• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Гэмтлийн эмнэлгийн зогсоолыг 250-иар нэмж, нисдэг тэрэгний зурвастай болгоно

Бүтээн байгуулалтын ажил жигдэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс өнөөдрийн амралтын өдрийг ашиглаад Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй хот тохижилт, зам талбайн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Энхтайваны өргөн чөлөөний Скадрилын хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл нийтдээ 16.8 км автозамын хоёр талаар ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил нэг наст ургамал биш таримал ойн нарс, ногоон зүлгээр ногоон байгууламжийг бүрдүүлж байгаа ажээ. Ногоон байгууламж, тохижилтын ажилд НИТХ өмнөх жилүүдийн адилаар 5.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, ажлыг нь эхлүүлсэн байна.

Хотын удирдлагууд Соёлын төв өргөөг тойруулж хийсэн тохижилтын ажилтай эхлээд танилцсан. Дендрологич, биологийн ухааны доктор, профессор, байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимид “Нарс бол хотын өнгө үзэмж сэргээх, хүчилтөрөгч ялгаруулж, агаарын бохирдлыг шүүх чадвараараа шалгарсан мод. Бид улиаснаас татгалзаж нарс, гацуур тарьж байгаа нь цаанаа учиртай. Таримал ойгоос 10 настай, ургах чадвар сайтай нарс моднууд шилжүүлэн суулгаж бараг дуусч байна. Арчилгаа, усалгааг мэргэжлийн хүмүүс хариуцаад явах юм” гэлээ. Эндээс Баруун дөрвөн зам, X хорооллын ногоон байгууламжийн ажилтай танилцсан. Ажил хариуцаж байгаа хүмүүст НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Хаврын тохижилт, ногоон байгууламжийн хөрөнгийг хот шийдэж өгсөн. Бид нэг наст ургамал, цэцэг тарьж жил болгоны зун 500 сая төгрөг үрэхгүй. Харин энэ мөнгөөр амьдрах чадвар сайтай, хотод өнгө нэмэх, үрээ цацаж харшил үүсгэдэггүй шилмүүст мод худалдан авч тарьж байгаа. Шарилж, тоосжилтыг багасгах ёстой. Хаврын тохижилтын ажил наадмаас өмнө 100 хувь дуусах ёстой. Иргэдийн чөлөөт цагаараа амарч зугаалах, өглөө оройн сэрүүнд спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх ёстой” гэв.

Улсын чанартай томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоол хүрэлцдэггүй, орц гарц нарийнаас шалтгаалж түгжрэл ихээр үүсдгээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс амь нас, эрүүл мэндээ авруулж чадахгүй нь бий. Минут, секундээр хэмжигддэг хүний амийг аврахын тулд түргэн тусламжийн чанар, хүртээмжийг дээшлүүлсэн хэдий ч томоохон эмнэлгийн үүдэнд өвчтөнөө оруулж чадахгүй 10-20 минут алдах тохиолдол гардаг. Энэ асуудлыг хамгийн түрүүнд үгүй болгох шаардлагатай хэмээн НИТХ-аас чиглэл өгсний дагуу ажлын хэсэг гарч, холбогдох ажлыг хийж эхлээд байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоолыг гурав дахин нэмэгдүүлэх, тохижуулах, орц гарцыг чөлөөлж өргөтгөх ажлыг хийж эхэлжээ. Автозам, зогсоолын хучилт эхэлсэн, төлөвлөгөөт хугацаандаа буюу зургадугаар сарын 15 гэхэд ашиглалтад хүлээлгэж өгнө гэдгийг “Бумбат даваа” компанийн захирал Б.Болд-Эрдэнэ ярилаа. Тэрээр, “Зам тээврийн хөгжлийн яам, хотын захиргаа, Иргэний нисэхийн ерөнхий газар тохирсны дагуу Гэмтлийн эмнэлгийн дээвэр дээр нисдэг тэрэг хөөрөх, буух зурвас хийж байгаа. Яаралтай тусламжийн онцгой нөхцөлд өвчтөнийг нисдэг тэргээр зөөвөрлөн ирдэг байх юм” гэлээ. Гэмтлийн эмнэлгээс гадна шороо бургисан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайг тохижуулж, мод тарьж, сандал сүүдрэвч барих ажил эхэлжээ. Ажлын явц сайн, төлөвлөсөн хугацаандаа багтааж хүлээлгэн өгөхөө ажил хариуцсан компаниуд танилцууллаа.

Цаашлаад, Баянгол дүүргийн X хорооллын авто зам, явган хүний замын тохижилтын ажилтай танилцсан. “Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг “Улаанбаатар хотод энэ хавар хийгдэж эхэлсэн эхний ажлын нэг болох 190 автомашины зогсоолтой, 812 метр зам, 5000 м2 талбайн ногоон байгууламжийн тохижилтын ажил Баянгол дүүргийн 10 дугаар хороололд өрнөж байна. Одоогоор автозамын хучилт бүрэн дууссан. Тохижилтын ажил 80 гаруй хувьтай байгаа. Иргэд явган явахад зориулагдсан, талбай ихтэй, дундаа зургаан аралтай, арал бүрт хос сүүдрэвтэй, ногоон байгууламж бүхий энэхүү тохижилтын ажлыг энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө” гэв. Мөн Нарантуул, Хархорин, Хүчитшонхор, Барс зэрэг томоохон худалдааны төвүүдийн орц, гарцыг чөлөөлөх, явган хүний болон авто замыг өртгөтгөх ажлыг хийх юм.

Сүүлд нь, нийслэлийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сөүлийн гудамжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох төслийн хүрээнд замын хоёр талыг тохижуулж, ногоон байгууламж, явган хүний зам, сандал, саравч, гэрэлтүүлэг, авто зогсоолын ажлыг хийж байна. Энд иргэд дотоодын жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шөнийн гудамж бий болгох бөгөөд шөнийн цагаар автомашин зорчдоггүй, худалдаа, үйлчилгээ, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг болох юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр хот тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцсаны дараагаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар явуулж байгаа ажлыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэн хотын иргэдийг аятай тухтай орчныг наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-03 16:25:22


Нийт сэтгэгдэл: (22)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. G.Chimgee (103.26.195.41) 2017-06-09 16:03:55
    Сайхан бvтээн байгуулалтыг санаачлан гvйцэтгvvлж байгаа бvх хvмvvст баяр хvргэе. Их бvтээн байгуулалтын ажилд оролцож Тын ажилд гар бие оролцож тэр тусмаа хvн ардынхаа эрvvл мэндэд vнэтэй хувь нэмэр оруулж буй "Бумбат даваа" Х.Х.К-ы ажилчин ажилчдад баяр хvргэж ажлын амжилт хv сье.
  2. Засаж байгаад баярлалаа гэхдээ (183.177.97.14) 2017-06-08 14:16:46
    Засау байгаад баярлалааа гэхдээ хорооллын эцсээс гэмтэл орох зам бол там шиг шдээ үнэн хүндрэлтэй хэдий болтол энэ эвдрэлттэй замтай байсаар байх вэ
  3. Сайн байна (150.129.141.84) 2017-06-08 12:29:27
    Бат-Үүлийн хийсэнээс илүүг хийж байж л 2020 оны хотодын сонгуульд энэ нохдууд сонгогдох байхдаа
  4. 159 (182.160.35.116) 2017-06-08 12:17:40
    хийчээд дараа нь хийлээ гээчдээ дандаа урд нь пидпид үсрэнэ, хичнээн ч жил ингэж худлаа шаав хийсэн юм нь хаана ч байгаа юм?
  5. д оюун (27.123.214.83) 2017-06-07 12:17:55
    БОЛИОСОО УУЛАНДАА УРГААД БАЙЖ Л БАЙГ Л ДЭЭ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАЖ ТӨСӨВ НЭРЭЭР БААХАН ХЭРЭГГҮЙ ХӨРӨНГӨ МӨНГӨ САЛХИНД ХИЙСГЭЖ БАЙХАА БОЛИМООР ЮМ МАНАН
  6. чу (43.242.243.39) 2017-06-06 21:49:09
    Янз бүрийн бичлэг юм хум нь гараад байхад Сандуй гэж энэ бактери албан тушаалаа өөрөө шударгаар өгөх ёстой юм бишүү энэ аалз. Энэ нөхөр битгий хэл бүхэл бүтэн тэргүүлэгч гүрний ерөнхийлөгч огцорч байна шүү цаана чинь. Хувалзнуудыг бид өөрсдөө даврааж байгаа юм бишүү. Нөгөө ТВ-9 сэтгүүлчийн хэлсэн 200 -гийн эхний хэдэд орох нөхөр биз дэ.Тонилгоё л до энэ нөхдийг.
    1. Зочин (202.9.42.170) 2017-06-07 16:06:28
      Яааааааааааааааааааааааааааааааг зөв
    2. Зочин (150.129.141.84) 2017-06-08 12:35:58
      Энийг ямар малнууд нь сонгосон юм болдоо. Дараа дахиж сонгох хэрэггүй, ядаж хотын соёл мэддэг, хөдөөний биш гаруудыг сонгох хэрэгтэй. Манайхан 60 тэрбумын бичлэг тарсаар байтал энэ гаруудыг сонгочихсон шүү дээ. Тэгэхлээр манай хотын сонгогч нар ихэнх нь хөдөөний учраа мэдэхгүй, ***** зүслэхээс өөр нэмэргүй гаруудаар дүүрсэн байна гэсэн үг дээ.
  7. user (202.9.40.14) 2017-06-06 19:17:48
    хотын энэ бохирдол дунд шилмүүст мод явцгүй нь нотлогдоод бхад бас л баахан мөнгөний гарлага хийж бна даа, эр улиасаа ялгаал тариач дээ.
  8. энхээ (49.0.160.27) 2017-06-06 15:59:05
    хайран мод ахиж ургуулах гэж бөөн юм болно доо 1 юм хийх гэж амьд модыг устгаж байдаг овоо элитүүд юм аа
  9. зочин (49.0.160.27) 2017-06-06 15:56:15
    ягааны гудамж нээж байгаа бол 1 мөр эмнэлэгийн үзлэгт орсон эмсийг хотод татвараа төлж байхаар наад гудмандаа байлгавал зүгээр
  10. Ногоон байгууламж (202.55.184.163) 2017-06-06 14:14:57
    Саарал цементээс илүү ногоон байгууламж маш чухал тэр хэдэн сандалаас илүү сайхан ургацан моднууд хэрэгтэй.Хавтанг хэнч суулгана харин модыг бид тарьж чадахгүй байна 1 наст цэцэгэнд асар их мөнгө үрж байна
  11. Зочин (202.131.228.131) 2017-06-06 09:04:08
    Сандуй чинь харин засаг дарга юм бишүү
  12. Зочин (27.123.214.119) 2017-06-05 20:06:09
    Үнэхээр дорвитой ирээдүйд үлдэцтэй юум хийж байгаад талархая.наад гэмтэлийн эмнэлэгийн урдуур барьсан гутамшигтай муурын байшингуудыг нураалга.тэр нэг сэкс шоп хүнсний гэсэн балай дэлгүүрүүд
  13. Зочин (119.40.103.140) 2017-06-05 17:23:39
    За манай ард түмэн минь энэ намдаа бүх итгэлээ өгөөд дүнгээ 2020, 2021 онд тавья аа. Яасан ч байсан хамгийн тулхтай улс төрийн хүчин бол МАН, хамгийн тулхтай ерөнхийлөгч болох хүн бол Энхболд шүү.
    1. Зочин (150.129.141.84) 2017-06-08 12:32:42
      Учраа мэдэхгүй хүн та эргээд социалист нийгэмрүүгээ зайлалдаа. Өдий насалчихаад ямар ч үзэл бодолгүй, бүтээн байгуулалт хийдэггүй, нэг хүний командаар хөдөлдөг тийм хогын намаа дэмждэг малнууд бас байх юмаа. Тулахтай нь гол нь биш одоо хийдэг бүтээдэг, босгодог хэлдэг ярьдаг, эх орончид хэрэгтэй байна. Бодвол чи халамж хүртдэг саналаа худалддаг ***** биз
  14. Мгл (150.129.143.227) 2017-06-05 13:03:52
    Сандуй фронт дээр ирсэн маршал аятай жужиглэж байх шив.Насаараа уб-нногоо мод хариуцсан овгон ахиад л санаагаа оорчлов шив,яасан туршлага суудаггуй талхи вэ
  15. Сот-ийн ажилчин байв. (112.72.11.104) 2017-06-04 23:50:16
    СОТ-2 гэмтлийн эмнэлэг барихдаа нисдэг тэрэг буух зурвастай барьсан.Тэрийг ашиглаагүй улсан даа.
  16. санчир (202.70.46.226) 2017-06-04 22:04:50
    хотын гудамжинд суулгасан моднууд захаасаа хатаж эхэлжээ. Хэдэн жилийн өмнө ч бас ийм юм хийгээд бүгд хатаж үхээд арзайсан хэдэн хатаж өгөршөөд л дууссан. Яагаад зулзаган мод суулгаж болдоггүй юм бэ. Ногоон байгууламж сүйтгээд яаж ажил хийж байгаа нь тэр вэ.
  17. Иргэн (66.181.190.216) 2017-06-04 12:38:27
    Сөүлийн гудамжны 45-р сургуулийн урд зам дагуу ургаж байсан МОДНУУД чамд гай болоод байсан юм уу, Садуйжав аа?!! Бидэнд алаг хавтан, шоу цэнгээн,хэдэн модон наарнуудаас чинь илүү тэр хэдэн МОДНУУД хэрэгтэй байсан юм!!!!
    1. Иргэн (202.21.103.118) 2017-06-06 11:06:14
      Тэр моднуудыг хэд дахин нугалаад тарьсан байна лээ. Ганц 2 мод биш 2, 3 мянгаар нь тарьж байна. Эхлээд зөв мэдээлэл авчихаад шүүмжлээрэй.
  18. Зочин (66.181.186.174) 2017-06-03 22:41:20
    сайн байна

Танд санал болгох