• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Дэлхийн шилдэг 100 их сургуульд төрийн санхүүжилтээр суралцуулах хөтөлбөр зогсчээ

Дэлхийн шилдэг 100 сургуульд урилга авсан оюутныг төрийн санхүүжилтээр суралцуулах тухай БСШУСЯ-ны Гадаад харилцаа, гадаадад, гадаадаас суралцах оюутны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Гардигаас тодрууллаа. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн 2013 онд “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” зарлиг гаргасан. Өмнө жилүүдэд амжилттэй хэрэгжсэн. Харин энэ жилийн хувьд шилдэг 100 их сургуульд суралцуулах санхүүжилт түр зогссон байгаа. Энэ нь улс, орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Гэхдээ түр зогсоно гэдэг нь цаашид эдийн засгийн байдал сайжирвал оюутан, залуусыг төрийн санхжүүжилтээр сургана, хөтөлбөр үргэлжилнэ. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох юм. Өөрөөр хэлбэл, шилдэг 100 их сургуулийн эхний 20 сургуулийн аль нэгэнд суралцахаар бол тухайн оюутан ямар ч мэргэжил сонгосон төрөөс санхүүжилт олгоно гэсэн үг. Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар бол Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заасан. Тэгэхээр 21-100-д багтсан сургуульд Засгийн газраас Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлүүдээр оюутанд чиглэл өгч сургах юм.” хэмээлээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-10 10:49:50


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох