• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Б.Болдсайхан: Яс сийрэгжилтийг зогсоох ганц л эмчилгээ бий

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ удаа ясны сийрэгжилт болон түүнтэй холбоотой асуултад хариулт өглөө. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулах боломжтой.

-Үе мөчний өвчний шинж тэмдэг нь юу вэ. Хөдөлгөөний дутагдалтай холбоотой юу?

-Шинж тэмдэг нь тодорхой л доо. Үе мөч өвдөнө, хөдөлгөөн хязгаарлагдана, хавдаж болно, өнгө нь өөрчлөгдөж улайж болно. Бас үйл ажиллагаа бүрэн хийж чадахаа болино. Ийм шинжүүд илэрвэл үе мөчний өвчтэй болж эхэлсэн гэсэн үг. Үе мөчний өвчин гэхээр ерөнхийд нь ярьж байна. Хэд хэдэн үндсэн хэсэг бий. Нэгд, үрэвслийн гаралтай. Энэ нь Монголд хамгийн их тохиолддог. Ревматизм буюу хэрлэгийн гаралтай өвчин. Хоёрт, гэмтлийн гаралтай. Ямар нэг байдалтай үе гэмтэж, үений эргэн тойрон холбоосуудаа гэмтээж байсан бол. Бараг хүн бүр л шагайгаа мулталж, тохойгоо эвгүй цохисон байдаг. Гуравт, насны өөрчлөлт. Эрэгтэй, эмэгтэй хүн хүн хоёр дахь шилжилтийн насандаа яс ургах, эргэж шимэгдэх процессын тэнцвэр алдагдсанаас болж, ясны гадна талын гадар илүү нимгэрч хатууран илүү ургац үүсч, дотор тал нь сийрэгжиж эхэлдэг. Үений дотор талд ийм өөрчлөлтүүд гарах юи уу, үений гадарга нь арзайгаад хэлбэрээ алдаж эхэлбэл үе мөч өвдөж эхэлдэг. Ерөнхий асуулт учир ерөнхий хариуллаа. Харин үе мөчний өвчин хөдөлгөөний дутагдалтай холбоотой юу гэвэл маш их холбоотой. Байгалиас заяаснаар бол хүн үргэлж хөнгөн шингэн шогшож байдаг.

Харин бүр сүүлд нь хүн ширээний ард арван цаг суудаг, гэртээ очоод диван дээр налайж хэвтдэг болоод байна. Тэрнээс болж хүний үенүүд өөрчлөлтөнд орж, яс сийрэгжиж, хэврэгшиж, эмзэгшиж, маш эрт авддаг болж байгаа.

-Орой болохоор хурууны үеэр өвддөг. Энэ үе мөчний өвчин мөн үү?

-Үе өвдөж байна гэдэг нь үе мөчинд өөрчлөлт гарч байна гэсэн үг. Ялангуяа, Монголд хавар, намарт цаг агаар тогтворгүй, хүйтэн, дулаан ээлжилдэг учир өвчин сэдрэх нь элбэг. Тиймээс үе мөч өвддөг хүмүүс хавар, намар сайн эмчилгээ хийх хэрэгтэй. Тухайлбал, энэ хүн пенициллин-жи эхэлсэн гэж бодож байна. Уг тариа үе мөчнүүдийг үүсгэдэг шалтгааныг тасална. Том хүн пенициллин жи-г 2,4 саяар 21 хоногт нэг удаа хоёр жил тасралтгүй хийх хэрэгтэй. Мөн аспирин 100-г оройн хоолны дараа нэг жил тогтмол уух ёстой. Хавар 14-20 хоногийн хугацаанд ибупрофеин ч юм уу, эмчээс зөвлөгөө аваад үрэвсэл дардаг, өвчин намдаах эм хавсарч уух ёстой. Дархлаа зохицуулах эм давхар ууж болно. Үе мөч өвддөг хүн хавартаа бие гайгүй байсан ч эмчилгээ хийх нь зүйтэй.

-Хэрэв жирэмсэн бол дээрх эмчилгээг хийж болох уу?

-Жирэмсэн бол дээрх эмчилгээг хийлгэж болохгүй. Урагт шууд нөлөөлөхгүй эмүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Аспирин их хэрэглэвэл цус алдаж зулбах магадлалтай.

-Үе мөчний өвчинд хамгийн сайн эм, наалт, тариа юу байна вэ?

-Үе мөчний өвчин гэж ерөнхий өвчин байхгүй. Дотроо арав гаруй төрлийн өвчин байгаа. Тийм учраас оношоо тогтоолгож, ялган оношлуулах хэрэгтэй. Түүнд тохирсон наалт, тариа эсвэл эмийн алийг хэрэглэхийг эмч үзэж байж зөвлөнө.

-Олон жилийн өмнө ревматизмаар үе мөч өвдөж хоёр өвдөг хавдаж байсныг эмчлүүлээд дараа нь Хужиртын рашаан, шавар эмчилгээ хийлгээд зүгээр болсон. Одоо дахиад өвчин орж өвдөг өвдөөд байна. Шавар эмчилгээндээ дахиж явж болох уу. Эсвэл эм тариагаар эмчилгээ хийлгэсэн нь дээр үү?

-Хэрвээ үе мөчний өвчин ялангуяа ревматизм гэсэн оноштой байгаад сэдэрсэн бол дахин хоёр жилийн хугацаанд сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Юуны өмнө хоолой дахин өвдсөн байх вий оношлуулах хэрэгтэй. Түүнээс сэргийлэх эмчилгээ хийх хэрэгтэй. Хэрвээ хоолой өвдөж байгаа бол пенициллин-жи, аспирин уу. Хоолой өвдөөгүй, үе мөч бага зэрэг өвдөж байгаа бол харьцангуй гайгүй байгаа дээр нь аспириныг өдөр бүр 100 мг-аар хоср жилийн турш уух хэрэгтэй. Мөн напраксин гэдэг эм уу. Энэ эм удаан хугацаагаар уух зориулалттай. Мөн ходоод гэдсэнд харьцангуй гайгүй нөлөөтэй. Сулфасалазин гэдэг эмийг эмчийн заавраар ууж болно. Үе мөчний өвчнийг сайн эмчлэхээс гадна ходоод гэдэсний хуучин үрөвсөл, шархыг эмчилдэг. Дээр нь хавар, намар ялангуяа улирал солигдох үед буюу хавар Мартын 8-наас эхлээд хориод хоног, намар ОЮктябрийн баярын үеэр огцом улирал шилжих үед дархлаагаа зохицуулах, үрэвслийн эсрэг эрчимтэй эмчилгээ хийлгэвэл бусад үед нь харьцангуй гайгүй байдаг. Үүний завсраар зуны дулаан улиралд шавар эмчилгээ хийлгэвэл сайн үр дүнтэй. Зуны эхэн сараас намрын дунд сарын төгсгөл хүртэл дулааны улиралд хийх ёстой эмчилгээнд гам сайн барих ёстой байдаг.

-Хөлийн ул байнга халуун оргиж явдаг нь ямар нэг өвчний шинж тэмдэг үү?

-Энэ бол өвчний шинж тэмдэг биш. Ийм шинж тэмдэг зарим хүнд байдаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа их байгаа хүмүүст хөлийн ул, гарын алга халуу оргих, хөлрөх зэрэг шинж тэмдэг их илэрдэг. Хүний ургаль мэдрэл гэж байдаг. Симпатик, парасимпатик гэсэн хоёр хэсэгтэй. Ургаль мэдрэл нь хүний ухамсарт ухаанаас хамаарахгүйгээр булчин, судас, мэдрэлүүдийг зохицуулдаг.
Судсан дээр нэг нь агшаадаг. Нөгөө нь тэлж байдаг. Гэдэсний гилгэр булчинд бол нэг нь гэдсийг суллаж байхад нөгөөх нь агшааж байх жишээтэй. Парасимпатик буюу тэр судсуудыг тэлдэг, суллаж байдаг мэдрэлийн систем нь давамгай байвал хөлийн ул халуу оргих шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр өөрт нь зовиуртай л биш бол эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Ерөөс зарим хүний хөл даарч, заримынх нь халууцаж байдаг нь байгалийн жам.

-Яс сийрэгжилтийг яаж эмчлэх вэ. Манай хүүхдийг эмч үзээд яс сийрэгжилттэй гэсэн?

-Яс сийрэгжилтийг зогсоох ганц л эмчилгээ бий. Кальци уух. Энэ нь өсөлтийн насны хүүхдүүдэд, мөн 50-иас дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог. 11-16 насны охид, хөвгүүд хурдтай өсөх үед калциа нөхөж авч чаддаггүй. Хөл гар нь өвдөх үед эцэг, эх нь өсөлтийн өвдөлт зүгээр гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь өвчин биш ч кальци дутагдаж байна гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Ийм үед хүүхдэд хоногт 400 мг-аас нэг гр кальци, 500 гр-аас нэг литр сүү, тараг уулгаж байх ёстой. Мөн 50 –иас дээш насны бүх хүн даавар нөхөх эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Яс сийрэгжихээр ясны гадна тал нь хатуу, нимгэн, дотор тал нь сийрэг болчихдог. Амархан хугардаг. Настай хүмүүс явганаас унаж сүүжээ хугална гэдэг нь ердөө л яс сийрэгжсэнийх юм шүү дээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-03 11:33:54


Нийт сэтгэгдэл: (25)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochi (103.194.176.98) 2017-08-31 21:59:11
    saihan zowolgoo bna bayrllaaa hvnii hol hviten orgiod erdoo dulaatsahgvi bnaa ene yunas boldog we
  2. Sainjargal (27.123.214.117) 2017-08-28 20:29:56
    Ибупрофенийг дэлхий даяараа анхааруулаад, хориод байгаа ш дэ, Болдсайхан эмч ээ. Та энэ талаар юу гэж бодож байна?
  3. Tsogzilmaa (27.123.214.125) 2017-08-28 11:55:26
    Caihan zobolgoo ogcond bayrlala
  4. Алтаа (66.181.190.40) 2017-06-13 10:53:45
    Сайн байна уу Өгзөгнөөс хөлийн булчин руу тэгээд хөл рүү өвдөөд байхын Мэдрэлийн эм уугаад нэмэргүй Өвдөөд л байх юм ямар эм уувал болох вэ
    1. Зочин (91.183.239.238) 2017-06-14 16:13:55
      Дундуураа өндөр дотуур улавч өмс, манай нэг найзын хөл яг чинийх шиг өвдөж байсан, тэгээд ийм улавч хэрэглээд зүгээр болоод байгаа
  5. буянаа (202.21.106.158) 2017-06-12 08:23:06
    Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа
  6. Зочин (27.123.214.121) 2017-06-11 00:49:53
    Даавар нөхөх эмчилгээ нь юу байх вэ
  7. Zochin (66.181.177.123) 2017-06-09 09:44:53
    Heregtei medeelel bna
  8. Irgen (95.192.197.244) 2017-06-08 21:26:36
    Manaihan ovdgond ys urgaad ged yriad bdgiin ene n zoolon ediin shingen gehuudee alga bolsnoor 2 ys n haviraldaad bga kaltsi gulikozumtai vitamin yg ovdog ue mochind zoruilsan ( bainga )uuval ter shingen nohogddog mon dugui unah jiih maygaar hodolgoonii dasgal, shataar deesh doosh yvah tustai bas gutal chuhal zoolon ultai mon zoruilaltiin osgiin ulavch( hun osgiindoo mash ih achaalal ogdog) heregleh heregtei ym bnalee urid n hogjiltoi orond hagalgaa hiideg bsan odoo noloogui tul hagalgaa hiihee bolison. Ingeed uzee gaigui bolno bi bas iim bsan odoo gaigui bolj bn, ene Swediin mergejliin emchiin zovollogoo shuu.
  9. minii zuun huliin usgii,gariin doloovor hyryynii ue uvduud em yygaad ch namdahgui sar bolloo.yas yrgalt ni mun uu.zarimdaa gishgej blhgui uvduh yum (202.72.245.209) 2017-06-07 19:41:07
    minii zuun huliin usgii,gariin doloovor hyryynii ue uvduud em yygaad ch namdahgui sar bolloo.yas yrgalt ni mun uu.zarimdaa gishgej blhgui uvduh yum
  10. naran (66.181.189.93) 2017-06-06 18:22:00
    minii zuun huliin usgii,gariin doloovor hyryynii ue uvduud em yygaad ch namdahgui sar bolloo.yas yrgalt ni mun uu.zarimdaa gishgej blhgui uvduh yum
  11. Асуулт байна (202.9.42.70) 2017-06-06 17:54:52
    Хөлний өсгий үргэлж хатуураад байх юм. Шалтгаан нь юу вэ? Үрж цэвэрлээд , сайн гэсэн тос болгоныг түрхээд ч нэмэр алга.
  12. otgon (202.9.40.168) 2017-06-05 01:04:51
    Chuhal zuvlulguu bn, bayrlalaa.
  13. батжаргал (202.9.42.29) 2017-06-04 15:50:04
    Сайн байна уу эмчээс асуух юм байна би өвдөгний мөгөөрс урагдсан оноштой одоогоор мөгөөрс нөхөн төлжүүлдэг эм аль хир удаан уух вэ өвчин намдахгүй 2жил болж байна мөгөөрс нөхдөг үү өөр ямар эмчилгээ байна
  14. Болдсайханд (150.129.140.124) 2017-06-04 14:38:43
    Та эмнэлгээ мөнгө шулдаг биш жинхэнэ эмнэлэг болгоодохооч.Үйлчилгээний хөлс төлөх учиртайг ойлгож байгаа.Тэгвэл таныг бүгд шүтнэ хүндэлнэ дээдэлнэ.
  15. Baigal (27.123.214.116) 2017-06-04 11:45:10
    Saokhan medee bna bayarlalaa
  16. Зочин (203.91.115.42) 2017-06-04 09:25:35
    Siiregjiltend Ca dangaar uugaad nemergui yalanguya Mongolchuud chig uurag ihtei huns heregledeg bol. D amindemtei davhar heregleh heregtei, D amundem Ca shimegdeltent nuluululnu
    1. zochin (202.179.24.218) 2017-06-04 11:49:20
      Ugaasaa buh Ca D-tei hamt uildverledeg bolsniig medeegui yavaa nuhur bna uu gui yu?
  17. Зочин (162.202.101.244) 2017-06-04 07:36:19
    Bayarlalaa tand sain medeelel bna aa
  18. irgen (59.153.113.83) 2017-06-03 20:36:25
    delhiin eruul mendiin odoogiin hogjiloos hotsrogdson medleg dutuu emch bainaa ene hun
    1. Зочин (202.21.106.158) 2017-06-12 08:20:03
      ПЭгэ ямар дүп гар вэ харин төлбөргүй ийм чухал зөвлөгөө авчаад баярлахын оронд өмхий амтай лүд
  19. Хэнтий (27.123.214.109) 2017-06-03 20:07:33
    Би сахартай болоод бна одоо өглөөдөө 9-11 гэсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн үеийн эмчилгэа юу бол? Бүрмөсөн эдгэх үү? Монголд ямар эмнэлэгт очих уу?
  20. Пүрэвжав (202.70.46.231) 2017-06-03 17:29:24
    Даавар нөхөх ямар эмчилгээ байдаг вэ ? ,60 настай эмэгтэй
    1. Зочин (122.201.26.171) 2017-07-23 10:46:35
      ***** сайн хий
  21. эмч (59.153.113.177) 2017-06-03 14:03:27
    сүү болгон тохиромжгүй, харин хам температурт боловсруулсан малын цэвэр сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн нь ясны сийрэгжилтээс сэргийлэх, түүнчлэн эмчлэх үйлдэлтэй, өндөр температрут /100 градусаас дээш/ боловсруулахад сальций-фосфат-казеины нэгдэл задарч эмчилгээний үйлдэл нь идэвхигүй болдог

Танд санал болгох