• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ж.Болдбаатар: Цалингүй, царайгүй, цаггүй хэн бэ гэвэл цагдааг хэлнэ

"Эксперт" буландаа хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Жигжидсүрэнгийн Болдбаатарыг урьж ярилцлаа. Тэрээр ЗХУ-ын Мөрдөнгийн дээд сургуулийг төгсч ирээд НАХЯ-ны Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын штабт орчуулагч-байцаагч, Төмөр зам дахь нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажилласан. Түүнээс хойш НАХЯ-ны дээд сургууль, Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуульд багш, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарчээ. Япон улсад Монгол Улсын эрх зүйн тогтолцооны онцлог сэдвээр магистр хамгаалж, Ph.D зэргийг Мансууруулах бодисыг хууль бусаар борлуулах гэмт хэргийг нотлох ажиллагаа сэдвээр, Sc.Dз эргийг Гэмт хэргийг илрүүлэхэд полиграфф ашиглах онол арга зүй сэдвээр хамгаалсан манай улсын томоохон эрдэмтдийн нэг юм.

-Та практик ажил ч, эрдмийн ажил ч хийж байсан хүн. 2002 оны Эрүүгийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байжээ. Тэр хуулийг саяхан өөрчиллөө. Өөрчлөх зайлшгүй шалтгаан, нийгмийн хэрэгцээ юу байсан гэж үздэг вэ?

-Үе үеийн Эрүүгийн хууль тухайн нийгмийнхээ хөгжлийг тодорхойлж байдаг. Тухайн үеийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг тодорхойлсон баримт бичиг бол Эрүүгийн хууль учраас тэр. 1924 оны Шүүх цаазын бичиг, 1942 оны Эрүүгийн хууль, 1961, 1986 оны Эрүүгийн хууль өөр өөрийн онцлогтой. Би судлаач хүнийхээ хувьд 2002 оны Эрүүгийн хуулийг тухайн үедээ сайн хууль болсон гэж үздэг. Хуулийн ерөнхий ангид онолын томоохон ойлголтуудыг тусгаж өгсөн. Тухайлбал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх үе шат, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гээд дэвшилтэт заалтууд орж ирсэн байдаг юм. Ингээд 2015, 2017 оны Эрүүгийн хуулиуд бас л нийгэм, эдийн засгийн хөгжлөө дагаж өөрчлөгдлөө . Зарим гэмт хэргийг нийгэмд аюулгүй болсон учраас гэмт хэргээс хасч зөрчилд тооцсон бол, нийгэмд аюултай шинэ төрлийн үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцсон. Дээрээс нь Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан гэрээ конвенц, олон талт хамтын ажиллагаа, Интерполын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд манай улс материаллаг хуулиа, дагуулаад процессын хуулиа өөрчлөх шаардлагатай болсон. Энэ процесс гурван Засгийн газар дамжиж удааширсан боловч батлагдаж чадлаа. Хууль юугаараа хүчтэй вэ гэхээр, хэрэгжилтээрээ хүчтэй.

-Та 2002 оны хууль дээр ажилласан учраас хир халдаахгүй байж мэдэх юм. Энэ хуулийг шоронжсон хууль болсон гэдэг шүүмжлэлийг мэдээж сонссон байж таарна. Яагаад энэ хууль ийм шүүмжлэлтэй учрах болсон талаар ямар дүгнэлттэй явдаг вэ?

-Ялын бодлогын хувьд өмнөхөөсөө нэг их айхтар чангараагүй. Харин 2002 оны хуулийг батлахад ялын дээд доод интервалийг нэлээд багасгасан юм. 1-5 жил байсныг 3-5 жил болгож интервалийг ойртуулсан нь шүүгч буруу шийдвэр гаргаж бусдад ял завшуулахаас сэргийлсэн ухаантай. Үүнийг шаардсан шүүмж тухайн үед ч их байсан юм.

-“Шүүгч нар адилхан үйлдэлд өөр ял оноож байна. Хэрэгт үзэмжээрээ хандаж байна” гэх мэт шүүмжлэл үү?

-Тийм. Интервал ихтэй үед яг адилхан үйлдэлд хоёр жил ч өгдөг, таван жил ч өгдөг байсан. Үүнийг 2002 оны хуулиар хязгаарласан юм. Рецедив буюу давтан гэмт хэргийг үйлдэх тусмаа тухайн гэмт хэрэгтний нийгмийн аюул өсч байдаг. Тэр утгаар нь ял хүндрүүлж байсан. Одоо бол нэг гэмт хэрэгт нэг л ял онооё, өөр дагалдах байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулахаа больё гэж байна. Тэрнээс биш гэмт хэрэгтний мэргэших процесс одоо хүртэл байж л байгаа. 2002 оны хуульд ялын сонголт бол байсан. Гэвч албадан ажил хийлгэх, баривчлах ял эдлүүлэх нөхцөл бүрдээгүй л байсан. Ийм учраас сонголт нь хорих ял дээр буугаад байсан. Шүүмжлэл эдгээрээс болж гарсан гэж боддог юм. 2017 оны шинэ Эрүүгийн хуулиар ялын сонголт өргөн болсон байна лээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд GPS-ээр л хянахгүй бол өөр боломж алга. Шийдвэр гүйцэтгэгч тухайн ялтны гэрт нь хонож хараад л, дагаж гүйгээд байх боломжгүй.

-Шинэ Эрүүгийн хууль өмнөхөөсөө юугаараа дэвшилттэй байна вэ?

-Эрүүгийн хуулийн ихэнх зүйлд ял хөнгөрсөн. Ялын хугацаанаа багассанаас гадна ихэнх хэрэг дээр хорихоос өөр төрлийн ялын сонголт байна. Мэдээж хэрэг нийгмийг түгшээсэн, анхаарал татсан гэмт хэргүүдийн ял чанга хэвээр байгаа. Хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл, зохион байгуулалттай бүлгээр үйлдэгддэг гэмт хэрэг, албан тушаал, авлигын хэрэг гэх мэт. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхэд 100-ны 80 хувьд нь ялын бодлого хөнгөрсөн байна. Хүнийг шоронд хорьж хүмүүжүүлэх нь тийм ч үр дүнтэй нь өнгөрсөн хугацаанд харагдсангүй . Олон жил хоригдсон хүмүүс нийгэмшиж чадахгүй байна. Манайд нийгэмшүүлэх үйлчилгээ байхгүй учраас тэр. Тиймээс хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх арга хайх хэрэгтэй болсон. Хүнийг албадан сургалтад хамруулах, тэнсээд үүрэг хүлээлгэх зэргээр. Мөн шинэ Эрүүгийн хуульд өмнөх хуулийн хэрэгжихгүй байсан ялыг хассан нь зөв . 2015 онд гэмт хэргийн ангиллыг хуулиас үгүй болгосон байсан нь маш их маргаан дагуулсан. Үүнийг буцаагаад хөнгөн, хүнд болгоод оруулаад ирж. Ялтай байдал гэдэг ойлголтыг хүний эрхийн талаас нь харж хассан байна.

-Харин дутуу дулимаг зүйлийг нь шүүмжил гэвэл та юуг нь шүүмжлэх вэ?

-Авлигыг бүх салбарт байдаг гэдэг ойлголтыг хавтгайруулчихлаа. Авлига бол онолын хувьд төрийн албанд яригддаг асуудал. Төрийн албан тушаалтны үйлдсэн хэргийг авлига гэдэг. Тэр нь хээл хахууль авах үйлдлээр, албан тушаал хэтрүүлэх хэлбэрээр байж болно. Авлигыг төрийн алба дотроо захиран тушаах, захиран зарцуулах функцтай удирдах албан тушаалтанд холбогдуулж ярихаас биш зүгээр нэг багшийн тухайд ярьдаггүй байхгүй юу. Бид бизнесийн салбарт, ТББ-ын төвшинд авлигын асуудлыг ярьж хүч тарамдаад байгаа юм . Тэдний хууль бус үйлдлийг зүйлчлэх “хууль бус шан харамж авах” гэх мэт заалт байгаа шүү дээ. Ингээд хэтэрхий өргөн фронтоор давшлаад ирэхээр хүч тарамдаад байгаа юм. Бүр хортой нь “авлига хаа сайгүй байдаг” гэдэг бодлыг хүмүүст төрүүлдэг аюултай. Ийм учраас авлигын объектыг зөв тодорхойлох шаардлагатай гэж үздэг. 

Нөгөөтэйгүүр, үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг зүйл заалт дээр шүүмжлэлтэй ханддаг. Зүй нь төр тухайн хүний гэм буруутай эсэхийг нотлох ёстой. Гэтэл сэжигтэн яллагдагчид “орлогоо нотлож чадахгүй бол” гээд үүрэг өгчихсөн. Энэ чинь гэм буруугүйн зарчимд нийцэхгүй байна. Уг нь тухайн хүний орлого хууль ёсны эсэхийг төр л өөрөө нотлох ёстой. Өөрөө нотлож чадахгүй бол “үндэслэлгүй хөрөнгөжлөө” гэх гээд байгаа юм. Яах вэ, олон улсын гэрээ, конвенцод нэгдэж ороод үүрэг хүлээсэн л байгаа юм байгаа биз. Тэр нь Монголын Үндсэн хуульд нийцэх л ёстой. Ийм учраас конвенц бүрт нэгдэж ороод байдаг нь буруу гэж үздэг . Конвенц бол олон улсын шахалт, тулгалт шүү дээ. Тэр болгоныг хүлээж авч нэгдээд байвал манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаасаа ухраад байна л гэсэн үг.

-Тодорхой төрлийн гэмт хэрэг дээр аж ахуйн нэгжийг татан буулгах хүртэл арга хэмжээ авна гэж баталсан. Энэ заалтыг парламент дахь бизнесийн төлөөллүүд нэлээд хүчтэй шүүмжилсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд хохирол учруулсан аж ахуйн нэгжид холбоотой заалт болохоос мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа бизнесийнхэнд хариуцлага тооцно гэсэн зүйл байхгүй. 39 төрлийн гэмт хэрэгт хамаатуулан хуулийн этгээдэд ял оноох, торгох, татан буулгах санкц хэрэглэнэ. Байгаль орчны тэнцэл алдагдуулсан, уул уурхайг нь ашиглачихаад нөхөн сэргээлт хийхгүй байгаа, усны эхийг алдагдуулсан гэх мэт. Ийм хэрэг дээр нэг инженер, нэг дэд захирлыг хориод үр дүнгүй байна. Тэр хүн торгуулиа төлөөд, хэдэн жил хоригдоод гараад ирнэ. Тэр хооронд компани нь газраа ухсаар, усны ундаргыг бохирдуулсаар байдаг. Ийм учраас хувь хүнээс гадна компанид давхар хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй . Дэлхийн олон орон ийм л байгаа.

-Монгол мал аж ахуйн орон. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуульдаа заачихсан. Гэхдээ 120 мянган төгрөгийн ямаа хулгайлах гэмт хэргийн ял 800 мянган төгрөгийн гар утас хулгайлах ялаас өндөр шийтгэлтэй байдгийг л гайхаад байгаа юм л даа. Хоёулаа л хүний өмч хөрөнгө байгаад байдаг?

-Манайх субъектив эрх зүйдээ хамаардаг. Өөрөөр хэлбэл, хүний бодож санаж байгаа зүйлд анхаарал тавьж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Санаатай юу, шунахайн сэдэлтэй юу гэх мэтээр. Ийм учраас хувь хүний байдлыг заавал харгалзаж үздэг зарчимтай байдаг. Яг адилхан гурван хонь хулгайлсан байсан ч гурван өөр ял авах нь бий. Мусульманы орнууд объектив эрх зүйтэй учраас хүний санаа бодол ямрыг харгалзахгүй шийтгэдэг. Дээр үед Саддам Хусейны зурагтай цамц өмссөн залууг цаазаар авч байсан. Тухайн хүн Саддам Хусейн гэж ямар хүн болохыг мэдэхгүй байж болно, андуураад өмссөн байж болно шүү дээ. Харин тэдэнд үүнийг тогтоох шаардлага байхгүй. Дайсны зурагтай цамц өмссөн учраас шийтгэнэ гээд л шийтгэсэн. Харин манайх тэгдэггүй. Тухайн хүний санаа бодлыг тогтооно, гэм бурууг нь, сэдэлтийг нь тогтооно. Тухайн хүн ядарч яваад хулгай хийсэн байж болно. Бусдыг малгүй болгоё гээд хулгайлсан байж болно. 99 ямаагаа 100 болгохын тулд хулгайлсан байж болно. Тэр бүхнийг тогтоож байж ял шийтгэдэг эрх зүйтэй. Малын хулгайтай тэмцэх бодлого үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байдаг. Яагаад гэвэл, мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн зохион байгуулалттай бүлэглэл үйлддэг. Бүр ажил үүргээ хуваарилаад, хулгайлдаг, худалдаж авдаг, борлуулдаг, гаргадаг сүлжээнд орсон. Зохион байгуулалттай үйлддэг гэмт хэрэг учраас төрөөс ач холбогдол өгч байгаа хэрэг. Яг халдлагын зүйлээр нь мал хулгайлах гэмт хэрэг гэж тусад нь бичихийг бий тийм ч зөв биш гэж үздэг. Энэ мэтээр Лексус 570 хулгайлах хэрэг, орон байрны хулгай гээд тусад нь бичээд явах юм уу.

-Төр гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо ингээд гаргачихлаа. Ингээд явж байтал гэмт хэрэгтнүүдээ өршөөнө гээд хууль гаргадаг. Энэ зөв үү. Нөгөө талаас өршөөх юм бол яах гэж ялласан юм гэдэг шүүмжлэл гардаг.

-Өршөөлийг улс төрийн шийдвэрээр нам гаргаад байгаа юм. Өршөөл бол гарч л байх ёстой. Тэр нь хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Гэм буруутай нь тогтоогдсон хэсэг хүнд л өршөөл үзүүлдэг. Гэм буруутай нь тогтоогдсон хувь хүнд уучлал үзүүлдэг. Би жаахан хазайя. Манайд гарч байгаа Татварын өршөөл зэрэг нь гэм буруутай нь тогтоогдсон байх зарчмаасаа хазайгаад “магадгүй” гэсэн байдлаар өршөөл үзүүлээд байгаа юм. Нэг данс хөтлөөд шударгаар татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжийг “Танайх татвараас зайлсхийсэн байж магадгүй. Танайхыг өршөөлөө” гэж байгаа юм. Энэ чинь утгагүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өршөөх шаардлагагүй хүмүүсийг хавтгайруулан өршөөж байгаа юм.

-Өмнөх парламентын үед Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэхийг өршөөлд хамруулсан. Тухайн үедээ албан тушаал авлигын хэрэг биш гэж тайлбарлаж байсан. Гэтэл энэ хэргээр дандаа албан тушаал хашиж байсан хүмүүс ял сонсоод, өршөөгдөөд гарч байна. Энэ талаар таны бодлыг сонсоё?

-Эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн гэдэг нь манаач биш байхгүй юу. Тэр байгууллагын захирал, нягтлан бодогч зэрэг хүн юм. Эрүүгийн хуулийн 150.3 бол албан тушаалын гэмт хэрэг мөн .

-Шинэ Эрүүгийн хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөнө. Энэ хуулийг хэрэглэдэг хууль хяналтынханд шинэ хуулиар сургалт явуулах хугацаа тун байгаа. Үүнээс гадна таны бодож санаж байгаа, анхаарвал зохих зүйл юу байна вэ?

-Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй боллоо. Бид цагдаагийн ажилтнуудын ачааллыг тооцож байсан. Цагдаагийн ажилтан өдөрт дунджаар 13-16 цаг ажиллаад байна. Хөдөлмөрийн хуулиар найман цаг ажиллах ёстой. Тэдэнд баяр ёслол, амралт, илүү цагийн мөнгө байхгүй. Хүн амын ачааллыг харгалзаад зарим дүүрэг гурав, зарим нь цагдаагийн хоёр хэлтэстэй боллоо. Гэвч энэ хангалтгүй байна. Шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд орон тоо нэмэх шаардлагатай болно. Цагдаагийнхныг нормчлогдсон хөдөлмөр, тангараг өргөсөн, төрийн тусгай алба гээд л ажиллуулаад байдаг. Яг шүүх, прокурор, тагнуул, авлигатай тэмцэх албаныхан болохоор өндөр цалинтай мөртлөө цагдаатай харьцуулбал ачаалал нь бага. Цалингүй, царайгүй, цаггүй хэн бэ гэвэл цагдаа. Гол ажлыг нь хийж байгаа цагдаагийнхны цалинг нэмэхгүй бол шинэ хуулийг хэрэгжүүлэхэд маш их хүндрэл гарна шүү гэж хэлмээр байна. Энэ асуудал таны асуултаас хальсан боловч хуулийн хэрэгжилттэй холбоотой. Цагдаагийнхны ачаалал маш их нэмэгдэнэ. 300 мянган төгрөгөөс дээш хохиролтой хэрэг болгоныг бүртгэж шалгана. Энэ албаны хүн хүч, нийгмийн асуудлыг шийдэхгүй бол горьгүй нь. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-06 14:06:15


Нийт сэтгэгдэл: (22)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Санаа зовогч (202.21.115.242) 2017-06-23 11:51:54
    Энэ чинь нөгөө цагдаагийн хөрөнгөлөг мөнгөлөг хурандаа нарын нэг халзан болон шаазаг хочит батмөнх гэгч үл бүтэх этгээдийн ар талыг даадаг том ах нь байхаа
  2. erka (27.123.214.122) 2017-06-13 20:45:51
    Vnen shvv ajil mash ih bolno doo
  3. Энэ болох нь ээ (202.131.225.6) 2017-06-08 15:51:12
    Авилгатай тэмцэх талаар төрөөс нэлээн том арга хэмжээ аваа. Шал ялихгүй жижиг юмаар оролдож байдаг л байгууллага. Төрийн үйл ажиллагаа, томоохон компаниудын авилгатайгаа тэмц.
  4. Цагдаа (112.72.11.106) 2017-06-08 15:19:52
    Бит төр засгаа биднийг харж нийгмийн асуудал ажлын ачааллыг минь шийдэж өгнө гэдэгт итгэж байнаа Тэр болтол бид чинь хатуу бэрхэд шантралгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилсаар байна ажилсаар ч байх болно. Монгол улсын төлөө зүтгэе
  5. Зочин (66.181.160.25) 2017-06-08 09:21:03
    Tsagdaa emch bagsh gurvaa shuugchiin hemjeenii tsalin ugch bj mongol uls uur bolno shuu
  6. Зочин (66.181.177.246) 2017-06-07 22:56:38
    төсвийн бага цалинтай хэрнээ том жип унасан цагдаа нарыг ойлгодоггүй юм
  7. Зочин (103.229.123.199) 2017-06-07 21:10:02
    Хэдийгээр эрт тэтгэвэрт гардаг ч гэсэн ажил нь бол хүнд шүү дээ байнга стресстэй , болсон болоогүй дарга нарын оновчтой оновчгүй шийдвэрийг биелүүлээд, тогтолцоо нь нэг тийм юм даа
  8. Хүүе (202.131.225.6) 2017-06-07 20:02:18
    Энэ эрх зүйн шинэчлэл Х.Тэмүүжингийн үеэс хэр өөрчлөгдсөн бэ. Тэр заалуу уг нь овоо юм хийчихмээр этгээд байсан, сүүлдээ чимээ тасарлаа.
  9. ПУНА (202.131.225.6) 2017-06-07 19:59:34
    Цагдааг өрөвдөх хэрэггүй, гэхдээ өрөвдөхгүй байлаа гээд хайрлахгүй байж болохгүй. Үнэндээ цагдаа чинь ЦАГГҮЙ ажиллаж байна. Яасан ч их ажилтай юм, Яасан ч үйлтэй хүмүүс байдаг юм гэмээр байх юм. Хутга барьсан хулгайчийн өөдөөс хамгаалах олигтой хувцасгүй орж л байдаг. Ааг нь барагдахгүй хүнаий гарын шүүс болж л өрөөл татанхай болж л байдаг. Хань ижил үр хүүхэддээ ч цаг зав гаргахгүй ажил ажил гээд л явж байдаг. Энэ цагдаа ер нь хүний цэл залуу насыг сорж байдаг газар юм уу, наад ажиллаж байгаа хүмүүсийнхээ ар гэр, аж амьдрал, ахуйг бодоочээ. Амралтын өдрөөрөө хүн амрах эрхтэй юм байгаа биздээ. Цагдаа болохоор байхгүй ээ, хагас бүтэн сайн бол дүүрч ээ, ээлжийн амралтаа ч дуудагдаад ажиллаж байх юм. Яаж заяа нь харлахлаараа энэ улсууд ийм байдаг байна. Зарим зохион байгуулалттгүй дарга нарынх нь аманд хууль байдаг юм уу. Цагдаа гэдэг чинь хүн, төрийн хүн шүү дээ. Хүнээс гадуур битгий хараад робот шиг байлгах гээд бай. Сэтгэлгээ сайтай сайхан залуучуудыг дарамталдаг гээд байгаа. Наа хэдэн бор цагдаагаа удирдлага нь хайрлахгүй, хамгаалахйгү байхад гадаа гудамжинд хайрлах хүнгүй, хамгаалах хэрэгсэлгүй чааваас хойд хүү шиг чинь өчнөөн залуус сэтгэлээрээ зүтгэж байна. Наа хэдэн бор цагдаагаа хамгаалаачээ, хайрлаачээ дарга нараа. Төрд нь зөв ойлгуулаад ая тухайтай байх нөхцөл бололцоог нь бүрдүүлээчээ.
    1. Зочин (66.181.180.27) 2017-06-07 22:45:01
      Vnenshdee
  10. Равдан (202.131.225.6) 2017-06-07 19:47:27
    Цаашид энэ төрийн алба залгуулж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг иж бүрэн шийдэж өгөхгүй бол төр үнэндээ иргэддээ "ЦАРАЙГҮЙ, ЦАЛИНГҮЙ, ЦАГГҮЙ" хагддаг хэрнээ "ЦАМААН, ЦАДИГГҮЙ, ЦАМНАСАН" зан гаргаад байгаа. Төрийн алба хавтгайгаараа л шороотой хутгалдаж байна шүү дээ. Энэ чинь нөгөө талаар ЦАДИГГҮЙ байдалтай нь тун ч хамаатай юм шүү. Хүн суртал, их зангаасаа болж ард түмэндээ алгадуулах вий.
  11. MAK (202.131.225.6) 2017-06-07 19:42:12
    Ер нь Авилгатай тэмцэх байгууллага аар саархан, ялих шалихгүй зүйлд анхаарлаа хандуулаад байгаа юм биш биз гэж бодогдоод явчихлаа. Энэ байгууллага авлгатай дайн зарлаад л байдаг юм. Гэхдээ улс төрийн намууд дахь авилга төрийн үйл ажиллагаанд гай болоод байгаа юм биш биз дээ. Төрийн тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалууд ханштай болсон гээд байгааг шалгаач, энэ үнэн үү? Нийтийн албанд ажиллах, алба залгуулах залуучууд чадвар муутай болсон нь энэ албан тушаалын наймаа юм биш бээз. Магадгүй төр мэргэшсэн, сайхан удирдлага хийх ах нарыг намын бодлогоор ялгаж албан тушаал бууруулж хэн чмэдэхгүй бацаан тэднийг удирдаад байгааг гайхаад байгаа шүү.
    1. Зочин (203.91.118.180) 2017-06-08 10:08:52
      tsetserlegiin surguuliin bagsh nariig l duudaj baitsaadag ajiltain bishu
  12. Зочин (202.179.31.26) 2017-06-07 16:19:37
    цагдаа ч гайгүй шүү авлигын мөнгөөрөө баяжиж байна шүү дээ жинхэнэ цалин ч үгүй царайгүй хүмүүс чинь онцгой байдлын хэдэн аврагч гал сөнөөгч нар юм шүү дээ. хүний амь нас эд хөрөнгийг өөрийн амь биеээрээ хамгаална тэглээ гээд шагнал урамшуулал байхгүй шүү дээ. авлига бүр яриад ч хэрэггүй. Тэгээд цаг наргүй ажиллуулна. Хуулиндаа 24 цаг ажиллаад 72 цаг амрах ёстой байтал 24 цаг ажиллуулаад 24 амрах хугацаанд нь ээлжнээс нь буумагц хаана л хар бор муу ажил байна тэрийг хийлгэнэ.
    1. hi (202.131.225.6) 2017-06-07 19:34:16
      Tsagdaa awilgachid uu... Chi notolchih... Muugaaraa jisheed yahaw, ontsgoid awilga baihgvi yuu, goyo goyo. Ontsgoigoos suraltsmaar yum bna, sain saihan yum bol huwaaltsaach, tanai jishgiig end tend yarij yawmaar yum bna.
  13. Dolgion (202.70.46.214) 2017-06-07 12:23:39
    Mash zov shuu dee yalan guyaa ter hamgiin hund muu muuhai buhniig tsagdaagiin alba haagchid l hiine deer ni tsalin mongo ni unheeriin hetsuu shuu dee tegeed ted nar chin gomdloh yamarch erh bgui gomdol gargahaar ajilaas ni halna esvel tsalingaa huviduulna bas bollogui noramiin huvtsas ni jilee daahgui oorosdoo mongooroo avna za tegeed bicheed bval mash ih yum bnaa bna zugeer l naad zahiin jishee ............??????????
  14. зочин (103.26.195.95) 2017-06-07 08:55:41
    Хамгийн их ачаалалтай, хамгийн их бага цалинтай хүмүүс бол нийгмийн даатгалын хэдэн муу байцаагч нар л байдгийн ш дээ. Цагдаагийнхан бол ядаж л эрт тэтгэвэр тогтоолгоно. 80 хувиар тэтгэврээ тогтоолгоно. Нийгмийн даатгалынх бол өдөржингөө хүнд хөрөөдүүлж, илүү цагаар цагдаагийнхнаас ч дутахгүй ажиллад, 1 минут хоцорсныхоо төлөө цалингаа хасуулж, 60 нас хүрч, 45 хувиар тэтгэврээ тогтоолгодгийн ш дээ. Тэдний тэтгэвэр 300000 р тогтвол их юм. Харин цэрэг хүчнийхэн 1 сая орчмоор тэтгэврээ тогтоолгочихоод бага байна гээд, баярлалаа ч хэлдэггүй, ширвээд гардаг хүмүүс ш дээ.
    1. Иргэн (202.72.242.5) 2017-06-09 16:46:24
      Нийгмийн даатгалынхан үхсэн хүний нэр дээр мөнгө аваад тэрийгээ идээд байж байдаг. Мөн тэтгэвэр тэтгэмжийг нь нэмнэ гэж хүмүүсээс мөнгө авна, худлаа акт бүрдүүлж групп тогтооно цалин бага биш Эрдэнээ ахаасаа суралц
    2. zochin (66.249.82.221) 2017-06-11 23:27:22
      niigmiin daatgaliinhan odort saindaa l 8 tsag ajillan tsagdaa baga ajillaa ghed 10 tegeef tvvnees deesh bayar ysloloor amralt bhgvv hagas bvten sainch bhgvv gd boddoo
  15. Amgalan (202.9.40.25) 2017-06-07 08:12:28
    Unen shuu ajillaj bolno Yadaj niigmiin asuudliig n shiideh heregtei . Ingeh l yostoi gesen bair suurinaas handaj bolohgui
  16. Зочин (112.72.11.109) 2017-06-06 23:34:47
    Зовлон тоочиж үг хэлдэггүй болохоор нь тангараг өргөсөн хүмүүс ажиллах ёстой гэж ойлгоод л ажиллуулаад бгаан. Тэр хүмүүсийн ар гэр хэнл ч хамаагүй
  17. Иргэн (202.131.250.130) 2017-06-06 17:11:33
    Муу дээр муухай гэж робот хэрнээ жинхэнэ золбин санаатай. Япончууд судлаад робот хийвэл Орос, Мексик гээд нийгмээрээ ял болсон газруудад сайн борлогдоно дор...

Танд санал болгох