд өдөрт хоёр удаа үнэ төлбөргүй нийтийн тээврээр зорчих картаа 14 хоногт багтаж Нийслэлийн Тээврийн газраас авахаар боллоо.

Манай улс сүүлийн жилүүдэд цусны нөөц бүрдүүлэх, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх талаар ихэд анхаарч байгаа. УИХ-аас 2000 онд Донорын тухай хуулийг баталсан. 2012 онд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 онд шинэчлэн найруулсан юм. Түүнчлэн хүндэт доноруудыг улсын магадлан итгэмжлэгдсэн амралтад жилд нэг удаа үнэгүй амраадаг. Мөн эрүүл мэндийн зарим үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт дугааргүй үзүүлэх эрх олгодог юм. Ингэснээр 2012 онд улсын хэмжээнд 19 мянган донорын цус цуглуулсан үзүүлэлт 2016 оны эцэст 33 мянга болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 70 орчим хувиар нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний хангамж сайжирчээ. Нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Үүний цаана олон хүний амь, эрүүл мэнд аврагддаг юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-14 15:46:25


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох