• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Литр хөлс, литр нулимсны үнэ цэнэ “Гацуурт”-ын Л.Чинбат ба түүний ах дүү 14

Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард гэр бүл нь хамгийн хүчтэй, бас хамгийн баттай тулгуур болдог. Эхнэр, эсвэл ээж, аавын халамж, дэмжлэггүйгээр оргил өөд мацсан, тэгээд оройд нь гарсан нэгээхэн ч хүн үгүй. Тэдний нэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Гацуурт”-ын Л.Чинбат. Тэрээр эцэг, эхээс 15-уулаа. Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрж өсчээ. “Гацуурт”-ын Л.Чинбат хөдөлмөрлөхийг ааваасаа, хүнлэгийг ээжээсээ, халамжлахыг эгчээсээ, хариуцлагыг ах нараасаа, хайрыг хань ижлээсээ, хатуужлыг хүүхэд ахуйгаасаа уламжилсан нэгэн аж. 

Иймд бид энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа “Гацуурт” компанийн  ерөнхий захирал Л.Чинбатын аав, ээж хоёрыг урьж оролцуулахаар болж Хөдөлмөрийн баатар хүү рүү нь утас цохьсон юм.

Л.Чинбат гуай “Хөдөө ажилтай явж байна. Хэд хоногийн дараа холбогд” гэснээр эхний оролдлого маань бүтэлгүйтэв. 10 гаруй хоногийн дараа дахин холбогдлоо. Гэтэл тэр үед “Манай хамгийн том ах Л.Дорж гээд хүн бий. Тэр хүнээс зөвшөөрөл авч чадах юм бол манай аав, ээжтэй ярилцлага хийж болно” гэв. Тэрхэн зуур толгойд “Өөрөөсөөө холдуулчихлаа. Тэр ах нь ч бараг зөвшөөрөхгүй байхдаа” гэсэн бодол төрсөн ч ингээд орхиж чадсангүй. Ах Л.Доржтой нь холбогдлоо.

Мэнд ус мэдэж, хэрэг зорилгоо хэлэхэд өөдөөс “Чи аль нутгийн хүн бэ, ямар сургууль төгссөн, хаана ажилладаг билээ, яагаад манай аав, ээжийг сонгосон юм” гэх асуултууд асууж бүтэн цагийн турш ярилаа. Л.Чинбат гуайн “Манай ахаар зөвшөөрүүлж чадвал” гэж хэлсэн нь зүгээр ч нэг үг биш байж. Утасны цаанаас мэдлэг сорих хэд хэдэн асуултад хариулж шалгалт өгсний эцэст сая “сарын турш манай аав, ээжийн талаар судалгаа хийгээд эргэн холбогдоорой” гэснээр аав, ээжтэй нь ярилцлага хийх эрх авсан юм.

15 хүүхэд төрүүлж өсгөсөн ачтануудад энэ хэмжээний үнэ цэнэ байлгүй яахав. Харин ч зөвшөөрөл авч чадсан нь зол боллоо гэж дотроо бодон судалгаагаа эхлүүлэв.

Ийнхүү сарын дараа дахин холбогдож “Гацуурт”-ын Л.Чинбатын том ах Л.Дорж гуайгаар газарчуулан Гоодойн амыг зорилоо. Тэдний аав М.Лхагва өдгөө 90 дөхөж яваа бол ээж М.Чанцал нь 80 гарч яваа аж. Тэд зундаа цэвэр агаар, цэнгэг салхи бараадан Гоодойн амны лагерийн байшиндаа зусдаг байна.

Хотоос багагүй зайтай тул замдаа ам хуурай явсангүй. Л.Дорж гуайтай аав, ээж ах дүү нар, тэднийг өсгөж хүмүүжүүлсэн арга ухаанаас эхлээд улс төр, эдийн засаг гээд өргөн цар хүрээг хамарсан яриа өрнүүллээ. Асуусан асуултад дэлгэрэнгүй авч цэгцтэй хариулт өгч байв.

Ямар нэг бичлэг, чухал яриа явагдаагүй байхад юу ярьж байгаагаас уг хүнийг нь харж болох ч юм шиг. Эрүүл хооллолт, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийн тухай ярьж, надад хэд хэдэн эрүүл хоолны жор ч хэлж өгөв.

Тэрээр “Бага унтаж, бага идэж, их ажил хийснээр хүний эрүүл мэнд мууддаггүй юм байна. Үүний сонгодог жишээ бол манай аав, ээж хоёр. Би хүүхэд байхдаа аав, ээжийнхээ хэдэн цагт унтаад, хэдэн цагт босож байгааг үзээгүй. Биднийг орой унтахад ажлаа хийгээд үлддэг. Өглөө сэрэхэд аль хэдийн босчихсон цайгаа хийгээд сууж байдаг байсан. Миний муу ээж 15 хүүхэддээ хоол аягалаад хоолгүй хоцорч байсан үе нэг биш нэлээд хэдэн удаа байсан байх даа гэж одоо бодогддог. Манай аав, ээж хоёр насаараа хөдөө мал маллаж хүйтэнд хөрч, халуунд халж байсан хүмүүс. Эрүүл байхын үндэс бол зөв зохион байгуулалт. Зохион байгуулалтгүй байснаас л хүн эрүүл мэндээ алдаж байгаа юм” хэмээн хуучлах зуур Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын аав М.Лхагва гуайн гадна аль хэдийнээ ирсэн байлаа.

Хоёр буурай хашаандаа төрөл бүрийн мод тарин, цэцэг ургуулж, гаднах орчноо цэмцийтэл цэвэрлэсэн нь тэдний хөдөлмөрчин төрхийг илтгэнэ.

Биднийг гэрт ороход хоёр хөгшин мэндийн сайхан үгс, ширээ дүүрэн амттан, идээ будаа, М.Чанцал эмээ өөрийн гарын сүүтэй цайгаар угтлаа.

Анх хашаагаар нь орж ирэхэд нүдний буланд тугалтай үнээ харагдсан тул, эхний асуултаа энэ сэдвээр эхлүүлээ.

М.Чанцал гуай “Манай бусад мал Лүнд манай хүүгийнд байдаг юм. Хүүхдүүдээс нууцаар ганц тугалтай үнээгээ аваад ирсэн юм. Үүний чинь сүүгээр л зуны цагт сүү, цагаа, таргаар голоо гэсгээж байна шүү. Хүүхдүүд худалдааны сүү аваад өгнө. Өөрийгөө зовоож яах гэсэн юм гээд л үглэх юм" хэмээн ойр зуурын яриа хөөрөө дэлгэн хоол зэхэж гарав.

Энэ хооронд гэрийн эзэн М.Лхагва өвөөтэй яагаад ийм олон хүүхэд төрүүлсэн талаар нь яриагаа эхлүүллээ.

М.Лхагва гуай нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй айлын ганц хүү бол М.Чанцал гуай айлын ганц охин ажээ. Иймд тэд аль аль нь хүүхэд ахуй цагаасаа хүний, хүүхдийн мөрөөдөл болж өсч. Тодруулбал, хэргийн эзэн 6 хүү, хэл амны эзэн 9 охин төрүүлсэн нь тэд өөрсдөө айлын ганцууд байсантай холбоотой гэнэ. 15 хүүхдийнхээ бүгдийнх нь хуримыг хийлгэж, өдгөө хэнээс ч дутахааргүй мэргэжил, мэдлэгтэй болгож өсгөжээ. Хөдөлмөрийн баатар, хуульч, манлай уяач, эмч, эдийн засагч, инженер, холбоочин, малчин гээд салбар бүрийн мэргэжилтнүүд эднийд цөм бий.

Хоёр дахь хүү Л.Чинбатыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болохоос өмнө хоёр, хоёр хоногийн зайтай том хүү Л.Дорж нь Алтан гадас одон хүртсэн бол гуравдахь хүү Л.Батмөнх нь Монгол Улсын манлай уяач болжээ. Нэг айлын гурван хүүхэд долоо хоног хүрэхгүй хугацаанд төрийн дээд шагналыг дараалан хүртэнэ гэдэг хэн бүхний амьдралд тохиолдоод байдаг хувь тохиол биш билээ. Үүний ард М.Лхагва, М.Чанцал нарын дуслуулсан хөлс, урсгасан нулимсны үнэ цэнэ оршиж байсан нь мэдээж хэрэг.

Ах Л.Дорж: Л.Чинбатын хийж, бүтээсэн зүйл бол манай аавын хажууд будаа

М.Лхагва гуай Говь-Алтай аймгийн Бигэр сумын анхны мянгат малчин. Зөвхөн мал маллах арга ухаанаас гадна мужаан, дархан, анчин, найрч гээд эр хүний хийж болох бүхий л ажлыг торохгүй хийдэг байж.

15 хүүхдээ тэжээж, хүний дайтай хүн болгож өсгөх гэж мориноос буусан өдөр ховор, алх дөшнөөс салсан цаг тун бага байжээ. Өрхөд 75 толгойхон мал хуваарилдаг байсан социалист нийгмийн үед хэдэн халтар хүүхдээ тэжээх гэж зуны нар, өвлийн хүйтнийг үл хайхран анд явдаг байж. М.Лхагва гуай хөдөлмөрч зангаа хүүхдүүддээ өвлүүлжээ. Тэднийг бага байхаас л эхлээд анд дагуулан явж, хээрээр гэр, хэцээр дэр хийлгэж хал үзүүлэн хашир суулгаж байж. Тэрээр 15 хүүхдийнхээ гэрийн модыг өөрийн гараар урлаж өгч байсан мундаг чадварлаг мужаан ажээ.

Энэ талаар түүний ууган хүү Л.Дорж “Биднийг бага байхад манай аав агент хийхийн хажуугаар хайрцагны мод цуглуулаад түүгээрээ аяганы ширээ, шкаф гээд төрөл бүрийн гэр ахуйн модон эдлэлүүдийг хийж айлуудад малаар сольдог байсан. Аавд маань дарханы, мужааны бүх төрлийн багаж байдаг. Бид бүгдээрээ аавтай хамт тэр бүхнийг хийж, багаасаа сурч өссөн нь аливаа зүйлийн арга эвийг олж сурахад маш их нөлөөлсөн. Ерөөс биднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн байгаа юм.

Хожим би Оросод Уралын политехникийн дээд сургууль төгсөөд Статистикийн төв газар болон Батлан хамгаалахын яам зэрэг газар ажиллаж байраар шагнуулахад хүртэл бага байхдаа хадаас хадаж, хашаа барьж, ан агнаж, мал гаргах арга ухааныг сурсан нь маш их нөлөөлсөн.

Л.Чинбатын хувьд ч ялаагүй. Анх Геологийн сургуульд ороод суралцахад мань хүнд бүх зүйл их амархан байсан. Тийм болохоор хамгийн эхний долоо хоногтоо төмс хураах нормоо хэд дахин давуулан биелүүлээд шуудай төмсөөр шагнуулаад ирж байсан түүхтэй. Энэ бол бидний ааваасаа өвөлсөн хөдөлмөрч ухааны үр шим шүү дээ. Л.Чинбатын баатар болсон нь ч аавын дайтай хөдөлмөрлөсөнтэй холбоотой. Гэхдээ Л.Чинбатын хийж, бүтээсэн зүйл аавын хажууд будаа. Миний хувьд ч ялгаа байхгүй.

Нэг удаа аавыг Чинбаагийн газар тариалан дээр аваачиж байсан юм. Тэгсэн дараа нь "мал аж ахуй дээр нь очиж үзнэ” гээд зөрүүдлээд болдоггүй. Тэр үед Чинбаа надруу залгаад “мал аж ахуйн хэсэгт сайн зохицуулаагүй, бүрэн дуусгаагүй ажлууд их байгаа. Ах та аавыг ирүүлж болохгүй шүү. Аав харвал толгойгүй болно” гээд ярьж байсан. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр бидэнд тийм зүйл олон тохиолдоно. Биднийг бага байхаас аав маань та нарын гутал доторх хөл хаашаа хөдөлж байгааг харж байна шүү гэж зэмлэдэг байсан.

Хэдийгээр бид ах дүү 15-уулаа өссөн ч маш нарийн дэг журамтай, ах захаа хүндэлж өссөн. Ер нь аав, бид хоёрыг үг дуугараагүй байхад дүү нар маань түрүүлж дуугарахгүй шүү” хэмээн ярьлаа.

Аав, ээжтэй нь ярилцлага хийх гээд холбогдож байхад Л.Чинбат гуай “Манай том ахаас зөвшөөрөл ав” гэж хэлсэн нь аргагүй л бас нэгэн ах захын ёс, хүндлэл тэр үгэнд шингэсэн байжээ.

Баатар ээжийн баатар хүү...

Харин М.Чанцал гуайн хувьд хорин насандаа ууган охиноо 50 хэдэн насандаа отгон охиноо төрүүлжээ. Тэрээр гурав хүртэлх насны хүүхэдтэй 30 жилийг өнгөрөөсөн нь түүний 30 жил нойргүй хоносныг гэрчилнэ. Учир нь тэдний 15 хүүхэд бүгд хоорондоо хоёр насны зөрүүтэй. Хоёрхон настай балчир үр нь хормойноос нь зүүгдэн байх үед удаах үр нь мэндэлдэг байж. Гэхдээ тэрээр зөвхөн хүүхэд төрүүлээд, асраад суухгүй, эхнэр хүнд ногддог бүхий л ажлыг хийнэ. Өглөө нартай уралдан босч, шөнийн одод түгсэн хойно унтсан өдрүүд түүнд цөөнгүй байжээ.

М.Чанцал гуайн талаар ахмад сэтгүүлч Р.Чулуун 27 жилийн өмнө “Үнэн” сонинд бичсэн нийтлэлдээ таван хүүхэд төрүүлээд алдарт эхийн одон өгдөг. Гэтэл гурван удаа алдарт эхийн болзол хангасан хүнд баатар цол өгөхөд багадах нь юун” гэж бичээд сүүлд Л.Чинбатыг Хөдөлмөрийн баатар болоход “Баатар ээжээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүү төрж олон түмнээ баярлууллаа” хэмээн хэлсэн нь эзнээ олсон үнэлэлт  байжээ.

Ээжийнхээ талаар том хүү Л.Дорж “Миний ээж аймаг сумын төвд олон ороогүй өтөлсөн. Алс Алтай нутагт насаа элээсэн. Агаарын хөлөгт суугаагүй ч аргамаг хөлөглөсөн. Радио телевиз ойшоодоггүй айлынхныхаа яриаг л сонсдог. Хөрөнгө зоорь нь хоттой мал нь, хүсэл зорилго нь хэдэн хүүхдээ өсгөх нь, бусдад тусалбал буян нь тэр болно, бусдыг баяруулбал шагнал нь тэр болно. Айдаг хууль байгалийн зуд турхан, хүчтэй салхи ширүүн бороо, амьдралын там нь худал хуурмаг, бялдууч зан, бусармаг явдал” хэмээн ярьж суутал М.Чанцал гуай таваг дүүрэн бууз барьсаар гал тогооны өрөөнөөс амьсгаадсаар орж ирлээ.

Гэтэл хажуунаас М.Лхагва гуай “Манай самган ирсэн зочныг хоол цайгүй, хоосон гаргана гэж байхгүй. Зочин ирэх юм бол хэвтэрт байсан ч хөл нь хөнгөрөөд босоод ирдэг хүн байгаа юм. Мөн хийдэг ганц ажил нь сүү өргөх. Хөгшиний өргөсөн сүүн цагаан цацлын буянаар үр хүүхдүүд минь өнгөтэй өөдтэй явдаг байх гэж бодогддог шүү” хэмээн хүүтэйгээ ам булаалдан ярив.

Ингээд хоёр буурайгаар 15 хүүхдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлсэн арга ухааных нь талаар яриуллаа.

Ямааны зүсийг цээжилсэн нь ядралгүй 35 үсгийг цээжлэхэд хүргэсэн. Яралзтал үржүүлгийн хүрд цээжилсэн нь яагаа ч үгүй эрт хурга тоолж сурсных....

Эдний 15 хүүхдийн 13 нь их, дээд сургууль төгсөж мэргэжил эзэмшжээ. Тухайн үед сумын сургуулийн наймдугаар анги төгсөгчдөөс 10-хан хүүхдийг сурлагаар нь байр эзлүүлж аймагт сургадаг байж. Гэтэл М.Лхагва гуайн хүүхдүүд 30 жилийн турш сумын 10 хүүхэд тумын нэг хуваарийг авч шалгарчээ. Хүүхдүүд нь яагаад ингэж сурлага сайтай байсан талаар М.Лхагва гуай “Мал маллах арга ухаан бол тэр чигтээ хүүхдийн сурган хүмүүжүүлэх арга ухаан байдаг. Манай хүүхдүүд багаасаа ямааны зүсийг маш сайн тогтоодог, хариулж байгаа хургаа хүртэл тоолдог байсан. Энэ бол хожим 35 үсгээ тогтоож, үржүүлгийн хүрдээ сайн цээжлэхэд их дэм болсон байх гэж боддог шүү. Мөн хүүхдүүд тус бүрдээ өөр өөрийн гэсэн өмчний малтай байсан. Тэр нь хожим өөрийнхөө юмыг аривлаж гамнах ухаанд сургасан гэж боддог. 350 улаан ямаатай айлын хүүхэд 35 үсэг цээжлэхэд ядах юу байх дээ” хэмээн ярьж байсан юм.

Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн манай хүүхдүүд айлуудад их зарагдаж өссөн. Айлын ямаа самнаж, малыг нь ойртуулж, морийг нь аргамжиж өгнө. Морьтой хүн ирвэл тосож авч буулгана, мордуулж явуулна.

Эд чинь заримдаа сургуулийнхаа амралтаар гоёо, хармаг түүж зараад мөнгө олж түүгээрээ хичээлийн дэвтэр, номоо авна. Тухайн үед нэг кг гоёо түүхэд төгрөг 50 мөнгө. Нэг сурах бичиг худалдаж авахад 3 төгрөг 10 мөнгө байлаа.

Ер нь ажил хөдөлмөр хүнийг амьдралын ухаантай, хэрсүү, ажигч гярхай болгож хүмүүжүүлдэг. Түүнээс гадна хүнд тусалж байна гэдэг тэр хүүхэд багаасаа хэн нэгэнийг хайрлах ухаанд суралцаж байгаа нэг хэлбэр юм” гэлээ.

Аав, ээж нь тэднийг хэрхэн хүмүүжүүлдэг байсан талаар хүү Л.Дорж ийн ярьсан юм.

Намайг загнахдаа манай дүүг загнадаг байсан

Биднийг олуулаа болохоор сургуулийн байранд  авдаггүй байсан. Тэгээд аав бид нарт сумын төв дээр нэг гэр барьж өгч байсан юм. Хэдэн дүү нартайгаа бужигнаад л гэртээ байна. Хааяа аав сумын төв орж ирэхээрээ “заа дүү нар нь үгэнд орж байна уу. Хичээлээ сайн хийж байна уу” гээд л надаас асууна. "Үгэнд орохгүй, хичээлээ хийхгүй байна гээд” хэлэхээр аав сурагчийн дүрмээ цээжлээгүй болоод л хичээлээ хийхгүй, дүрсгүйтэж байхгүй юу гэж хэлээд өвлийн хүйтэнд хөөж гаргаад сурагчийн дүрмийг нь цээжлүүлдэг байлаа. Тэгээд аав минь “Иш миний хүүд дүү нар нь арай л хэнздээд байна даа” гэж хэлдэг байсан.

 Гэхдээ аав, ээж хоёр намайг буруу зүйл хийлээ гээд хэзээ ч дүү нарын нүүрэн дээр буруутгаж загнахгүй. Дүү нарын нүдэн дээр бол ахынхаа үгэнд ороогүй та нарын буруу, ахыгаа хүндэл гэж хэлдэг байсан даа. Аав их ухаантай хүн. Намайг загнахдаа манай дүүг загнадаг. Тэгэхэд би наана нь яс хавталзаад “Миний гаргасан алдааг дүүгээр минь дажуулан надад хэлж байна даа” гэж санаа авдаг байсан. Тэгэхээр надад аав, ээжийнхээ тэр олон дүүгийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага байлгүй яахав дээ. Надад онц сурахаас өөр арга байгаагүй. Тэр олон дүү нартаа үлгэр дууриал болох ёстой ганц хүн нь би юм чинь. Манай аав, ээж хоёрын хүмүүжлийн ухаан бол хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлуулж, ах захын хүндлэх ёс байсан гэж боддог.

Мөн манайх гэдэг айлд хот хороонд таних хүн нэг ч байхгүй. Хэдэн халтар хувцсаа үүрээд шуудангийн машинд дайгдаж анх хот орж ирж байлаа. Дүү нар маань ч ялаагүй бүгд миний араас тийм замналаар явж ирсэн. Л.Чинбат гэхэд л анх шуудангийн машинд дайгдаж хотод орж ирээд манайхыг хайгаад олохгүй, өөр таньдаг хүн байхгүй болохоор бүтэн өдөржин хайж явсан гэдэг. Тэгсэн аз болоход манай төрлийн охин Чинбааг хувцсаар нь таньж манайд авчирсан байгаа юм.

Аав минь бидэнд юм үзэж нүд тайл, хол газар явж хүнтэй танилц гэж үргэлж захьдаг байсан. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг дээ. Бид нарыг ийш тийш нь явуулах их дуртай. Намайг бол бага байхаас ойролцоох сумдаар дагуулж явуулаад хөгшин настай хүмүүсээр хууч яриулж, түүнийг нь сонсгож өсгөсөн дөө.

Л.Чинбатын ааваасаа уламжилсан ухаан...

Л.Чинбат хэдэн зуун ажилтантай тэр том компанийн захирал мөртлөө яагаад үргэлж өөрөө хөдөө явж ажилладгийг хүмүүс их гайхаж, сонирхдог. Энэ бол аавын үлдээсэн хүмүүжил. Манай аав Бигэр сумын анхны социалист хөдөлмөрийн төлөө бригадын ахлагч байсан. Дөрөвдүгээр ангийн боловсролтой мөртлөө бригад ахлаад, тэр олон хүнээр хашаа бариулаад явдаг байсан. Гэхдээ аав хэзээ ч тэрийг ингэж хий, энийг ингэ гэж хүнд заадаггүй байсан. Өөрөө хийж үзүүлдэг. Эхлээд өөрөө ажилладаг байсан. Биднийг ажил хийж сургахдаа ч мөн ялгаагүй. Эхлээд өөрөө хийж, үлгэрлэн харуулдаг байсан. Хамгийн хэцүү, хамгийн хүнд ажлыг нь өөрөө хийдэг байсан юм. Бид сургуулийн өмнөх насанд сурч мэдсэн гэхээс илүү сургамжтай хөдөлмөрөөр хүмүүжсэн. Анд дагаж аавынхаа хөдөлмөрчийг, айраг бүлж ээжийнхээ ажилсагийг мэдэрсэн.

М.Лхагва: Л.Чинбат нэлээн хатуу гараар өссөн

-Та малчин, мужаан, дархан, анчин, агент гээд төрөл бүрийн ажил хийдэг сүрхий эр байжээ. Таны ан хийж байсан талаар жаахан ярья. Хэдэн настайгаасаа ан хийж сурав?

-Нэгдлийн үед амлалт, үүрэг маш их авдаг байлаа. 30 гаруй нэр төрлийн үүрэг даалгавар, ажлын төлөвлөгөө авна. Түүнийхээ 28,29-ийг нь биелүүлчихдэг байлаа. Нас залуу ч байж дээ. Одоо бодоход их л хөөргүү хүн байсан байгаа юм. Социалист нийгмийн үед чинь хүнийг ажиллуулж, хөдөлмөрлүүлсэн бол үнэлж чаддаг байсан цаг. Нэгдэл гэдэг чинь хүн мал хоёрт аль алинд нь боломж олгож байсан юм. Монголын Улсын хөгжлийн хамгийн оргил цэг бол 1970, 1980 он байхгүй юу. Тэр үед чинь одоотой адил баян, ядуугийн ялгаа гэж байхгүй. Ажил хийдэггүй хүн гэж байхгүй байлаа шүү дээ. Мал нь хүртэл эрүүлжиж өсөөд, хүмүүс нь ажил хөдөлмөрийн гавьяаг хүртэж байсан сайхан үе.

Тэдэн үнэг, чононы арьс тушаана гээд төлөвлөгөө нормд хүртэл заадаг байлаа. Хажуугаар нь хэдэн хүүхдээ тэжээхийн тулд бишгүй л ан хийж байсан даа. Алтай дэлхий буян заяагаа хайрласан шүү хөөрхий. Би ч их багаасаа ан хийж сурсан хүн. Тийм болохоор хүүхдүүдээ сургуульд ороогүй байхад л дагуулаад ан хийлгэж сургасан. Манай эрэгтэй хүүхдүүд дунд буу шагайж, ан хийж үзээгүй хүн байхгүй. Намайг мал ахуй хайгаад хээр явах хойгуур хөгшин маань хэдэн хүүхэдтэйгээ үлдэнэ. Тэгээд манай хөгшин шөнө чоно, нохой эргэхээр буугаа бариад л гардаг байсан гэдэг. Манай эхнэр буудна шүү.

Ан хийж байсан тухайгаа ярихаар нэг явдал үргэлж санаанд буудаг юм. Нэг өдөр өглөө эрт гэгч нь анд гарлаа. Тэгсэн бүтэн өдөржин хоосон яваад юу ч таардаггүй. Орой хоосон гуяа ганзгалаад их л урам муутай гэр рүү гээ харьж явтал гэнэт замд хоёр гөрөөс тааралдлаа. Хулхи шагайх ч бололцоогүй байсан тул чиглүүлж байгаад л буудаад тавьлаа. Тэгсэн нэг нь тэр дороо тэрийгээд уначихав. Тэнсэн сум тархинд нь туссан байж л дээ. Тэгээд тэр үед хэдэн хүүхдэдээ хоолтой очлоо гээд нэг их баярлаж байж билээ. Амьтныг дутуу алж сэгэлж болохгүй гэсэн зарчимтай. Тийм болохоор хүүхдүүдээ ч тэр “амилж” бууд гэж сургадаг байсан.

-15 хүүхэд өсгөж хүмүүжлэнэ гэдэг тийм ч амар даваа биш. Тэр тусмаа аав хүний хувьд маш том хариуцлага. Зургаан хүүгээ хэр их зоддог байв. Хөвгүүд хөдөлгөөн их байдаг. Хааяа алганы амт үзүүлдэг байв уу?

-Би бол хүүхэд зодох дургүй. Харин шаардлагыг бол маш сайн тавьдаг. Манай эхнэр миний нүдийг хариулж байгаа хэдэн хүүхдээ чимхэнэ. Буруу зүйл хийсэн үед нь зодохоос илүү ойлгуулж, ухааруулж хэлж өгөөд, зөв, сайн зүйл хийсэн үед урамшуулж магтдаг байсан.

-Л.Чинбат гуай багадаа ямар хүүхэд байв?

-Л.Чинбат бага байхын их тууштай, нэлээн зоригтой хүүхэд байсан. Дээрээ гурван ахтай болохоор нэлээн хатуу гараар өссөн. Балчир гэхгүй гурван ах юу хийнэ түүнийг дагаж, дуурайж өссөн. Ах нарын ая талыг олох гэж өөрт нь нэлээд ачаалал өгөгддөг байсан байх гэж бодогддог.

-Юм ховор байсан үед 15 гутал, 15 малгай, 15 дээл бас л хүнд байсан байх?

-Яахав хөөрхий олны олон бас учиртай шүү. Дүү нар нь ах, эгч нарынхаа хувцсыг дамжуулаад өмсчихнө. Харин гутал бол тэсдэггүй байсан. Хааяа өөрийнхөө гараар нэг юм хийж өгнө. Миний том хүү Дорж бага байхаасаа их сүрхий ухаантай хүүхэд байсан. Долдугаар ангид байхдаа Германы пионерын зусланд амраад ирэхдээ дүү нартаа бүгдэд нь хөөрхөн нэг, нэг гуталтай ирж байж билээ. Тийм жаахан хүүхэд мөртлөө дүү нарт нь хамгийн хэрэгтэй зүйл гутал гэдгийг ухаарсан байгаа юм.

-Та 9 хүргэн, 6 бэртэй хүн. Хүргэн, бэрээ анх танилцахаар ирж байхад хэрхэн шинждэг вэ?

-Хамгийн том охиныхоо нөхрийг ирж байхад сур сонгуулж байсан юм. Олон элдсэн сур гаргаж ирж тавьчихаад "заа сонгоод ав" гэлээ. Тэгсэн мань эр айлын ганц хүү байсан ч их сүрхий нүдтэй, амьдралын ухаантай хүүхэд байсан. Тэр дундаас хамгийн сайн элдүүртэй сурыг нь сонгоод авчихаж байсан. Тэр үед “заа энэ залуу миний охиныг аваад явчих л хүн байна даа” гэж харж байсан. Хамгийн том хүргэн болоод ч тэр үү хэдэн дүү нараа нааш, цааш болгоход хангай шиг тус болсон доо.

М.Чанцал: Хүүхдийг багаас нь ажилд сургачихвал ажил хийх дуртай болдог  

Эднийх одоогоос 10 хэдэн жилийн өмнө хүүхдүүдийнхээ шахалтаар Төв аймгийн Лүн сумд ирж нутаглах болжээ. М.Чанцал эмээ Говь-Алтайгаас малаа тэмээгээр туусаар яваад Лүнд ирсэн гэдэг. 70 дөхөж яваа буурал тэмээн дээр хэд хоног мал туугаад ирсэн гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Гэтэл энэ талаар М.Чанцал гуай “нэг их ядраагүй яваад ирсэн шүү” хэмээн ярьж байсан юм. Ингээд бид түүнтэй мөн цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

-Яагаад тэр холоос тэмээгээр малаа тууж ирсэн юм бэ. Танай хүүхдүүдэд таныг онгоц хөлөглөөд аваад ирэх ч бололцоо бий шүү дээ. Өөр ямар нэг шалтгаан байв уу?

-Манайх төлтэй малаа тууж явсан юм. Төлтэй малыг өөрийнх нь ая, эвээр тууж явахгүй бол болдоггүй юм. Тэгээд өөрөө л туухгүй бол хэдэн малыг минь энэ хүүхдүүд ширүүн туучихна гэж бодсон. Замд явж байхад хүүхдүүд намайг машинд суулгах гэж их үзсэн л дээ хөөрхий. Гэхдээ нэг их ядраагүй яваад ирсэн шүү.

-Танай том хүү аав, ээж хоёрынхоо хэзээ унтаж, хэзээ босдогийг харж байгаагүй гэж ярьсан. Та өглөө хэдэн цагт босоод өдөр ямар ажил хийгээд орой хэдэн цагт унтдаг байв?

-Өглөө ихэвчлэн нар битүү байхад босно. Хөдөөний ажил их шүү дээ. Дуусна гэж бараг л байхгүй. Хийсээр байгаад орой 12 цагийн үед унтана. Ямаа, хонио өдөрт хоёр удаа саана. Хажуугаар нь гүү, ингэ, үхэр саана. Тэгээд сүүгээ хөөрүүлнэ, саалиа хийнэ, хэдэн хүүхдийнхээ хоолыг хийнэ. Тэгсээр байтал орой болчихно. Манай хүүхдүүд аль, аль нь мал саагаад, сааль хийчихдэг байсан. Бүстэй хүүхдүүд бол гүүгээ бариад өөрсдөө айргаа эсгээд уучихна. Ер нь бүстэй хүүхдүүд чинь эмэгтэй хүүхдүүдээс чих зөөлөнтэй байдаг юм шүү.

-Дээр үеийн хүүхдүүд, орчин үеийн хүүхдийн хүмүүжлийн ялгаа ямар байна вэ?

-Маш их ялгаа байна. Одоогийн хүүхдүүд хангамж, хэрэглээ сайтай болоод тэр үү бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуу байна. Манай энэ зуслангийн хавиар амьдарч байгаа айлын хүүхдүүдийг харахад нэг их том ууттай юм /цүнх/ үүрээд өглөө гарах юм. Тэгснээ алга болж, болж  уйлсан, зодолдсон, орилсон, чарласан юмнууд л ирж яваа харагдах юм. Зугаалганд яваад архи ууж байхгүй юу. Тэгж байхаар гадуур унасан модны хогийг сайхан түүгээд галлаж чадахгүй байгаа хөгшчүүлд аваачиж өгөөд хичээлийнхээ мөнгийг олох хэрэгтэй. Тэр хүүхэд ч өөрөө ажил сурна. Нөгөө хүнд ч тус болно шүү дээ. Эсвэл малтай айл дээр очоод мал хариулаад хөдөлмөр сурах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үеийн малчид машин, мотоциклээр хонь малаа хариулж байна гэх юм. Энэ яаж болох вэ.

Хүүхдийг багаас нь ажилд сургах юм бол тэр хүүхэд залхуу биш харин ч ажилд дуртай болдог. Манай хүүхдүүд сар, сараар ээлжилж өвгөн бид хоёрыг тойлж, ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг дөхүүлж өгөөд эргэн тойрдог юм. Саяхан манай нэг хүргэний ээлж байсан юм. Тэднийх хоёр хүүхэдтэй. Бага хүү нь бид хоёртой хэсэг хамт байсан юм. Тэр үед шөлтэй хоолны гурил гурван удаа давтуулан илдүүлж байж сургасан. Хүүхдийг энэ мэтээр ажил сургачих юм бол өөрт нь л хэрэгтэй.

-Ер нь гэрийн эхнэр хүн, ээж хүн ямар байх ёстой юм бэ. Та охидууд, бэрүүддээ юу гэж захьж, сургадаг вэ. Та чинь 15 охинтой хүн шүү дээ?

-Хэдэн сайхан бэр бий. Тэдэндээ хүний хүүхэд гэсэн сэтгэлээр нэгээхэн ч удаа хандаж байгаагүй. Бүгд л миний төрсөн охидууд шиг байдаг.

Эхнэр хүн гэрийнхээ ажлыг сайн хийж, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Эр нөхөртөө хүндлэлтэй хандах хэрэгтэй. Эр нөхрийнхөө өөдөөс хашгичаад, зандраад, захираад байж болохгүй. Ер нь ажилтай завгүй хүмүүст хэрэлдээд сууж байх ч зав гардаггүй.

Хүний амьдрал л болсон хойно хааяа маргалдах, муудалцах үе гаралгүй л яахав. Тэр болгоныг харин хүүхдүүдээ харуулж болохгүй. Ээж, аав бол хүүхдийн хувьд маш том амьд үзүүлэн, үлгэр дууриал байдаг.

Ер нь хэдэн хүүхдэдээ бусдыгаа хайрлаарай, биеэ бодоорой. Төрдөө үнэнч түмэндээ хүндлэлтэй байгаарай л гэж захьдаг. 

Амьд байгаад нь л баярладаг...

"Хүүхдүүд баатар боллоо, багш боллоо гээд тэдний төлөөх зовинол арилахгүй шүү дээ. Үргэлж сэтгэл зовж, өр зээлэнд хүртэл баригдах вий дээ гэж бодно. Баатар нэг суманд баян хүн нэг зуданд гэдэг шүү дээ” хэмээн хоёр буурай хуучилж суусан юм.

Ийнхүү ирсэн гийчин буцдаг жамаар бидний буцах цаг болоход М.Чанцал гуай ихэд сандарсан байдалтай ухасхийн босож хоёр савтай хөлдөөсөн сүү, уутанд хийсэн чихэртэй ааруул бэлэг болгон өгөөд хоёр хацар дээр минь үнэрлэн “сайн яваарай хүү минь, дараа дахиад ирээрэй” хэмээн үдсэн юм.

Хүүхэд ахуй насандаа хөдөлмөрлөж дадсан бол насан туршдаа аз жаргалтай амьдрах хөрс суурь болдог гэдгийг энгийн хэрнээ, эгэлгүй энэ цагийн баатруудын амьдралын түүхээр улам илүү бататган сэтгэлдээ тээсээр хөдлөхөд М.Чанцал эмээ сүүн цацлаа өргөсөөр биднийг үдлээ.

Буцах замдаа том хүү Л.Дорж “Би 10 жилийн хүүхэд байхдаа хөдөө хөхөрч, гадаа гандсан нутгийн буурлуудыг нэг их урт наслахгүй байгааг хараад хэдэн өнчин дүүтэйгээ үлдэх вий гэж их санаа зовдог байсан. Аав, ээж хоёрыгоо ингээд амьд байгаад нь л баярладаг. Өөр нээрээ юу хүсэх вэ. Энэ хоёр минь өнөөдөр бидний нүдэнд харагдаад, хоол цайгаа эргүүлдээд, нас наслаад бидэнтэйгээ хамт хөгширч байгаад нь л баярлаж явдаг"  гээд аав, ээждээ зориулан бичсэн нэгэн шүлгээ уншиж өгсөн юм.

Литр хөлс, литр нулимс....

Насны залуудаа ээж минь бүтэн 30 жилээ

Нялзрай биднийгээ өсгөхөд зориулсан

Бүтэн 30 жилийн зуны халуунд

Цээжээ хаттал хөхөө хөхүүлсэн

Бүтэн 15 жилийн хаврын хавсарганд

Хэвлийдээ биднийгээ тээж туулсан

Бүтэн 30 жилийн намрын шөнөөр

Нойроо хугасалж бүүвэйлсэн

Бүтэн 30 жилийн өвлийн хүйтэнд

Өлгийдэн хуурайлж дулаацуулсан

Та хоёр минь биднийхээ төлөө...

Хэчнээн шөнө нойргүй хоноо бол

Хэдэн өдөр хоолгүй хоноо бол

Хэчнээн жил ядарч туйлдаа бол

Хэдэн 10 жил шаналж өнгөрүүлээ бол

Ээж минь та биднийхээ төлөө...

Хэдэн тонн сүү саагаа бол

Хэдэн тонн мах чанаа бол

Хэдэн өглөө нойроо хугаслаа бол

Хэдэн литр нулимс гаргаа бол

Та хоёр минь биднийхээ төлөө...

Хэдэн тонн хүнс бэлдээ бол

Хэдэн тонн түлш зэхээ бол

Хэдэн оюутны зардал цуглуулаа бол

Хэдэн машин ачаа өргөө бол

Аав минь та биднийхээ төлөө...

Хэдэн км зам туулаа бол

Хэдэн тэмээ хомноо бол

Хэдэн км сур элдээ бол

Хэдэн литр хөлс дуслуулаа бол... 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-29 09:57:18


Нийт сэтгэгдэл: (121)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (115.187.88.10) 2017-06-21 15:22:15
    сайхан хөдөлмөрч хүмүүс ийм л жаргалтай байлгүй яахав. аз жаргал хүсий
  2. зочин (202.179.4.186) 2017-06-15 15:54:07
    Сайхан өнөр бүлийнхэнд аз жаргал , эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
  3. mongoo (59.27.228.48) 2017-06-06 14:50:41
    Sain baitsgaana uu. Hutginhaa xoyr buuraldaa urt naslaarai udaan jargaarai. Gesen yroolig dewshvvliy. Mon bvh hvvhdvvdinh ger bvld az jargal ervvl enhig hvsiy. Amjilt amjilt
  4. Tseegii (202.9.41.248) 2017-06-05 01:21:22
    Saihan 2 buurai bna. Eruul enh urt udaan jargaliig husie.
  5. Зочин (202.9.41.88) 2017-06-02 07:59:18
    ЯМАР САЙХАН ЮМ БЭ. БИД БУРУУ АМЬДРААД БАЙГААГАА САЙН УХААРАХ ЕСТОЙ!! ЮУ ГЭСЭН YГ ВЭ ГЭВЭЛ АЛИВАА ШИНЭ ЮМЫГ САЙХНААР НЬ НУТАГШУУЛАХЫН ТУЛД УРД YЕЭ МУУЛЖ ОГТ БОЛДОГГУЙ ЮМ АА!!!!!!! ХОВОР ТАЧИР Ч ГЭСЭН СЭТГЭЛ АМАР АМЬДАРЧ БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛЖ 15 ХYYХДЭЭ ЯМАР САЙХАН ЗЕВ ЕСГЕЖ ЯВАХЫН YЛГЭР ДУУРАЙЛАЛЫГ ЭНЭ САЙХАН 2 БУУРАЛ ХЭЛЭЭД, АМЬДРАЛААРАА ХАРУУЛААД БАЙНА!!!! УХААР!!!! ЯЛАНГУЯА 70,80 ААД ОНД БОЛ МАНАЙ УЛСЫН ХУВЬД YНЭХЭЭР СЭТГЭЛ АМАР НЭГ Л ОНЦГОЙ БАЙСНЫГ М. ЛХАГВАА ГУАЙ ОНЦЛООД БАЙГААГ ХЭН ГУАЙ НЬ Ч YГYЙСГЭХГYЙ ШYY!!! ЗЕВ ХYМYYЖИЛТЭЙ 15 YР НЬ САЙН САЙХАН ЯВААГ ХАРЖ УЛАМ ОЛОН ЖИЛ АМЬДАРЧ УРТЫН УРТ НАСЛААРАЙ ГЭЖ ЕРЕЕЖ БАЙНА. ХЭНТИЙ АЙМАГ, АГЕНТ ХИЙЖ БАЙСАН ХYН МЭНДЧИЛЭВ
  6. Bi (195.88.143.58) 2017-06-02 04:53:48
    Uneheer saihan humuus yumaa 2 buurai mini urt nasalj udaan jargaarai
  7. Иргэн (203.91.115.42) 2017-06-01 18:51:31
    Ямар сайхан хөдөлмөрч мундаг гэр бүл бэ үнэхээр бахархаж байна гэр бүл үр хүүхэд ач зээ нарт нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  8. Энхтуяа (66.181.177.35) 2017-06-01 08:37:08
    Бусдад улгэр дууриал болсон сайхан гэр булийнхэнд аз жаргал хусье! 1972 оны зун Германы Вильгелм Пекийн Нэрэмжит пионерийн зусланд Дуламжав Батсух багштай хамт явж байсан Дорж ах мон байх шиг байна. Танаараа бахархаж байна
    1. enkhtuyad, (202.170.84.185) 2017-06-01 14:03:51
      Dorj_bit@yahoo.com esvel 99114500 toi holbogdono uu
  9. dd (122.201.23.190) 2017-05-31 16:11:37
    saikhan 2 buurai n urt naslaj udaan jargaj zuun naslan zurgaadai tayag tulaarai
  10. нисгэгч (66.181.178.252) 2017-05-31 14:51:08
    Хоёр хөгшин өнөөг хүртэл урт удаан наслаж яваа нь тэр болгон хүмүүст олддогүй маш том буян юм шүү. Баяр хүргэе
  11. Зочин (202.70.46.208) 2017-05-31 13:25:05
    huurhun 2 hugshind az jargal hvsi
  12. Зочин (202.179.26.109) 2017-05-31 11:18:37
    Сайхан хоёр буурай урт насалж удаан жаргаарай
  13. сайхан нийтлэл байна (165.228.37.246) 2017-05-31 10:39:57
    Үнэхээр сайхан нийтлэл байна
  14. MGL irgen (202.21.106.114) 2017-05-31 08:43:56
    Монгол минь ийм ноён нуруутай хатан ухаантай аав ээж, гэр бүл дээр тогтдог гэдгийг харуулсан сайхан ярилцлага байна! Сэтгүүлч дүү ийм гэр бүлтэй олон ярилцлага хийгээрэй!Амжилт! Монгол минь бүх хот суурин, аймаг, сум, баг дүүрэг бүрт ийм гэр бүл олон болог!!! Хурррраааййй!!!!!!
  15. Зочин (202.9.42.179) 2017-05-31 06:22:20
    Estoi neg saaaaihan sanagdchihlaa uulzahiimsan gej bodoj yvsan hunteigee uulzsan yu shigsaihan yum unshlaa eniig l baharhal gehguim bol uur yug baharhal geh vr bayrlalaa
  16. Ц.Чулуунцэцэг (27.123.214.122) 2017-05-31 02:06:28
    Ёстой сайхан нийтлэл байна. Ойрд ийм сайхан нийтлэл уншаагүй юм байна. Нэгийг бодуулж 2- ыг тунгаах шиг хөдөлмөрч сайхан хүмүүс байна. Бахархал төрлөө 2 буурайдаа эрүүл энхийг хүсье
  17. Нийтлэгч Цэрэндэжидэд: (202.170.84.185) 2017-05-31 00:14:12
    Bi end bichigdsen zuiliig gadarlaj bsan uchir taivan unshij amjaagui bsan, getel humuus sain niitlel bolson geed bhaar ni saya-36tsagiin daraa unshlaa. Үнэхээр нэг амьсгаагаар уншлаа. Өгүүлбэр бүр нь санаа агуулсан, Цэрэндэжид хөдөлмөрлөсөн болох нь амтагдаж бна.Баярлалаа. Хүмүүст уншуулахад харамсахгүй, цаг гарзгүй гэж бодогдлоо. Над мэт нь яаж хичээгээд давтахгүй Монголын минь түүхэн зурвас үеийн үнэн зураг болжээ. Л.Дорж
  18. jigjidkhorol (150.129.142.177) 2017-05-30 22:30:13
    Minii Mongoliin ard tumen iim l ger buld iim l ulamjlalaar ussunduu gej bodohod saikhan mongol ahuigaaraa baharkhmaar Gaihamshigtai hudulmurch humuus ym . Urn naslajj eruul enkh aljiin amjilt hvsen eruue.
  19. ganaa (202.9.42.115) 2017-05-30 17:46:09
    Uneheer saihan gaihamshigtai namtartai humuus hoyr burai mini 100 nasalj zurgaada tayg tulaarai.Mini hadam aav eejig mini sanagduullaa unshaad nulimas barij diilsengui ene bol aguu saihan amidral.
  20. Сэлэнгэ (103.10.22.161) 2017-05-30 16:54:04
    Том ах үнэхээр мундаг хүн байнаа.
  21. ЗОЧИН (183.177.98.238) 2017-05-30 16:11:45
    Мундаг хєдєлмєрч сайхан 2 бууралдаа эрїїл энх сайхан бїхний дээдийг хїсэн ерєєе Урт удаан наслаарай
  22. Зочин (202.21.125.234) 2017-05-30 15:42:27
    shan 2 burai bna urt nasalj udan jargarai
  23. zochin (202.179.25.90) 2017-05-30 14:31:09
    mundag xodolmorch 2 buuraid urt naslahig erooe
  24. Ганаа (202.72.242.4) 2017-05-30 14:21:12
    Сайхан нийтлэл бичжээ.
  25. Соёлоо (202.179.31.24) 2017-05-30 13:44:02
    Амьдрал үргэлж амттай шүү.мундаг нийтлэл байна.бидний аав ээж 10 охин 5 хүү төрүү лж өсгөсөн тэнгэрлэг,тэвчээртэй , ажилсаг хөгшид бий.
    1. Chi utsaa (27.123.214.124) 2017-05-30 17:37:50
      Utsaa ugeech
  26. Батчимэг (202.179.31.93) 2017-05-30 12:55:00
    Нутгийн 2 бууралд чин сэтгэлээсээ, сэтгэл зүрхнээсээ баярлалаа гэж хэлье. Та хоёртоо аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  27. Г.Жамбалдорж (103.26.195.165) 2017-05-30 12:12:29
    Нутгийн хоёр буурал. Хүнээр хүн хийх туршлага сургамж. Манай багаас хамгийн өндөр насалж байна. Та хоёртоо эрүүл энх урт удаан насалж үр хүүхэд ач зээ нартаа олон жил үлгэр сургааль болоорой гэж ерөөе
  28. Zochjn (27.123.214.117) 2017-05-30 12:07:17
    2 buuraidaa Sainhuu saihaniig husie
  29. Зочин (59.153.87.11) 2017-05-30 11:42:11
    uneheer mundag
  30. П.Батгэрэл (202.70.46.215) 2017-05-30 11:38:35
    Хоёр буурайдаа эрүүл энхийг хүсэн ерөөе ! Урт наслаж удаан жаргаарай!
  31. sarantuya (103.229.120.74) 2017-05-30 11:16:22
    Ta 2 uneheer aguu ymaa odoogiin bid nar 2-3 huuhedtei ted nariigaa humuujuulj chadahgui baihad iim saikhan amidraliin tuuh unshsandaa bayrtai bna zuu nasalj zurgaadai tayg tulaarai eruul enhiig husee hoer buuraidaa
  32. Aagii (27.78.191.224) 2017-05-30 10:20:44
    Hoorhon yumaa.2 buuraidaa urt udaan naslahiig erooe
  33. Зочин (66.181.181.147) 2017-05-30 10:13:02
    Ганц л зуйлд сэтгэл гонсгор байдаг. Германы элчингийн урд босгосон байшин. Миний ээжийн болон тэнд амьдарч буй олон хогшид хуухдийн гэрэл нарыг хаасан тэр барилга унэхээр муухай. Цонхоор харах болгондоо даанч дээ гэж бодогддог.
  34. Зочин (112.72.11.107) 2017-05-30 09:10:26
    Хөдөлмөр хүнийг бүтээдэгээ гэж энэ хоер буурайн хүмүүжлээр өссөн үр хүүхэд яаж муу явах вэ сайхан санагдлаа
  35. зочин (126.15.231.68) 2017-05-30 08:48:03
    за сайхан нийтлэл болж. Сайн хүү байна. Сайн аа ээж нар байна. Урт наслахыг ероое.
  36. Зочин (126.247.68.180) 2017-05-30 06:52:01
    Bid iim l bhsandaa.uur heleh ug algaa.Tanaihan mongoliig saihan haragduulj bnaa
  37. Найдандорж (202.9.40.87) 2017-05-30 05:33:40
    Өвөө ,эмээ 2 минь буцаад ирэх шиг..........Маш сайхан нийтлэл байна. Урт насалж удаан жаргаарай хоёр буурай минь
  38. Рэнцэнханд (66.181.176.171) 2017-05-30 01:26:00
    Сайхан 2 буурайдаа урт удаан насалж, үр хүүхдүүдтэйгээ жаргалтай байхыг чин сэтгэлээсээ хүсье! Таны хүү сайн хүү.
  39. Сэржээ (124.158.95.7) 2017-05-30 00:14:06
    Хөдөлмөр гэдэг агуу зүйлийн үр шимийг хүртэн суугаа хоёр сайхан буурайдаа эрүүл энхийг хүсэн ерөөе.
  40. туяа (202.9.42.255) 2017-05-29 23:50:53
    Хүү маань захирлынхаа тухай ярихдаа Манай захирал өглөө 4 цагт босоод л өөрөө түрүүлээд л ажилд гардаг. Бид араас нь дагаад л гардаг Мундаг хөдөлмөрч хүн гэж ярьсан юм Ийм мундаг аав ээжийн хүү тийм байхаас ч яах вэ Аргагүй л буян заяатай сайхан буурлууд юмаа Ямарч өнөр өтгөн олуулаа юм бэ Гайхамшиг л гэж энэ байх. Чинбат захирлын аав ээж хоёрт эрүүл энх урт удаан наслахыг хүсье Үр хүүхэд ач гуч ах дүүсэд хүний орчлонд тохиолдож болох бүхий л сайн сайхныг ерөөе
  41. Ч.Ганбат (202.179.26.240) 2017-05-29 23:36:58
    Дорж ахдаа болон танай гэр бүл, аав ээж, ах, эгч дүү нарт нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье! Та нар минь монголын бахархал!!!
  42. Anu (173.66.146.176) 2017-05-29 23:23:38
    Urt nasalj udaan jargaarai. 2 saihan buurai mini.
  43. МАНДАХ (202.9.40.20) 2017-05-29 23:14:36
    ГАЙХАМШИГ ГЭЖ ЭНЭ Л БАЙНА БУЯНТАЙ 2 БУУРАЙ УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ
  44. Зочин (82.145.210.73) 2017-05-29 22:42:03
    Ix saixan yriltslaga boljee... saixan hoyop buurai ymaa, amidarlin uhaantai humuus bn shuu ih bayrlalaa
  45. Ахмад (122.201.21.79) 2017-05-29 21:57:02
    Сайхан тэнгэрлэг, монгол ёс заншил, ажилч хичээнгүй хөдөлмөрөө 15 хүүхэд ач зээ нартаа болон түүгээр дамжуулан мөнголын ард, иргэд хүүхэд багачуудад өвлүүлэх сайхан үлгэр жишээ гэр бүлд урт нас, удаан жаргалыг ерөөе. Ийм л гэр бүлийг жинхэнэ хөдөлмөрч, эх оронч, бие биеэ, ахас ихэсээ дээдлэх уламжлал гэж хэлэх байх даа
  46. Эрдээ (202.70.46.211) 2017-05-29 21:51:54
    Сайхан хоёр буурай минь урт насалж удаан жаргаарай гэж ерөөе. Сайхан гэр бүлийн сайхан ярилцлага байнаа. Баярлалаа.
  47. Зочин (202.179.26.143) 2017-05-29 21:18:32
    Byuan byuanii deed urt naslakhiin byuan. Ikh saikhan byuantai buurluud bna. Enkh baij, munkh jargaarai.
  48. Enkhtuya (94.159.132.63) 2017-05-29 21:07:47
    Tengerleg ger buliig Byrhan iveeg.
  49. Жагаа (103.57.94.14) 2017-05-29 20:57:11
    Ойрд уншаагүй маш сайхан ярилцлага байна аа
  50. Алтанцэцэг (202.70.46.207) 2017-05-29 20:16:29
    Аавын минь нутгийн хоёр сайхан буурайдаа урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье
  51. Баярлалаа (202.9.41.1) 2017-05-29 20:11:53
    Сайхан сургамжтай дурсамжтай нийтлэл уншлаа, баярлалаа
  52. enh (66.181.177.61) 2017-05-29 19:51:23
    Yamar aguu aav eej 2 ve bishirch bn, iim saihan buurainuudiin huu iim baih n argagui. Urt nasalj udaan jargaarai
  53. zochin (62.102.148.67) 2017-05-29 19:31:25
    saihan yrilstlaga boljee neeree l aav eej mini amid mend bidendee haragdaj bval oor yu huseh ve dee
  54. Эрдэнэцэцэг (202.21.116.94) 2017-05-29 19:28:51
    Бурханд очсон аав ээжтэйгээ уудзсан шиг боллоо Буянтай 2 буурал минь урт насалж удаан жаргаарай
  55. Зочин (203.91.117.8) 2017-05-29 18:43:51
    Маш сайхан сурвалжлага болжээ.2сайхан буурайд ур хуухдэд нь хамгийн сайн сайхан бугдийн дээдийг ероое!Урт насалж удаан жаргаарай!
  56. OYUN (202.70.46.235) 2017-05-29 18:25:53
    Zalu uede saihan aurgamj awhar 2 buurai bnaa.urt udaan naslj ur huuhdudinhe buya zayag saihan edlej eruul enj bge gj yerooy.im saihan 2 hunees uneheer saihan ur huuhd garalgui l yahaw
  57. Зочин (124.63.223.90) 2017-05-29 17:55:06
    Үнэхээр сайхан нийтлэл болжээ баярлалаа маш сайхан сургамжийг уншлаа
  58. Зочин (202.9.42.90) 2017-05-29 17:54:57
    Urt nasalj udaan jargaarai. Bukh khumuus ene yariag unshaasai.!!!!
  59. Н.Энхтуяа (202.21.106.116) 2017-05-29 17:37:54
    Манай нутгийн бахархал.Хүнд гайхуулаад бахархаад ярихад сайхан байдаг. Би манай аав олон жил удирдах ажил хийж бригадын ажлаар эднийд очоод үлгэрлэж ярина. Хүн хүндэлнэ, хүнтэй зэрэгцэж үймэж шуугихгүй тэр олон хүүхэд байгаа нь мэдэгдэхгүй цэгцтэй, ажилсаг гээд бидэнд багаас сэтгэлд үлдтэл ярьдаг байсан яг тэр л хүмүүжил суурь нь ийм л мундаг хүмүүс гэдгээр үлдсэн. Та нартаа аз жаргал эрүүл энхийг хүсье
  60. Зочин (202.179.26.154) 2017-05-29 17:10:37
    Сайхан гэр бул байна. Ол уулаа яасан Сайхан бахдмаар Юмаа Сайн Сайхан урт наслахыг хусье
  61. Mb (202.70.36.154) 2017-05-29 17:05:59
    Unheer saihan humuus bnaa. Olon zuilig surgamj bolgon awlaa. Saihan niitlel boljee bayrlalaa
  62. УУГАНАА (223.55.122.244) 2017-05-29 16:39:50
    САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ.ГОЕ МЭДРЭМЖ ТӨРЛӨӨ.
  63. jargaa (59.153.115.187) 2017-05-29 16:32:34
    Ih,hodolmorsh,sain,hvmvvs,bna,urt,udaan,haslaarai,
  64. Degi (66.181.187.194) 2017-05-29 16:05:02
    Baharhmaar ajilsag , saihan naiziinhaa ger bvld hamgiin sain saihniig hvsen eruue.
  65. B.Enkhsaikhan (119.40.103.150) 2017-05-29 15:59:03
    Хоёр сайхан бууралдаа ийм сайхан хүүхдүүд төрүүлж өдий зэрэгтэй өсгөж хүн байхын гайхамшигтай ухаан, тэсвэр хатуужилаар хүмүүжүүлсэн та 2 тоо урт наслаж, үр ач нарынхаа ач буяныг үзэж удаан жаргаарай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Гайхамшигтай хөдөлмөрч ард түмний төлөө хүүтэйд нь маш их бахархаж байна.
  66. Б.Бадам (203.91.115.41) 2017-05-29 15:52:58
    Дорж түүний эхнэр бид нэг ангийнхан .Манай Дорж сургуульд байхын их хэрсүү ажилсаг,тусархуу,анги хамт олныхоо манлайлагч нь байсан.Одооч биднийхээ дарга,манлайлагч хэвээр байдаг.10 дугаар анги төгсөөд хувиар авах үеээр Доржийн маань аав Бигэр сумаас Иж планета-2 гэдэг мотоциолтой ирж байх үед гуйж унаж анх мотоциолийн сайхныг мэдэрч байлаа.Ажилсаг,ухаалаг сайхан хүүхдүүд төрүүлж ач буяныг нь эдэлж буй хоер буурайд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе Сайн санааны үзүүрт шар ткс гэдэг энэ дээ?
  67. Зочин (202.70.34.82) 2017-05-29 15:46:01
    Агуу аав ээжтэй Агуу гэр бүл юмаа
  68. Даваа (43.242.243.158) 2017-05-29 15:45:13
    Сайхан тэнгэрлэг нийтлэл бна баярлалаа Одоо ийм сайхан нийтлэл мэдээлэл ховор бх юмаа
  69. Зочин (203.91.115.45) 2017-05-29 15:14:47
    Хоёр сайхан буурайд нь эрүүл энх, хамгийн сайн сайханыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
  70. Zochin (176.195.160.18) 2017-05-29 15:11:25
    Yamar mundag humuus ve, saihan niitlel boljee.
  71. Doljinsuren (103.212.118.53) 2017-05-29 15:03:57
    Xoer saihan buurai mini urt naslaj udaan jargaarai.Uls ih orondoo unetei hubi nemer oruulaj olon saihan ursiinhee hairand olgiiduulej jargaltai saihan amidrah ih hubi toorogtei aztai humuus ymaa
  72. Баясгалан (43.242.243.96) 2017-05-29 15:03:04
    Шүлгийг нь уншаад уйлчлаа. Уран яруу биш ч сайхан ухааралтай юм. Сайхан буурлууд байна. Урт насалж удаан жаргааарай︕
  73. ariun (202.131.243.186) 2017-05-29 15:01:06
    ta hoyoroor uneheer baharhaj bna olon huuhedtei ailin amidral yag adilhan shuu ta hoyort urt udaan naslahiig husie
    1. Самбуупилмаа (139.5.218.34) 2017-05-31 20:40:47
      Янзын сайхан гэгээлэг нийтлэл уншлаа. .Жинхэнэ монгол ухаанаар хуухдуудээ хумуужуулжээ .Хоер буурайдаа ур хуухдэд нь аз жаргал сайн сайхныг ероое. Урт насалж эруул байгаарай
  74. Ch Jargalsaikhan (202.70.46.238) 2017-05-29 14:50:46
    Saihan medeelel damjuulj baidagt bayarlalaa
  75. zochin (66.181.189.220) 2017-05-29 14:38:54
    ene niitleliig unshaad mongoliin negen saihan tengerleg ger buleer baharhalaa. 2buurai bolon unur utgun ger buld ni eruul enhk sain saihan buhniig husen eruue!
  76. Мөнжий (203.255.53.215) 2017-05-29 14:34:10
    Урт насалж удаан жаргаарай
  77. Daarii (202.131.226.194) 2017-05-29 14:27:43
    Өнөөгийн нийгэмд ийм сайхан гэгээлэг нийтлэл уншилгүй удаж шүү Нээрээ л дээр үеийн хүмүүс ийм хөдөлмөрч агуу байсан шүү Аав ижийгээ саначихлаа Та бүгдэд эрүүл энх азжаргал урт наслахын ерөөл өргөе
  78. Зочин (202.70.46.229) 2017-05-29 14:24:16
    Ene bol uneheer gaihaltai aaw eej 2 bna bi bur baharhlaa ochij ajil hudulmrtuu l taniltsaj boloh u zuwshuurul uguuch jinhene hudulmurch humuusees hudulmuriin baatar turdug yum bna amjilt husiy
  79. Uran (66.181.160.41) 2017-05-29 14:18:35
    Ойрд ийм сайхан нийтлэл уншсангүй. Баярлалаа. Уншаад өвөөгөө саначихлаа. Ямар хөдөлмөрч хүн байсан гээч.
  80. би (103.212.118.248) 2017-05-29 14:18:21
    яасан сайхнан ухаантай буурлууд вэ. урт насалж эрүүл энх ийг хүсэе та нартаа .сайхан хүмүүжилтэй юмаа.
  81. Ё.Энхтуяа (66.181.160.12) 2017-05-29 14:05:17
    Маш их бахархлаа,баярлалаа.Ойрд уншаагүй сайхан нийтлэл байна.Үнэхээр урамтай юмаа.
  82. Ganaa (202.9.41.171) 2017-05-29 13:59:40
    Хоёр сайхан буурайд урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе Бахархмаар гэр бүл бна
  83. Бадмаа (203.91.115.43) 2017-05-29 13:52:49
    Нэвтрүүлэг хийхээр сайхан нийтлэл болжээ
  84. зөв монгол (103.9.90.130) 2017-05-29 13:47:27
    үнэхээр сайхан хөдөлмөрч гэр бүл . эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. 2 буурайд урт насалж удаан жаргаарай
  85. Зочин (202.179.27.36) 2017-05-29 13:37:58
    яг л бид нар шиг олуулаа юм муу ээжийгээ хачин их санагзалаа том ахыгаа бас .яг чинбатын ах шиг бид нарыг хумуужуулдэг байсан аав ээж 2 соо туруулж том ахаасаа их айдаг байлаа шуу ер нь олуулаа оссон хуухдууд хумуужил сайтай байдаг юмаа амьдралаас харж байхад
  86. С.Цэрэндэжидэд (202.21.112.194) 2017-05-29 13:24:49
    Уншихад урамтай сайхан нийтлэл болжээ. Нутгийн дүүдээ амжилт хүсье. Чиний ярилцлага, нийтлэлийг ихэндээ уншдаг. Улам их хичээж амжилт гаргаарай. Нийтлэлийн найруулга, үгсийн холбоос таалагдлаа.
  87. Ангижав (202.9.43.145) 2017-05-29 13:20:20
    Манай Дорж ч мундаг шүү. Та бүгдэд урт удаан жаргалыг ерөөе
  88. Margad (39.7.18.143) 2017-05-29 13:15:41
    Сайхан 2 буурай байна Ийм хөдөлмөрч хүмүүсийн хүүхэдүүд энэ зэрэгтээ явалгүй яахав дээ
  89. ZOCHIN (202.131.230.221) 2017-05-29 13:13:35
    UYNGA CH DEE
  90. оном (116.68.148.98) 2017-05-29 12:49:38
    Үнэхээр л атаархамаар хувь заяатай улс юмаа.
  91. Зочин (150.129.142.227) 2017-05-29 12:43:14
    Mundag gehees uur yu geh be.
  92. tuvshin (27.123.214.109) 2017-05-29 12:33:36
    Iim l ajilsag bagaasaa hatuu hutuug uzchihsen biznesiin uhaantai ajilsag tumnii tuluu gesen setgeltei huniig l erunhiilugchuur songoh hetegtei yum.ger bulee kompaniihaa ajil amidraliig iim saihan abch yabaa hun 3 han say a huniig ulhun saihan abaad yabchihanadaa .muusain hyataduudiid ch huuguud gargachihnadaa
  93. ганболд (202.179.31.11) 2017-05-29 12:16:00
    мундаг ажилсаг залуу амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  94. МУУ МУУХАЙ ЗҮЙЛ ИХ СОНСОГДООД БАЙГАА ШҮҮ!!! (202.9.40.175) 2017-05-29 12:12:04
    Чинбат гэдэг хүн мөнгөний төлөө улс эх орон бусдын амьдралыг ЗОЛИОСОЛЖ өөрийн жаргалыг олж авсан хүн. Алт ухаад газар нутгийг ТАМ болгон орхиж, ойр хавийн хүн ард малыг ХОРДУУЛАН ХОХИРООСОН!! ТОМ НҮГЭЛ ХИЙСЭЭР БАЙГАА ХҮН Шүү анхаараарай. Одоо тэр нүгэлээ үргэлжлүүлж АЛТНААС олсон мөнгөөрөө гадаадад хорьсон ГЕНИЙ өөрчлөлттэй хүнсний ногоо бүтээгддэхүүнийг Монголд ургуулж, бүр ИЛҮҮ ТОМ НҮГЭЛ хийн ард түмнийг АЛАХ устгах ажлллагааг явуулж байгаа шүү!!! Гэр бүл нь үүнийг АНХААРААРАЙ!!! Нүгэл НҮДЭЭ ОЛОХ ЦАГ ирэх вий !!! Бас мөнгөнд сүнсээ мэдүүлсэн муу луйварчдийн ГАР ХӨЛ болж БӨХИЙН ӨРГӨӨ, БӨХИЙН ХОЛБООГ ДЭЭРЭМДЭН авлаа гэсэн шүү!! МУУ МУУХАЙ ЗҮЙЛ ИХ СОНСОГДОЖ байна.
    1. Зочин (27.123.214.126) 2017-05-29 13:08:41
      Ил гарч ирээд ингэж бна тэгж бна гээд яриач хө. Далдас эсэн бусын юм бичиж бхаар
    2. m (202.9.41.37) 2017-05-29 13:15:15
      delxiigees zailj bolno shvv
    3. Марха (202.5.196.58) 2017-05-29 13:24:29
      Ийм сайхан аав ээжтэй хүн муу юм хийхгүй ээ.
    4. Амгалан (37.169.187.51) 2017-05-29 14:13:19
      Хэлэх үгээ олны нүдэн дээр баримттайгаар хэл. Битгий далдуур олон юм бичиж бай. Ажил хийж чадахгүй, албан тушаал мөнгө яаж луйвардаж олох вэ гэсэн бодолтой улсууд л иймэрхүү зүйл ярьж бичиж явдаг юм даа.
    5. Зочин (122.201.22.243) 2017-05-29 14:33:52
      Bitgii hustaad bai. Iim saikhan zuiliin door saikhan zuil bichij chadahgui bol duugui ungurj bai! Chamaig ingelee geed yu oorchlogdohiin?
    6. Одноо (183.81.171.150) 2017-05-30 15:33:47
      Ганц удаа дандаа сайхан сэтгэгдэл үлдээж дээ гээд уншиж байтал, ийм зүйл л бичихгүй бол болохгүй юм шиг, ямар заваан амьтан бэ чи, бүр нэг бузартчихсан, ийм л юмнууд нийгмийг самарч суудаг байх.
  95. Зочин (122.151.239.208) 2017-05-29 12:09:36
    Ёстой гоё нийтлэл байна.Дорж гэж манай. сургуулийн онц сурлагатан Ах нь тийм мундаг байсан дүү нар нь мундаг байлгүй яахав дээ. Аавын сургааль алт ээжийн сургааль эрдэм байжээ энэ хүүхдүүдэд тиймээс ийм мундаг хүүхдүүд юм байна Та бүхэнд аж жаргал 2 буурайд эрүүл энхыг хүсэн ерөөе
  96. С.Цэрэндэжидэд (203.91.112.214) 2017-05-29 12:04:00
    Гайхалтай сайхан болжээ.Ийм гэгээн сайхан ярилцлага маш их хэрэгтэй байна шүү.Бид бүгд сайхан буянтай аав ээжийн үрс.Эд нараараа бахархаж эд нараасаа суралцаж эд нарыгаа бурханчлан дээдэлж чадаж гэмээнэ сайн сайхан явах учиртай. Үр хүүхэддээ төдийгүй улс орондоо энэ хоёр буурал буянаа хайрлаж байна шүү дээ.Энэ сайхан буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлж мэхийн ёсолъё.Сэтгүүлч танд маш их баярлалаа.Үргэлж сайн сайхны гэгээ цацруулж байгаарай
  97. Зочин (122.201.24.191) 2017-05-29 11:58:41
    Манай Дорж гуай ч бас л МУНДАГ хүн дээ.
  98. Зочин (122.201.24.191) 2017-05-29 11:52:24
    Үнэхээр сайхан ярилцлага болж. Уншиж суралцаж мэдэж хэрэгжүүлмээр зүйл ихтэй. Буурлууддаа эрүүл энх, урт наслахыг ерөөе. Үр хүүхдүүдэд нь амжилт хүсье.
  99. Nasaa (202.70.46.233) 2017-05-29 11:39:47
    Saihan niitlel unshlaa sxan bn Hoyr buuraldaa urt nasalj udaan jargaarai gj yruuy duu
  100. Abana (182.160.36.148) 2017-05-29 11:28:49
    Saihan yriltslaga bn. Bayrlalaa. Setgvvlch maani ih goy yumaa mundag bn
  101. Доржсүрэн (202.179.31.242) 2017-05-29 11:27:10
    Та бүхэнд аз жаргал эүүүл энхийг хүсэн ерөөе Бага насандаа амьдрлын утга учрыг мэдсэн, ажиллага хүүхдүүд амьдралд алзахгүй явдагийн тод жишээ энэ болж байна
  102. Sky miracla (103.11.195.34) 2017-05-29 11:17:34
    Үнэхээр бахархалтай мундаг буянтай буурлууд шүү.Та бүхэн урт насалж удаан жаргаарай, эрүүл энхийг хүсье.
  103. зочин (202.70.44.146) 2017-05-29 11:08:59
    Үнэхээр бахархаж байна гайхалтай сайхан гэр бүл амьдрал, амьдарна гэдэг үүнийг л хэлдэг байх даа
  104. Зочин (43.242.243.86) 2017-05-29 11:08:46
    Ойрд ийм гоё ярилцлага уншсангүй. Баярлалаа
  105. Зочин (202.9.43.228) 2017-05-29 11:08:14
    Амьдрал гэж ийм л агуу юм даа.санаа сэтгэл нийлсэн сайхан аав ээжид нь урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.
  106. Зочин (43.242.243.86) 2017-05-29 11:07:25
    Суралцаж, хүндлэхгүй байхын арга алгаа.
  107. Irgen (202.72.245.122) 2017-05-29 11:00:28
    Зөв хүмүүжлийн үндэс нь зөв амьдрах ухаан суулгахад юм даа. хэдэн дээд сургууль төгсөх, ямар боловсрол эзэмших нь хамаагүй Гэр бүлийн суурь хүмүүжил гэж мундаг юм байна даа. Сайхан гэр бүл байна, бас ч гэж ийм сайхан гэр бүлүүд олон бий шүү. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Урт насалж удаан жаргаарай
  108. Ura (202.9.42.139) 2017-05-29 11:00:22
    eej n taalagdalaa. Huurhun yumaa. Gyalgar uuttai yumaa bas sugandaa havchuulaad suuchihsan. Ih huurhun engiin, jiriin. Mundag hun yumaa. Eej aaviigaa amid seruund n bayarluulaad, baharhuulaad, iim huu turuulsendee geed huuhdeeree baharhahaas iluu jargal yu baihav.
  109. Зочин (112.72.8.226) 2017-05-29 10:30:22
    ёстой сайхан гэр бүл аугаа их ухаантай улс байнаа
  110. Pkxmyu (202.131.225.141) 2017-05-29 10:21:37
    Ямар мундаг гэр бүл вэ. Зөв хүмүүжсэн хүүхдүүд бна. Та нарт аз жаргал хүсье
    1. Зочин (202.179.6.174) 2017-05-30 09:43:20
      гайхалтай. үнэхээр бахарахмаар улсууд юм
    2. Uugii (66.181.183.233) 2017-06-03 21:38:15
      Yamar aguu uhaan ve ur huuhdee ingej l osgoh yumsan gej bodogdoj bn.minii aav eej 2ch yalgaagui mundag uhaalag 2 buurai bii.

Танд санал болгох