• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Эрдэнэт-Овоот чиглэлийн 549 км төмөр замын санхүүжилтийн урьдчилсан гэрээ байгууллаа

Коксжих нүүрсний нөөцөөрөө хоёрдугаарт ордог Овоотын ордны “Aspire mining” компани “Эрдэнэт-Овоот” чиглэлийн 549 км төмөр зам тавих ажлыг санхүүжүүлэх урьдчилсан гэрээг БНХАУ-ын “China Gezhouba Group Co Ltd” компанитай байгуулсан тухай “Railway Gazette” мэдээлжээ .

Гэрээнд “Aspire mining” ийг төлөөлж охин компани болох “Northern Railways” гарын үсэг зурсан байна. Төмөр зам баригдаж ашиглалтад орвол нөөцөөрөө Тавантолгойн дараа орох коксжих нүүрсний том ордоо бүрэн хүчин чадлаар ашиглах боломжтой болох юм.

“Northern Railways”-ийнхан төмөр замын ажлын гүйцэтгэгчээр “China Railway Construction Corp.”, “China Railway 20 Bureau”, “China First First Research & Design Institute” зэрэг байгууллагуудыг ажиллуулахаар яриа хэлэлцээр хийж байгаа юм байна. Мөн санхүүжилтийн ажилд “China Gezhouba Group Co Ltd”-аас гадна “China Energy Engineering Corp” оролцох аж.

“Aspire mining”-ийн захирал Дэвид Пауэлл энэ талаар хийсэн мэдээлэлдээ “China Gezhouba Group Co Ltd” бол дэлхийн олон улс оронд томоохон төслүүдийг санхүүжүүлж байсан туршлагатай компани юм” хэмээн хэлсэн байна.

“Aspire mining” компани нь Австрали улсад хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 онд анх байгуулагдсан. Улмаар 2007 онд Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, санхүүжилт босгосон байдаг. Анх Австрали улсад төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2010-2011 онд манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Тус компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд олборлолтын нэг, хайгуулын гурван тусгай зөвшөөрлийг хамарсан 430 хавтгай дөрвөлжин талбайд нүүрсний хайгуул хийсэн. Эдгээрийг бүхэлд нь “Овоот” төсөл хэмээн нэрийддэг.

Одоогоор тус ордод JORC стандартаар нөөцийг 225 сая тонн нүүрс гэж тогтоосон ч, цаашид нөөц нь нэмэгдэх боломжтой гэлцдэг. Энэ ордоос жилд 5-12 сая тонн нүүрс олборлож хойд болон урд хөршид нийлүүлэхийн зэрэгцээ, Баруун Европ, Хойд Азийн орнуудад төмөр замаар хүргэхээр төлөвлөж байгаа юм. Гэхдээ эл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад, төмөр зам юу юунаас илүү чухал. Тиймээс “Aspire mining” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барьж, эзэмших, ашиглах зориулалт бүхий “Northern Railways” салбар компаниа 2015 онд манай улсад байгуулсан юм.

Инженерчлэлийн шийдэл эцэслэн гарсны дараа бүтээн байгуулалтын ажлыг ойролцоогоор гурван жилийн дотор гүйцэтгэх боломжтой гэж “Northern Railways”-болон түүний толгой компани “Аспайр майнинг” үзэж байгаа.

Энэ дагуу “Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концессын гэрээний төслийг Засгийн газар 2015 онд 111 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан.

Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон. Концесс эзэмшигч өөрийн хөрөнгө болон боломжит орлогоороо энэ хөрөнгөөр 5 жилийн дотор 549 км төмөр замын ажлыг барьж байгуулах ёстой юм. Концессын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж, энэ хугацаанд концесс эзэмшигч нь 100 хувь эзэмшиж ашиглана. Харин гэрээний хугацаа дуусгавар болох үед төмөр замын суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр заажээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-09 10:15:02


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.42.189) 2017-06-12 06:47:58
    30 жилийн хугацаанд баахан хужаа орж ирж эрлийзүүд улам нэмэгдэхнээ
  2. Зочин (202.126.91.93) 2017-06-10 13:32:37
    gashuunsuhaitiin zamaa bariad 90 gariu km-iin autozamaa haachih< mongold ene ashigtai harin Ovoot Erdenettiin ene zam shar umnuu ashig sonirholtoi, dampuu turiin bodlogiin aldaa!!!
  3. Зочин (203.91.115.35) 2017-06-09 10:39:58
    Bulgan morong zaaval dairuulj hii, ugui bol boli boli
    1. zochin (203.91.115.45) 2017-06-09 11:36:46
      Зөвхөн орд газруудыг л дайрах биз дээ
    2. Зочин (202.9.40.32) 2017-06-09 17:01:19
      Эх орончид мөрөнгөөр дайруулахыг зөвшөөрөөгүй
    3. Зочин (202.70.46.216) 2017-06-09 20:40:32
      Мөрөнгөөр дайруулахгүй гэж тэгнэж хэвтчихээд хэдэн жил гацаасан гээ биз дээ. Дайруулахгүй болохоор одоо матрын нулимс унагацгаагаад
    4. Уншигч (27.123.214.109) 2017-06-11 20:25:28
      Булган хөвсгөлийнхөн нүүрс зөөдөг вагон хараагүй болохоор аргагүй аргагүй

Танд санал болгох