• 2017 оны 06 сарын 26  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

МАК босгож чадлаа, импортын цемент баяртай

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх цавын чулуун ордыг түшсэн цементийн үйлдвэрийн нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо. МАК компанийн байгуулсан энэхүү үйлдвэр нь Монгол Улсын бүтээн байгуулалтын цементийн хэрэгцээний гуравны нэгийг дангаараа хангах боломжтой. Жилд нэг сая тонн, хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ийм үйлдвэр Сэлэнгийн Хөтөлд, бас Дорноговийн Өргөн суманд бий. Харин МАК-ийн үйлдвэр цементийн чанарыг роботоор буюу хүнээр хянуулдаг, босоо тээрмээр түүхээ эдээ бэлтгэдэг, тусгайлсан хөтлөгчгүй зууханд клинкерээ шатаадаг, онлайнаар үйлдвэрийнхээ процессийг хянадаг гэдгээрээ технологийн давуу талтай.

МАК-ийн үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Дани, БНХАУ-ын Элчин сайд нарын албаны хүмүүсээс гадна бизнесийн төлөөллийнхөн оролцсон.

Үйлдвэрийг нээж хэлсэн үгэндээ “Монголын алт” /МАК/ компанийн ерөнхийлөгч Ц.Цэлмүүн, “Бид одоогоос 15 жилийн өмнө шохойн чулууны хайгуулын ажлаа эхлүүлж байлаа. Энэ нутагт шохойн чулуу, элч, шавар, нүүрс, төмрийн хүдэр, хүрмэн чулуу нь өнөөдрийн боссон энэ үйлдвэрээс 45 км-ийн тойрогт багтан оршдог юм. Өнгөрсөн хугацаанд цементийн хамгийн орчин үеийн техник технологийг судлах, хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх, боловсон хүчнээ сургах, ер нь өөрсдөө суралцсан он жилүүд байсан. Энэ бүхний эцэст 192 жил ашиглах шохойн чулууны нөөцтэй ордоо түшиглэн цементийн салбарт 130 гаруй жилийн туршлагатай, Данийн вант улсын FlSmidth компанийг сонгож, 2012 онд тэдний тоног төхөөрөмж, технологийг Монголдоо оруулж ирж нутагшуулан шийдвэрийг гаргаад гэрээ байгуулсан юм. Нийтдээ 330 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий энэ үйлдвэрийн гэрээ нь Олон улсын худалдааны байгууллагын “2012 оны шилдэг гэрээ хэлцэл” шагнал хүртсэн. Бидэнтэй хамтран ажилласан Данийн “FlSmidth”, БНХАУ-ын“Hen Yuan”, Монголын “Цамхагт асар”, “Өндөр харш”, “ПиВи энержи” болон бусад компанид гүн талархлаа илэрхийлье. Дотоодын 71 компани, аж ахуйн нэгж ажил үйлчилгээ хариуцан, бараа бүтээгдэхүүн нийлүүлж, 3400 иргэний хөдөлмөрөөр үйлдвэр маань боссон” гэв.

Европ стандартын цементийн энэхүү үйлдвэр нь 32,5, 42,5, 52,5, 62,5 гэсэн дөрвөн төрлийн стандартын цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй “WRC”, “SRC”маркийн цемент гаргах ажээ. Түүнчлэн үйлдвэрт 865 монгол ажилтан ажиллаж байгаа бөгөөд жил бүр улс, орон нутгийн төсөвт 32.5 тэрбумын татварын орлогыг төвлөрүүлнэ. Цаашлаад 70-75 сая орчим ам.долларын импортыг орлон, валютын гадагшаа чиглэсэн урсгалыг хаана гэдгийг Ц.Цэлмүүн захирал онцолсон. Тэд үйлдвэрлэсэн цементээ нэг тонныг нь 135, савласанг 145 мянгаар зах зээлд нийлүүлж байгаа юм.

Түүнийг нээлтийн үг хэлсний дараагаар индэрт гарсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Монгол Улс гэр хорооллоо барилгажуулж, уул уурхай түшиглэсэн бүтээн байгуулалт өрнүүлж, томоохон хороолол, хурдны зам барихад цемент, тэр дундаа чанараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн евро страндартын цемент хэрэгтэй. УИХ, Засгийн газраас шат дараатай авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнд манай улсын гадаад дахь нэр хүнд дахин сэргэж, Засгийн газрын бондын ханш оөсч, хөрөнгө оруулагчид эргэн итгэж, ард түмний амьдралд сайнаар нөлөөлөх сайхан мэдээнүүд шил даран гарч эхэллээ. Тийм сайн мэдээ, сайхан үйл явдлуудын нэг нь өнөөдөр бидний гэрч нь болон оролцож буй энэ үйлдвэрийн нээлт юм. Засгийн газар хийж, бүтээж байгаа компани, хувь иргэн, хувийн хэвшлээ үргэлж бодлогоор дэмжинэ. Барилгын салбарын хөгжилд шинэ стандарт, шинэ чанарыг нэвтрүүлж, цементийн импортыг халах, дэлхийн стандартын цементийг дотооддоо үйлдвэрлэж буй танай хамт олонд баярлалаа. Монголчууд бид сүүлийн жилүүдэд хангалттай олон тууз хайчилсан. Тэдэн дунд шав тавих, баялгаа гадагш зөөх тууз нь олон байсан. Цаашид баялгаа Монголдоо үлдээх, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт олон болохыг билгэдэн ерөөе” гэсэн юм.

Тус үйлдвэр нь Улаанбаатар хотоос 330, Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас найм, Олон овоот төмөр замын өртөөнөөс 1.4 км зайд байрладаг. Цементийн түүхий эд агуулах байр, түүнийг дамжуулах агаарын дамжлага, уурын зуух, савлагааны байр гээд тэндхийн бүх барилга, байгууламжийг ногоон өнгөөр будаж, үйлдвэрийн ойролцоо ногоон байгууламж бий болгожээ. Тэнд цагт 250, хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэх гэнэ. Үйлдвэрээс 40 хүрэхгүй км-ийн зайд байрлах гөлтгөнө, нүүрс, шавар, шохойн ордуудаас түүхий эдээ татаж, тээрэмд оруулан нунтаг болтол нь буталдаг байна. Буталсны дараа өндөр температурттай зууханд шатааж, чулуунцар болгоно. Түүнийгээ дахиад хөргөж, нунтагласны дараа 50 кг уутанд хийж савлан, воганд ачдаг байна. Дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Олон-Овоот төмөр замын өртөө рүү 1.9 км төмөр зам, Чойр хотоос 110 кВт-ын хүчин чадалтай 65 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татжээ.

МАК-ийн хамт олон жилд 130 мянган тонн барилгын болон металлургийн технологийн зориулалт бүхий Италийн FERCALX фирмийн шохойн үйлдвэр, Японы бетонон эдлэлийн зах зээлд тэргүүлэгч “Айзава” групптэй хамтарсан Бетон хийц, эдлэлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-12 13:34:58


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин W (103.9.90.130) 2017-06-13 16:13:35
    ганц хоёр төгрөгийн илүү байсан ч яахав дээ цаана нь олон Монгол айлын амьдрал сайжирч байга а юм чинь. Аль болох л боломжийн доод үнээ л гаргах байлгүй дээ
  2. Сонгууль болгоноор л нээлт хийж тууз хайчлах юм ха ха хэдэн ч удаа нээлт хийж шоудав улс төрчид тэгж байж л дампууруулах нь дэ (103.229.123.174) 2017-06-13 14:50:22
    Сонгууль болгонд л нээлт хийж тууз хайчлах юм.Дампууруулах нь л дэ энэ улс төрчид
  3. Tiktak (27.123.214.125) 2017-06-13 11:40:10
    Нэг гадаад Монголд хагас жил амьдраад буцахдаа, нэг л юм ойлгосонгуй, Монголд тариад зарж байгаа томс Хаа байсан Хятадаас импортолж байгаа томсноос унэтэй байдагын учирыг олсонгуй гэж билээ.... Цемент бас тэгэх л байх даа...
    1. Сонгууль болгоноор л тууз хайчилж нээлт хийх юм да ха ха .Сайд болгон очиж тууз хайчилна.Лоозон болж дууслаа хөөрхий (103.229.123.174) 2017-06-13 14:50:44
      Хэдэн ч удаа нээлт хийв дэ ха ха
  4. Цемент (119.40.99.2) 2017-06-13 08:20:35
    Цементийн гаалийн татвар нэмэгдэнэ. Номтойбаяр санаачлах байх.Мөн ил задгай цемент худалдахыг хориглох аян явагдана.
  5. Зочин (103.57.92.79) 2017-06-12 21:19:08
    Тэгээд л тэнгэрт тулсан үнэ хэлээд байв. Авахгүй шүү тэгвэл
  6. Зочин (124.158.126.145) 2017-06-12 15:33:39
    Dotooddoo uildverlene gedeg sain hereg. Gehdee gadaadaas avdag baih ueiin unenees hyamd baij chadaj bna uu? Chanar ni iluu baij chadaj bna uu? esvel esereeree gadaas ireh importon deer haalt hiilgej bgaad uursdiinhuu cementiig yamar ch songoltguigeer undur uneer shahah gej bna uu?
    1. Үндсэний үйлдвэрлэлээ дэмжигч (202.131.233.190) 2017-06-12 20:44:50
      Дээррх зочинд, муу санаа эзнээ отно гэдэг юм. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол үндэсний аюулгүй байдал юм.

Танд санал болгох