• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Францын армид алба хаадаг монгол залуу амиа алджээ

Бүгд найрамдах Франц улсын зэвсэгт хүчинд алба хаадаг хоёр легион цэрэг тавдугаар сарын 19-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт амиа алдсан тухай Францын AFP агентлаг мэдээллээ. Амиа алдсан хоёр легионы нэг нь 24 настай Өмнөд Африкийн залуу байсан бол нөгөө нь 28 настай Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж байжээ.

Тэднийг орон нутгийн цагаар 11 цагийн орчимд сураггүй болсон мэдээ өгөгдөж цэргийн баазаас шумбагч, аврагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг осол болсон газар буюу Марна гол дээр шуурхай ирсэн байна.

Францын Сирпа Зэвсэгт хүчний Олон нийттэй харилцах албаны мэдээлснээр хоёр хүний 10 завь дээр нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй салаа Марна голд сургуулилт хийж явсан бөгөөд голын урсгалын хүчтэй эргүүлэгт завь хөмөрч 4 цэрэг ус руу унаснаас нь ийнхүү хоёр нь нас барсан байна. Хамтрагчид нь тэднийг уснаас гаргаж ирсэн ч удаан тэсэлгүй амьсгал хураажээ.

Албаныхны хэлж байгаагаар энэ тохиолдол анхных биш бөгөөд 5-6 жилийн өмнө нэг хүн осолдож байсан аж.

Амиа алдсан хоёр цэргийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчидэд нь Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар гүн эмгэнэл илэрхийлжээ.

Силви Гулард “Энэхүү хэргийн гол шалтгааныг нарийн шалгах болно” гэж хэлсэн ба үүнтэй холбоотойгоор Реймс дэх Олон нийтийн прокурорын газар мөрдөн шалгалтыг хийхээр болж Эпернаяын цагдаагийн алба бүхий судалгааны багийг томилж улмаар Эрүүгийн мөрдөн байцаах хэлтэст өнөөдөр задлан шинжилгээ хийхээр болсон байна.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогчид хоёул гэр бүлтэй байсан ба Монгол Улсын иргэн О.Бат-Аргамжын хувьд долоон настай, хоёр сартай хоёр хүүхэдтэй ажээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-22 08:13:32


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох