• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

"Говь" үйлдвэрт галын аюул учирлаа

Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2017 оны  зургадугаар сарын 14-ний 20 цаг 46 минутанд ирсэн байна.

Галын тархалтыг 05.00 цагт зогсоожээ

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж байна.

Гал их хэмжээнд тархан гарсан, сая авсан мэдээллээр гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Галын улмаас хүн хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан мэдээлж байна. 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

22.30 цагт

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж байна. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байна.

Гал сөнөөгчид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй, үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажилласаар байна.

Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж байна.

Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна.

picture picture picture picture picture picture

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны долдугаар сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1200 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-14 22:31:16


Нийт сэтгэгдэл: (16)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (150.129.140.196) 2017-06-16 00:54:12
    haramsaltai yuma eh ornii min nvvr tsarai bson vildver
  2. Зочин (202.72.245.200) 2017-06-15 12:29:46
    "Таван Богд"-ийн Батсайхан Зава Дамдин багшаараа ном уншуулж эд хөрөнгөө даатгуулсан л баймаар юм даа. Зава Дамдин багш нь ганц унгас алдаад бороо оруулж өгмөөр юм.
  3. Zoya (103.9.90.51) 2017-06-15 10:32:58
    Ёстой харамсалтай байна аа. Монголчууд бидний нүүр царай, эдийн засгийн түшиг тулгуур болсон энэ сайхан үндэсний үйлдвэрээ аврах хэрэгтэй . Танай хамт олныг ард түмэн бид дэмжинэ ээ
  4. Харамсалтай (202.70.46.208) 2017-06-15 09:59:45
    Монголын эдийн Засагт үнхээр харамсалтай гарз бна. Говь үндэснтй хамгийн том үйлдвэрлэгч. Төр дэмжлэг үзүүлж даатгалын нөхөн төлбөрийг нь сайн гаргуулах хэргтэй. Даатгалын компаниуд гэж албан даатгалаар хөлждөг газар бдаг, шалтаг тоочилгүй өгөх хэрэгтэй
  5. Baagii (182.160.2.10) 2017-06-15 09:19:08
    1979 ond bi jooxon xvv zynii amraltaaraa xudulmurii baatar Ishgenxvv baatariin brigaadad tyclax ajiltangaar ajildag baixdaa govl vildveriin anxnii shong zooj bocgoj baijee
  6. Сүхбаатар (202.179.31.51) 2017-06-15 09:07:56
    хайран үйлдвэр .......дайны төлбөрөөр баригдсан Монголын урдаа барьдаг ганц үйлдвэр, хариуцлага сахилга бат гэж манай улсад алга даа сайн шалгаж үнэн мөнийг олох хэрэгтэй байна даа
  7. Охиноо (103.229.120.242) 2017-06-15 08:36:55
    Монголын маань урдаа барьдаг үндэсний ганц үйлдвэр шатчихлаа хайран хайран,энэ их алдагдал учирч байгаа та нартайгаа сэтгэл зүрхээрээ хамт шүү хандвийн данс нээгээрэй ард олон чинь та нартайгаа хамт шүү
  8. Энхтуул (103.229.120.242) 2017-06-15 08:31:01
    ээ бурхан минь хүн амьтан гайгүй байгаасай хайран сайхан үйлдвэр минь Тэр их хөрөнгө сүйдчихлээ.Одоо яах вэ юунаас болдог байна аа Үнэхээр харамсаж байна аа хандивын данс нээгээрэй Монголчууд минь туслана биз дээ Агуу ард түмэн чинь сэтгэл зүрхээрээ хамт байгаа шүү
  9. Баянаа (103.229.120.242) 2017-06-15 08:26:51
    хайран юмаа бидний монголчуудын юм ш дээ юун улс төржих вэ Ард олонд маань гай зовлон учирлаа ш дээ Тэр олон ажилчид яахын бэ цаашлаад улс орныхоо нүүрийг тахалдаг ганц үйлдвэр гэж бодогдохгүй байна уу
  10. Зочин (122.201.22.142) 2017-06-15 07:33:36
    Хайран сайхан үйлдвэр
  11. Зочин (66.181.185.48) 2017-06-15 06:59:45
    ardiin nam garaad boroo orohgvi bas gal ih gardag bolloo doo bas hujaa nar ih irdeg boljee
  12. zochin (49.0.214.163) 2017-06-15 02:57:31
    hairan yum.bidni l yum shuu dee
  13. Зочин (66.181.180.173) 2017-06-15 01:08:41
    Ажлаа хийхгүй сонгууль хэссэн хотын захирагч Су Батболд огцор Хот эзэнгүй боллоо
    1. Зочин (27.123.214.106) 2017-06-15 06:00:46
      За битгий эргүүт наад балиар улс төржилт хэнд хэрэгтэй юм
    2. irgen (202.9.42.51) 2017-06-15 06:40:15
      yun Batbold ve bas Ardchilsan namiin mulguu uhuulagchid. naana chini undesnii hemjeenii exportiin borluulalt hiij bui huviin hebshliin maani companii undsen suuri uildvert galiin gamshig tohioldoj bidend ersdel uchirch baina. usan tolgoigoo tseneglej bai
  14. Зочин (202.126.91.106) 2017-06-15 00:58:23
    Юуунаас болов ? Хүн амьтан гайгүй байгаа?

Танд санал болгох