• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Нээлттэй хаалганы өдөрлөгөөр “бөмбөгдөх”-ийн учир юу вэ

Сүхбаатарын талбайд өдөр алгасалгүй аль нэг байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байгааг анзаарсан байх. Дөрөвдүгээр сарын 21-нээс эхлээд өнөөдрийг хүртэл явж л байна. Эхлээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагууд өдөр өдрөөр ээлжилж “Нээлттэй хаалганы өдөрлөг” зарласан. Дараагаар нь яамдууд үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр л гэхэд Батлан хамгаалах яам “нээлттэй хаалганы өдөрлөг” хийж байгаа юм. Сүхбаатарын талбайг өдөр бүр “завгүй” байлгаж өдөрлөгөөр бөмбөгдөхийн цаад шалтгаан нь жагсаал, цуглаан гаргуулахгүй байх зорилготой.

Төрийн тэргүүний сонгууль болоход ганц сар л үлдлээ. 30 хоногийн хугацаанд элдэв хачин нэртэй, улстөрчийн шошготой төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн юу ч зохион байгуулж мэднэ. Өлсгөлөн, жагсаал цуглаан, суултаас гадна иргэдийг турхирсан үйлдлүүд ч гаргахыг үгүйсгэхгүй. Улс төрийн сонгуулийг угтаад хийдэг жагсаал цуглаан ихэнх төрийн бус байгууллага, холбоодыг хэн нь хэнээс санхүүждэг болохыг хангалттай харуулсан. 

АН-ын засаглалын үед хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улаан майхан ярайлган зоож, хэдэн залуу суулт хийсэн нь МАН-ынхан л байсан. Саяхан “Prius” импортлогчдын холбоо гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн хүн татварыг эсэргүүцэж, машинаа шатаасан нь АН-ынхан л байсан. Оффшорчдын эсрэг ажиллана гэж жагсаад байсан АТОЗ-ийнхөн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нэгний халаас руу гүйгээд орчихсон байх жишээтэй. Босоо хөх Монгол, Даяар Монгол зэрэг балмад бүлэглэлүүд явж явж хэнийг дэмжиж ирлээ дээ. Энэ мэтээр намууд, улстөрчдийн халаас руу орчихсон, овоо хэдэн аялдан дагалдагчтай холбоод сонгууль угтаад янз бүрийн л акц хийхээр төлөвлөөд байна. Иргэдийг турхирч, хагалган бутаргаж байдаг эдгээр холбоодын алхам бүрийг хууль, хүчнийхэн анзаарч байхгүй бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдахыг үгүйсгэхгүй.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-29 10:53:09


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Xa xa xa (182.160.32.252) 2017-05-31 03:49:13
    Ted chini negdej zorigtoi yavah negnee doosh hiij huviin toglolt hiideg novshiin garuud 8tegeed ch buged ter bie bieneesee urvaad baahan surtei ner zuuj oligtoi hiisen zuilgui luivarchid shuudee ,harin ed naraas umnu baisan ter natsist geed baigaa zaluus ih zorigtoi uzeltsej baisan gedeg ted nariig ene dayar,bosoo nertei buunii nohod ih mataj shurgaj ustgah bodlogo yavuulsan ,tsaanaa hujaa naraas sanhuujideg bas namuudaas mubgu avdag baisan yum shuudee.
  2. Үнэнхүү (182.160.32.252) 2017-05-31 03:41:18
    Ер нь энэ үндэсний хөдөлгөөн нэрийн дор бусдынхаа улыг шагайж байдаг ноход олон байдаг шүүдээ, Даяар билүү Босоо гээд сүртэй нэртэй яг төрийн луйварчидтай яаж тэрсэлдсийн мэдэхгүйл юм байна,баахан хужаа нартай тэмцлээ гэдэг хэдэн халтар мөнгө аваад дуугүй болдог үгүй бол нөгөө мөнгөнөөсөө болоод хэдэн хэсэг болдог тэгээд ч хэдэн намын дунд янхан болж явдаг шүүдээ.
  3. С (124.158.112.29) 2017-05-29 11:05:59
    Иргэний хөдөлггөөн жагсаал бүгд захиалгатай гэдэг нь илэрдэг. Хамгийн сүүлд сэтгүлч асан Пүрэвхүү блүү тэр нөхөр Утааны эсрэг тэмцээд бсн нь Жэнкогийн захиалга болоод дуусав шив

Танд санал болгох