• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Reuters: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үндсэрхэг үзэлтэй улстөрч өрсөлдөнө

Олон улсын мэдээллийн агентлаг “Reuters” Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын талаар онцолжээ.

“Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үндсэрхэг улстөрч өрсөлдөхөөр боллоо” нэртэй гарчигтай нийтлэлдээ “Оюутолгойн зэсийн уурхайн дийлэнх хувь эзэмшигч Рио Тинто-г хүчтэй эсэргүүцэгч С.Ганбаатар ирэх сард болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гурван хүний нэгээр тодроод байна” гэжээ.

Тэд цааш бичихдээ “УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нь гадаадын уул уурхайтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын маргааны талаар шүүмжилдэг үндэсний үзэлтэй улс төрийн цөөн төлөөлөгчийн нэг ба энэ жилийн сонгуульд МАХН-аас нэр дэвшээд байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос С.Ганбаатарыг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл олгосноор МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нартай өрсөлдөх эрх нь нээгдэв. Тэрээр 2012-2016 онд УИХ-д хууль тогтоох эрх мэдэлтэй байхдаа Монголын түнш байгууллага Рио Тинто компанийг хүчтэй шүүмжилж, Монгол Улс илүү сайн гэрээ хэлэлцээр хийх ёстой гэж байсан” тухай бичжээ.

Улаанбаатарт суугаа Рио Тинто компанийн хэвлэлийн төлөөлөгч С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар байр сууриа илэрхийллээс татгалзсан байна гэж онцолжээ.

Мөн Reuters агентлаг 2015-2016 онд Монголын олон нийтийн санал асуулга явуулдаг Сант Марал төвийн гаргасан Топ-10 улстөрчийн судалгаагаар С.Ганбаатарыг тэргүүлснийг онцлоод Оюутолгойн асуудлыг шүүмжилж олон нийтийн анхаарлыг ихээр татсан гэжээ.

Сант Марал төвийн тэргүүн Л.Сумати хэлэхдээ “С.Ганбаатар хэдий олны дунд нэр хүндтэй ч Ерөнхийлөгчид тохирохгүй хүн” гэж хэлсэн талаар дурдсан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихээр нэрээ өгсөн ч түүнийг 2012 онд үүссэн хээл хахуулийн хэрэгтэй холбоотой ялтай хугацаа дуусаагүй гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан тухай мөн мэдээлэв.

Монгол Улс нь ОХУ, Хятад хоёрын дунд орших “ардчиллын баян бүрд” үндэстэн юм. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа дахин сонгогдсоны дараа шинэ төрийн тэргүүнээ сонгох цаг ирээд байна гэж онцлон тэмдэглэжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-19 13:19:02


Нийт сэтгэгдэл: (10)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.42.189) 2017-06-12 06:54:33
    Дээд боловсролтой гэгч хулгайчдаас хамаагүй дээр. Ядаж Энхболд шиг худлаа хэлж хулхидахгүй Баттулга шиг хулгай хийхгүй
  2. нэрээ бичээд яах вэ дээ (103.9.90.51) 2017-05-22 09:25:22
    Энэ ганбаатар угаасаа гарл үүсэл нь хаанаас гаралтай гэдэг нь мэдэгдэхгүй. төгссөн сургууль тогтсон ажил байхгүй, өөрийнх нь ярьснаар бол амьдралдаа ичиж үзээгүй хүн гэсэн.Үүнийг сонгож тэнэгтэхийн оронд оролцохгүй байсан нь харин ч хамагүй илүү дээр байах
  3. Зочин (182.160.3.184) 2017-05-20 17:07:03
    Гурван нэр дэвшигчийг манайд моод" болоод байгаа Англи хэлээр ярь мэтгэлцээнээ хий гэвэл. Э,Б нар яаж балрах бол ,зугтаана шүү дээ!
  4. zochin (122.201.25.130) 2017-05-20 13:11:18
    Ganbaatar bol deed surguuliin diplomgui hun. Gehdee olon diplomtoi hulgaichdaas iluu Mongol uhaan, orgon medlegtei hun. Hmagiin gol ni Mongoloo gesen setgeltei hun. Iimees hunii setgeliig yamarch diplom, pombo orlohgui
  5. Zochin (122.201.25.130) 2017-05-20 13:09:36
    Ganbaataraas oo haival bolovsrolgui gedeg l yum garna. Nogooduulees haival .... avliga, alban tushaaliin naimaa, mafi, huchirhiilel .. geed buh zuil garah bh shuu.
    1. Dahij l HUlgai hiine!! (69.143.160.232) 2017-05-22 01:16:10
      Diplomtonguud bol Hulgai hiicheel muruu ballah gej l devshih geed YHEL TSARAILAAL gyigeed bgaan sdee! Tiim bizdee !!!! Hudlaa yu?? 2 diplomtoi HUlgaruudaa ... CHADDAG YU BOL HARIUlchihaa hariya...
  6. Zochin (66.181.181.243) 2017-05-20 09:30:05
    Chadvar shiidemgii baidal tutah bha
  7. Зочин (103.57.94.127) 2017-05-20 06:05:11
    Хэтэрхий их хоосон ярьдаг , угаасаа гарал үүслээсээ олигтой биш, хагас хугас боловсрол гэх юмтай хүн дэмий юм билээбилээ
  8. Зочин (183.81.171.150) 2017-05-19 17:05:09
    Дээд боловсролгүй, популист, худалч хүн
    1. Дорж (202.21.106.150) 2017-05-19 17:34:04
      Дээд мэргэжил гэж ярих ёстой. "Эдийн засагч мэргэжил" гэдэг болохоос "Эдийн засагч боловсро" гэдэгүй. Инэенер мэргэжил гэж ярьдаг болохоос инженер боловсрол гэж ярьдаггүй.Мэргэжил боловсрол хоёроо хооронд нь ялгаж сурах хэрэгтэй.

Танд санал болгох