• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​“Гачуурт”-ын Л.Чинбатыг дэмжиж, Баянхошуунд паркийн газар олгоё

Улс төрийн сонгуулийн нүүр нүдгүй нүдсэн сурталчилгаа дунд саяхны нэгэн сайхан санаачилга дарагдаж хоцрох нь байна. Энэ бол “Гачуурт” компанийн захирал Л.Чинбатын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жишгийн тоглоомын талбайг өөрийнхөө хөрөнгөөр барих санаачилга байв. Орон сууцны хороолол дунд тоглоомын талбай хомс, Хүүхдийн паркийн тоглоом төлбөртэй тул багачууд компьютер л тоглож байна. Иймээс хүүхдүүдэд үнэгүй тоглох боломжтой тоглоомын талбай байгуулах сайхан санаачилгыг нь ямар ч байсан дэмжие, хотын дарга аа.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хотын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дагуу ундны усны нөөц газрыг хамран байрлах 960 га газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Энэ бол эрдэмтэн, судлаачдын саналыг үндэслэн иргэдийн ундны усны нөөцийг хамгаалсан маш чухал шийдвэр байсан. Ингээд хоосон хашаалсан газарт ногоон зүлэг, мод тарьж өнөөгийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг босгосон түүхтэй. Хотын усны нөөцийг хамгаалж, моджуулах ажлыг зохион байгуулснаараа тухайн үеийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Сарантуяа “эко хатагтай” гэгдэж байв. Өнөөдрийн байдлаар 183 га талбайд ногоон байгууламжийг бий болгож, 28.5 га талбайд зүлэгжүүлэлт, 110 мянга гаруй мод, сөөг мод тарисан нь 96 хувийн ургалттай байгаа юм. Түүнээс гадна олон улсын стандартад нийцсэн 5.5км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж амжуулжээ. Энэхүү хүрээлэнгийн ногоон байгууламж, мод бут нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 25 хувийг тус хүрээлэн дангаараа бүрдүүлж байгаа ажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн газар нийслэлийнхний уух устай холбоотой хэсэг учраас модноос өөрийг тарьж, замаас өөрийг барьж болохгүй заалттай. Иймээс энэ чигээр нь үлдээе. Харин сайхан санал гаргасан Л.Чинбатыг дэмжиж хотын зүүн, эсвэл баруун захад барилга байшин барьж болох газар шийдэж өгье.

Нэгэнтээ Л.Чинбат, “Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч.Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ. Харин танаас ганцхан гарын үсэг л хүсч байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж фейсбүүктээ бичжээ. Энэ хүсэлтээ албажуулаад ирдэг юм бол дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлөх газарт, эсвэл сул байгаа эрүүл агаар, хөрстэй газарт Л.Чинбатад газар олгоё. Заавал хотын төвд, түгжрэл стресс дунд хүүхдүүдээ тоглуулах шаардлага алга. Дотоодын бизнесмэнийг санаачилга гаргаж байхад нь бодлогоор дэмжиж Баянхошуунд газар олгоё. Тэнд хотын шинэ төв, дэд төв баригдаж, орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэж, залуучууд тэнд хямд чанартай байранд амьдарна. Ерөөсөө тэнд л газар олгоё. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-09 07:12:01


Нийт сэтгэгдэл: (35)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. халиун гуай (66.181.176.189) 2017-06-18 23:14:22
    хөлсний хүүхэд чинбатын нэхлийг бултуулж холхон цөлөх даалгавартай юмсанжээ. наадмын хуушуурны мөнгөө олох санаатай, айн. хүний хүүхдүүд тийм айхтар, ккк
  2. Зочин (103.10.22.52) 2017-06-15 20:45:42
    Хужирбулангийн замын урд хэсэгт нилээд хэдэн зуун га нөөц газар бий, түүнээс Чинбатад өгвөл таарна. Эсбөгөөс хэдэн жилийн дараа УБ хотын газрын наймаачдын гараар орох байх даа.
  3. Зочин (66.181.190.176) 2017-06-11 15:08:20
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн паркаас өөр хүүхэд залуучууд очих эко газар байхгүй хаанаа ч хүрэлцэхгүй байгаа энэ үед үүнээс илүү ажил хэрэгч тустай санаачилга хаана ч алга байна шүү. Үндсэндээ цэцэрлэгт хүрээлэн Наран туулаас ялгаагүй шахам болж байгааг хүн бүр л мэдэж байгаа. Энэ хүн жинхэнэ жишиг цэцэрлэгт хүрээлэнг байгуулж чадах хүн гэж бодож байна
  4. Би (202.131.226.139) 2017-06-11 12:25:16
    Яармагын газрыг юунд хадгалаад, хувааж аваад байгаа билээ, энд хашаалаад газар аваад байгаа явдлыг таслан зогсоож, Чинбат гуайд олгож, хүүхэд залуус очих дуртай газар байгуулахыг нь дэмжие
    1. Зочин (103.10.22.52) 2017-06-15 20:53:15
      Яармагт эзэнгүй жорлонгийн нүх ухах ч газар үлдээгүй, бүгдийг нь монголын "шударга ажил хэрэгч" хүмүүс хууль номын дагуу "төлбөр"өө төлөөд авчихсан, одоо үнэд оруулах бизнес үл ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэхэд таатай байна.
  5. zochin (182.160.3.59) 2017-06-11 01:35:30
    Show daj hanahguima. Chinbat l gariin useg guihaa zaalgav gej. Hiie gevel hucheer ch avchihna. Neg l ***** aj ahui gazar tarailangaar halhavch hiisen hun. Zunduu gazar bn. Hiie gevel hiine shdee. Neg tolgoin hesgiig avaa l biz dee. Tegeed bayajaa l biz dee. Bitgii show~ dood bai l daa.
  6. Zochin (115.187.88.2) 2017-06-10 22:58:38
    Naad chinbaa khudlaa shoudaj bgaa yum. Shal khudlaa
  7. Ганболд (202.9.42.115) 2017-06-10 03:08:53
    Санаачлага санаа зөв ч буруу малгай гарчиг тавьж, бүтээп гэсэн хүнтэйгээ ч яхилцаж зөшилцөөгүй байж бусдын хийх зориход тээг болж боломгүй бхоо. Ахин санаачлага гарган хүүхдийн парк байгуулахнуу гэж баясан гоц мөргөвшд кк
  8. cheegii (66.181.176.43) 2017-06-10 00:03:28
    Bayanhoshuunaas oor gazar oldohgui tend ch neg goy nuur bii dee terniigee toiruulaad hiivel ch bolj L bn shd zundaa usnii shuvuu irdiin chinbat ahiig demjijbn
  9. Аагий (91.183.239.238) 2017-06-09 22:29:29
    Ер нь бол гоё том хүн болгоны очдог, гэр бүлийн парк байгуулах гэж байгаа юм бол хотоос зайдуу газар сонгосон нь дээр ш дээ, хотын төвд аялдаг зугаалдаг парк байх хэрэгтэй ш дээ. Тэгж л тус болж үз
  10. иргэн (213.89.80.174) 2017-06-09 20:02:16
    Баянхошууд газар өгвөл их сайхан болно шүү дээ ямар мөнгө нэхээд байгаа биш улмаар тэр хавиар орчин тойрондоо гэрэл гэгээтэй байх юм даа уул нь
  11. Hahaha (103.57.94.239) 2017-06-09 19:23:54
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 100% нийслэлийн өмчийн байгууллага мөн үү???????
  12. Zochin (27.123.214.82) 2017-06-09 18:42:12
    Авий гэсэн газарт нь л өгчөөч, баянхлшуунд хэдэн хүн амьдарч байна. Сайхан хороолол барий дахин төлөвлөлтөд оруулий гэхээр тэнгэрийн үнэ хэлээд хэвтчихдэг. Яасан цэцэрлэгт хүрээлэнд газар өгчий гэхээр эрх ашигт чинь нийцэхгүй байна уу МАН Сандуй, Батболдоооооо. Газрын наймаачид!!!!
    1. Зочин (66.181.186.204) 2017-06-09 23:17:02
      Наад газар чинь ундны цэвэр усны нөөц газар гэж бичээд байгааг ойлгохгүй байна уу?!
  13. иргэн (66.181.176.104) 2017-06-09 16:57:41
    Баянхошуу арай биш ээ
  14. Зочин (27.123.214.125) 2017-06-09 15:59:38
    Erguu Orc bas uuriin nutagt baiguluulchih sanaatai ain
  15. zochin (66.181.177.135) 2017-06-09 15:05:03
    yun baynxoshuu ve
    1. .. (59.153.87.18) 2017-06-09 16:57:21
      .. хотын төвд байгуулах бүх газрыг энколд гэж ***** нь зарчихсан... Газар байхгүй... Арай гайгүй олдож магадгүй газар нь тэр байх...
  16. Ашгүй дээ (112.72.11.122) 2017-06-09 14:52:30
    Баянхошуунд байгуулаасай
  17. Зочин (49.0.147.33) 2017-06-09 14:19:50
    Таны сайхан сэтгэлийг төр засаг дэмжих байх харин та байрлалаа давхцуулахгүйгээр дээрх саналыг дэмжвэл эсвэл яармагийн урд дэнжид байгуулвал зохимжтой бус уу баярлалаа
    1. Зочин (66.181.186.204) 2017-06-09 23:17:56
      Яаг үнэн!
  18. Зочин (122.201.31.212) 2017-06-09 12:33:15
    нийслэлийн иргэдэд таатай байх үүднээс тэнцүүлээд баруун талдаа баянхошуунд өгсөн нь дээр байхаа
  19. Зочин (202.55.191.205) 2017-06-09 11:14:45
    Цэцэрлэгт хүрээлэнгийн газар дор алттай юм болов уу,Гацуур компани алт ухаж газар тамладаг компани байхаа ойлгохгүй юм даа
    1. Зочин (122.201.27.244) 2017-06-09 13:30:49
      Орк
    2. Зочин (94.254.226.199) 2017-06-10 14:39:07
      Oo uher!!!
  20. Зочин (27.123.214.124) 2017-06-09 10:31:09
    Sensaats gargaj baigaad unegui saihan gazar avchaad ymaa barichaad togloh geheer aimaar unetei bval yahuu
    1. xenbe (202.70.46.236) 2017-06-09 11:51:57
      tegex xvn arai bishe
  21. Зочин (199.36.244.21) 2017-06-09 10:09:14
    Баянхошуунд олгох нь тумэн зов, унэхээр буян хийнэ гэж бгаа бол Баянхошуунд хий та баатар болно
    1. зочин (202.179.31.242) 2017-06-09 16:52:56
      хэ хэ, энэ хүн чинь аль хэдийнээ хөдөлмөрийн баатар болчихсоон. өөр ямар баатар өгөх гээ вэ.
  22. Zochin (66.181.183.231) 2017-06-09 09:35:42
    Gazar huseegui gants gariin useg husee biz dee
  23. ard (27.123.212.131) 2017-06-09 09:10:14
    Бизнесмэн хүн ашиггүй юм хийхн юул бол.нэхээд бга газартл учир бна.хэдэн тоглоом нэрээр өөр юм хийх бхдоо.тоглоом барих газар мундсан биш тэр баянхошуундн бариад үнэгүй тоглуулан биз.ха ха
    1. эргэлзээ (202.21.117.194) 2017-06-13 10:48:13
      харин тийн заавал үндэсний хүрээлэн.. кккк. малууд хөөрчих юмаа. холоо өгөөд харая л даа. кккк шаал худлаа.
  24. zochin (103.26.194.57) 2017-06-09 08:04:58
    Yagaad zaaval Bayanhoshuund gej? Hui doloon hudgiin oiroltsoo eruul saihan gazart park baiguulbal tohiromjtoi sanagdaj bn
  25. Зочин (103.229.121.233) 2017-06-09 07:42:52
    Баянгол дүүргийн 11-р хорооны тахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудын хашаа байшингын газрыг парк болгох хэрэгтэй
    1. Зочин (66.181.177.135) 2017-06-09 15:05:57
      xudaldaj avna gesen uguu tenegteechee

Танд санал болгох