• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ц.Баяраа: Аварга шавь төрүүлэх амархан. Гэхдээ...

Дэлхийн 70 гаруй оронд салбартай Японы Mitsui компанийн Америк тивийг хариуцан ажилладаг Б.Тэгшбаяр, Токиогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавраа, АНУ-д Калифорнийн технологийн институтэд докторын зэргээ хамгаалсан залуу доктор Ц.Гэрэлт, Европдоо эдийн засгийн сургалтаараа 1-рт ордог, 12 нобелийн шагналтан төрсөн Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн доктор Н.Цогсаг, Токиогийн их сургуульд магистраа хамгаалж өдгөө Нью-Иоркийн их сургуульд докторын зэрэг горлихоор сурч буй С.Сайнбаяр, Бритиш Колумбын их сургуулийн эдийн засгийн докторант Э.Цэнгүүн, Дэлхийд алдартай "Nikon" компанид ажилладаг Б.Мэндбаяр, Недерландад математикийн чиглэлээр доктор хамгаалсан Ж.Болор, Киотогийн их сургуулийн математикийн доктор А.Ганбат нарт нэг ижил тал бий. Эд бүгдээрээ нэг сургуулийн, нэг ангийн, нэг багшийн шавь нар. Тодруулбал, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, үндэстэн дамнасан томоохон компани, их дээд сургууульд сурч яваа энэ залуус Нийслэлийн нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багштай 11 г ангийг 2004 онд төгсчээ. 

Энэ ангийг төгссөн залуусын амжилт зөвхөн өнөөдрийн энэ байр сууриар хэмжигдэхгүй. Тухайн үедээ Монгол Улсаа төлөөлөн олон улсын математикийн олимпиадад өрсөлддөг зургаан хүүхдийн тав нь энэ ангиас оролцож байсан бөгөөд гурван жилийн хугацаанд олон улсаас дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн дээр дурдсан Нью-Иоркийн их сургуульд доктор хамгаалж буй С.Сайнбаяр гэхэд улсын зургаан удаагийн аварга, олон улсын хоёр мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж байсан. Эдний амжилт ингээд ч дуусахгүй ангиасаа 14-үүлээ нэг жил Японы засгийн газрын тэтгэлгээр Японд сурахаар явж байжээ.

Сэтгүүлч миний бие энэ залуустай ярилцлага хийх явцад тэдний өнөөдрийн энэ амжилтын эхлэл ганц зүйлээс эхтэй болохыг, нэг л хүний тэдний амьдралд оруулсан хөрөнгө оруулалт асар үнэтэй болохыг анзаарсан юм.

Японы Mitsui компанийн Америк тивийг хариуцан ажилладаг Б.Тэгшбаяр "Арван жил, их сургуулийн багш нараасаа үлгэр дуурайлал авдаг байсан. Тэр хүмүүсийг хараад багш болно гэж боддог байлаа. Эдийн засгийн чиглэлээрэ докторын зэрэг хамаалчихаад "хүн капиталд" хөрөнгө оруулах багш болно гэж төлөвлөж байсан. Гэхдээ төлөвлөгөө дундаасаа жаахан өөрчлөгдсөн л дөө. Багш нар шигээ хэн нэгний амьдралд ямар нэг байдлаар сайнаар нөлөөлөх юмсан гэж боддог болсон. Би өнөөдөр нэгдүгээр сургуулийг төгсөөгүй, анги даасан Ц.Баяраа багштайгаа таараагүй байсан бол одоо дэлхийн хэмжээний том компанид ажиллахгүй байсан гэж боддог”

Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн доктор Н.Цогсаг “би Баяраа багштай нэгдүгээр сургуулийн ангийн хамт олондоо мөн багшдаа их баярлаж явдаг. Тухайн үедээ улсын ихэнх олимпиадад манай ангийнхан манлайлдаг байлаа. Тийм мундаг хамт олонтой найзуудтай байхын хэрээр би их хөгжсөн, олон зүйлийг тэднээсээ сурсан. Жишээ болгож нэг жижиг түүх яримаар байна л даа. Би Ховдод байхдаа хэрэндээ л онц сурдаг хүүхэд байлаа. Урлаг спортын бүхий л арга хэмжээнд оролцдог. Гэтэл гэнэт аав, ээжийн ажил солигдож хот руу ирэхээр болж нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багштай ангид орлоо. Эхний өдөр багш намайг хамгийн урд суулгаж байгаад "За Цогоо ямар сурдаг вэ" гээд л асуулаа. Би ч онц л гээд хариулав. Гэтэл ангийхан маань бүгд инээлдээд л явчихав. Тэгсэн багш “манай ангид онц сурдаг хүүхэд байдаггүй юм даа” гээд инээсэн. Тэр долоо хоногоосоо л муу авч эхэлсэн. Үдээс хойш сургууль дээрээ хичээлээ давтаад л сууж байдаг болов. Гэтэл дараахан нь нэг удаа шалгалт авсан бас л муу авчихав. Багш "муу авсан хүүхдүүд бүгдээрээ бос" гэж байна. Би "за одоо бас л загнуулах нь дээ" гээд л сэтгэлээр уначихсан зогсож байлаа. Тэгсэн багш намайг магтдаг байгаа. Цогоо бол хөдөөнөөс ирээд удаагүй байгаа ч их чармайлттай, сайн сурч байна. Цогоо маань "F"-үүдийн босс болсон байна гээд л магтсан. Тэр үед "F" авсан ч багшийн үгнээс их урам авч улам их хичээх болж, шамдаж эхэлсэн. Эргээд харахад манай багш хүүхдэд зөв үед нь урам өгч, зөв үед нь хор шарыг нь хөдөлгөж чаддаг байсан хүн байгаа юм. Дараа нь нэг удаа химийн олимпиадад орох гээд бэлдэж байх үед Цогоо ч медаль авч чадахгүй дээ гээд л миний хорыг малтаж байсан. Би ч тэр үед нь шар хөдлөөд "заавал амжилттай оролцоно доо" гээд хичээж байснаа санаж байна”

Энэ мэтчилэн шавь нартай нь ярилцах бүртээ тэр Ц.Баяраа гуай үнэхээр л мундаг багш байж дээ гэх бодол төрж, өөрийн эрхгүй тэр багштай уулзаж ярилцах хүслийг жилийн өмнөөс тээсэн юм.

Эрлийн үзүүрт Ц.Баяраа гуайг Орчлон сургуульд багшилж байгааг олж мэдлээ. Ингээд Ц.Баяраа багштай ярилцаж, энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ цувралаа бэлтгэхээр Орчлон сургуулийг зорьсон юм.

Тэрээр 11 г ангийнхантайгаа хамтдаа нэгдүгээр сургуулийг төгссөн бөгөөд түүнээс хойш 10 гаруй жил Орчлон сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа ажээ.

Биднийг очиход Ц.Баяраа багш их л уриалгахнаар “Багш хүний амьдралд нэг л сайн анги таардаг юм гэсэн. Надтай учирсан хамгийн шилдэг анги бол нэгдүгээр сургуулийн 2004 оны төгсөлт байсан даа. Тийм болохоор хүүхдүүдээрээ бахархан тэднийг ярих дуртай” хэмээн угтсан юм.

“XX зууны эхэн үеийн Монгол Улсын математикийн үндсэн гишүүдийг зөвхөн манай ангийн хүүхдүүд тодорхойлдог байсан. Олон улсын матетмаикийн олимпиадад улсаа төлөөлөн нэг ангиас таван хүүхэд орж байсан тохиолдол түүхэнд байдаггүй. 2004 онд Грект болсон Олон улсын олипиадад Монгол Улс анх удаа 19 дүгээр байранд орж байсан нь энэ хүүхдүүдийн гавьяа. Түүнээс өмнө, түүний дараа 10-н хэдэд жагссан удаа байдаггүй. Одоо бол Монгол Улс 50-н хэдэд жагсдаг” хэмээн хуучилснаар бидний яриа эхэллээ.

-Та яаж ийм мундаг шавь нар төрүүлсэн юм бэ, ямар арга барилаар хичээлээ заадаг байв?

-Энэ хүүхдүүд амжилтад хүрэхэд ганцхан миний үүрэг роль, ач гавьяа байгаагүй юм. Нэгдүгээр сургуулийн үе үеийн багш нар, тэр хүүхдүүдийн өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөр байсан. Миний хувьд арван жилээ мөн нэгдүгээр сургуулийг төгссөн юм. Их сургуулиа төгсөөд хоёр жил Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд багшилж байсан. Дараа нь, төгссөн сургуульдаа багшлахаар ирж байлаа. Тухайн үеийн надтай хамт ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ миний багш нар байсан. Хүүхдүүдтэйгээ хамт загнуулаад, суралцаад явдаг байлаа. Одоо л би өөрийгөө Орчлон сургуульд багшилж байна гэж боддог. Түүнээс нэгдүгээр сургуульд байхдаа бол багшлахыг заалгадаг байсан. Нэгдүгээр сургуулийн багш нараар заалгадаг байсан зүйлээрээ л хүүхдүүдээ сургаж, өөрөө суралцаж ирсэн.

Яах вэ, хүүхдүүдээ үргэлж шилдэг нь байлгахын тулд, илүү олон зүйл зааж сургахын тулд ашигладаг зарим нэг тактик байсан л даа. Тэдгээрийн нэг нь хүүхэд бүрийн онцлог зан чанар, сонирхолд тохируулан тухайн хүүхдийг хөгжүүлэх гэж хичээдэг байсан. Нэг ангийн 41 хүүхэд бүгд өөр, өөрийн зан чанартай, онцлогтой, янз бүрийн сонирхолтой. Тэр болгоныг нь мэдээд түүнд нь тохируулан харьцаж, хөгжүүлж, сургахыг оролддог байсан. Тухайлбал, манай ангийн хамгийн хор шартай хүүхэд бол Ц.Гэрэлт байсан. Илүү сайн хичээлгэхийн тулд хор шарыг нь малтана. "Чи С.Сайнбаярыг үнэхээр дийлж чадахгүй юм уу. Үүнтэйгээ санал нийлж байна уу” гээд л. Энэ мэтээр ангид өрсөлдөөн бий болгох нь хүүхдийн хөгжил, сурах чадварт сайнаар нөлөөлдөг.

Нөгөө нэг зүйл нь багш бол хүүхдүүдийн хувьд амьд үзүүлэн болдог. Тиймээс бүх зүйлийг сайн хийж чадахгүй ч ядаж зах зухаас нь гадарладаг, оролддог байх ёстой болдог. Хэн нэгэн нь гитар сонирхдог бол түүнийг нь чаддаг байх ёстой болно, өөр нэг хүүхэд хамтлаг дуучид сонирхдог бол тэрийг нь мэдэж байх хэрэгтэй. Сагс тоглодог хүүхэд байх юм бол хамтдаа сагс тоглоно гэх мэтээр. Тэгж байж хүүхэд бүрийн итгэлийг олж авч чаддаг.

Хүүхдүүдээ зуны амралтаар зуслан авч гардаг байсан. Тэнд ангийнхан нэгдэж, нэг анги болоход их нөлөөлнө. Хамтдаа хичээллээд, хамтдаа унтаад, хамтдаа тоглоод байхаар бие биенийгээ маш сайн мэддэг болдог. Тэр үеэр хүүхдүүдийнхээ аль нь өглөө унтдаг, аль нь эрт босдог, хэн нь өглөө юм идэхгүй мөртлөө орой өлсдөг гэх зэргээр хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэж авдаг байлаа.

Мөн сургууль дээр хүүхдүүд маань өдөржингөө сууж хичээлээ хийдэг. Тэгэхээр хүүхдүүд маань өлсөнө. Тэр үед нь "Зочин бууз”-аас бууз авчирч өгөөд л хамтад нь хичээлийг нь хийлгэдэг байсан. Сүүлийн гурван жил бол бараг өдөр бүр 10 хэдэн хүүхэд хооллож байсан. Одоог бодвол тэр үед хоолны үнэ хямд ч байж дээ. Тэгж хичээллэж, хөдөлмөрлөж байж тэр хүүхдүүд амжилтад хүрч, аваргаа хадгалж чадсан. Монгол Улсаа төлөөлдөг математикийн мэргэжлийн тамирчид манай ангид байсан болохоор мэргэжлийн төвшинд бэлтгэдэг байсан. Аливаа зүйлийг багаараа туулж, багаараа хийх ёстой гэдгийг миний хүүхдүүд надад ухааруулж өгсөн гэж боддог. Тэднээс хүүхдийг ганц ганцаар нь биш багаар нь бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг суралцсан.

-Шавь нарынхаа тухай хамгийн сэтгэлд ойр байдаг хөгжилтэй, сонин түүхээс хуваалцахгүй юу?

-Манай хүүхдүүд маш сайн сууж сурсан байсан. Сүүлдээ надтай, надгүй ангидаа суугаад биеэ даагаад хичээлээ хийдэг болчихсон. Би тэднийг төгсөх жил Орчлон сургууль давхар багшилж эхэлсэн юм. Тухайн үед Орчлон сургууль анх үүсгэн байгуулагдаж байсан. Тэгээд нэг удаа ангийнхандаа бие даалт өгчихөөд Орчлон сургууль руу хичээл заах гээд явлаа. Манайд н.Базаргочоо гээд нэгдүгээр сургуулийн багш нар болгон айдаг сургалтын менежер байсан юм. Тэгсэн тэр хойгуур нөгөө багш ангид орж ирээд намайг асуухад манай ангийнхан нэг ч үг хариулаагүй, тэгээд бүр багштай байгаа юм шиг ганц хүүхэд хөдлөхгүй хичээлээ хийгээд сууж байсан гэдэг. Дараа нь надад тэр багш “Танай анги 2 цаг багшгүй байсан мөртлөө нэг ч хүүхэд ангиас гарч, суудлаасаа босоогүй. Хүүхдүүдээ маш сайн суулгаж сургасан байна лээ” гэж хэлсэн. Тэр үед хүүхдүүдээрээ маш их бахархаж байсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй юм.

Шавь нарын маань тухай олон түүх бий л дээ. Манай ангид Н.Цогсаг гээд охин анх Ховд аймгаас шилжиж ирсэн үе их тод санагддаг. Хэд сурдаг вэ гэж асуусан асуултад онц гэж хариулаад ангийнхандаа шоолуулж байсан. Гэхдээ манай Цогоо их ухаантай, хэрсүү охин байсан. Тэр дор нь "хөдөөний онц сурдаг хүүхэд, хотын онц сурдаг хүүхэд ялгаатай байх л даа” гэж хэлж байсан. Тэгж хэлэхийг нь сонсоод их ухаантай охин байна даа гэж бодож байлаа. Тэгээд хичээж, хөдөлмөрлөсөөр байгаад Японы тэтгэлэгт хамрагдсан 14 хүүхдийн нэгэнд нь багтаж чадсан. Энэ мэтээр яриад байвал шавь нарын маань хүн нэг бүрт хөгжилтэй, сонирхолтой түүхүүд бий.

Багш хүн гурван зүйлийг л хэрэгжүүлж чадах юм бол сайн шавь төрүүлж чадна

-Одоогоос 10 жилийн өмнөх хүүхдийн сэтгэлгээ, хандлага, хүмүүжил өнөөгийн хүүхдүүдээс хэр ялгаатай байна. Залуу багш нартаа хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэдээж нийгмээ дагаад технологийн шинэчлэлээр олон зүйл өөрчлөгдөж байна. Гэхдээ сэтгэх чадварын хувьд бол ямар ч ялгаагүй. Өнөөдөр хэрэглээ тал нь маш хурдтай хөгжиж байна. Одоогоос 10 жилийн өмнө фэйсбүүк гэж байгаагүй. Гэтэл одоо ямар ч мэдээллийг интернэтээс харах боломжтой болж байна. Гэрийн даалгавар өгсөн тоог интернетээр хэн нэгнээр бодуулаад ирэх ч боломжтой тийм цаг үе. Гэхдээ энэ үед багш нар гурван зүйлийг л маш сайн хэрэгжүүлж чадах юм бол хүүхдийг сайн сургаж, хөгжүүлж чадна гэж боддог.

Нэгдүгээрт, хүүхдийг тухайн хичээлд нь дурлуулах. Хүүхдийг тоонд дурлуулчих юм бол хүнд, хэцүү санагдаггүй. Миний хувьд 2004 онд төгсгөсөн шавь нараа тоонд дурлуулж чадсан гэж боддог. Тийм болохоор тэр хүүхдүүд амжилтад хүрсэн. Гэхдээ дуртай болгох гэж байна гээд хүнд хэцүү бодлогоор шахаад байж болохгүй. Бага багаар, өдөр өдрөөр энгийнээс нь эхлээд дурлуулж эхлэх хэрэгтэй.

Хоёрт, суулгаж сургах. Хийж байгаа зүйлдээ дуртай хүүхэд хэдэн цагаар ч сууж чаддаг. Хүүхдийг хичээлд нь дурлуулаад, суулгаад сургачих юм бол багшийн хэрэг байхгүй болдог. Тэр хүүхэд бүгдийг бие даагаад хийчихдэг. Ямар ч хүнд хэцүү, их даалгавар өгсөн байсан хийгээд л ирнэ.

Гуравдугаарт, хүний хүүхдийн төлөө сэтгэл гаргах ёстой. Шавь байхад нь сэтгэл гаргаагүй мөртлөө том болоод амжилт гаргасных нь дараа миний шавь гэж хэлж болохгүй шүү дээ. Багш хүн хүүхдийн цагаан цаас адил сэтгэл дээр бичдэг амьдралынх нь хамгийн эрхэм, чухал үүрэг рольтой хүмүүс. Хүүхдэд чин сэтгэл гаргаад өөрийнх нь аав, ээж шиг сэтгэлээр хандаж чадах юм бол ямар ч хүүхэд хийх гэж хичээдэг, сурах гэж оролддог юм.

Анхны шавь нь бага ангийн багш нарын улсын олимпиадын найман удаагийн аварга, удаах шавь Майкрософт компанид ажилладаг 

С.Баяраа багшийн шавь нараас зөвхөн 2004 оны энэ ангийн хүүхдүүд шилдэг нь байгаагүй бөгөөд түүний анхны шавь М.Отгонжаргал өдгөө нэгдүгээр сургуулийн бага ангийн багш. Монгол Улсын бага ангийн багш нарын улсын олимпиадын найман удаагийн аварга. Харин удаах шавь М.Өлзийдэлгэр нь Майкрософт компанид ажилладаг цөөхөн хэдэн монголчуудын нэг гэнэ.

Тэрээр Орчлон сургуульд анх багшилж эхлэх үедээ тооны аварга шавь төрүүлнэ гэх зорилгыг өөртөө тавьсан бөгөөд 12 жилийн турш бэлдсэн О.Бодрол хэмээх шавь нь олон улсын математикийн олимпиадаас нэг мөнгө хоёр хүрэл авч, өдгөө Вашингтоны их сургуульд АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа ажээ.

Аварга шавь төрүүлэх амархан. Гэхдээ...

Багш болох амархан. Гэхдээ сайн багш болох амаргүй. Аав болох амархан. Сайн аав болох хэцүү. Аварга болох амархан үргэлж аваргаараа байх хэцүү. Аварга шавьтай болох амархан. Гэхдээ тэр шавиа аварга болгочихоод аваргаар нь байлгаад төгсгөнө гэдэг маш хэцүү. Аварга бол ялагдах эрхгүй болчихдог. Үүнийг аварга болж үзсэн хүмүүс л мэднэ.” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-16 09:22:00


Нийт сэтгэгдэл: (81)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Чой.Уран (59.153.87.31) 2017-07-23 11:58:29
    Баяраа багшдаа баяр хүргэе.2017 оны 7-р сарын 10 нд Монгол улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдсанд\Хамт олныхоо болон шавь нарыхаа хайр хүндэигэл хүлээсэн мундаг.хүн сайтай сайхан багшдаа.Гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөе.
  2. Зочин (66.181.184.48) 2017-07-22 18:58:03
    Олон жил багшилж чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг, гаднаас нь хархад элдэв маяг, ихэмсэг зан бусдаас онцгойрох гэсэн хийрхэлгүй, хувь хүн талаасаа үв тэгш хөгжилтэй, ийм л багш харагддаг юм. Анх удаагаа түүний тухай уншиж байна, сургаж хүмүүжүүлсэн ажлынх нь өчүүхэн хэсгийг л бичсэн байна гэж би хуьдаа бодлоо. Баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе!
  3. Ганаа (103.10.21.50) 2017-07-22 17:47:35
    Мундаг юмаа. Би ч багш болж чадахгүй байсаар тэтгэвэртээ гарах нь дээ
  4. Нэргүй (182.160.34.80) 2017-07-18 14:41:02
    Багийн найзаарай бахархаж бна шүү Баяраа
  5. Зочин (91.118.114.15) 2017-07-17 20:56:56
    Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр нь муугүй мөртөө сургах арга барилд алдаа байна уу? Хуучин соц системийн үед сургалтын чанарын түвшин харьцангүй өндөр байжээ. Дундач чанартай сургуулийн нэг ангийн хүүхдүүдийн 20 хувь нь онц ба сайны хэмжээнд, 70 хувь нь ямар ч байсан үүрэгтэй байдаг байсан бол одоо энэ үзүүлэлт эрс муудсан байдаг. Нэг ангийн хүүхдүүдээс 10 хүрэхгүй хувь нь үүрэгтэй байх ба ганц хүүхэд онц эсвэл сайны хэмжээнд байна уу үгүй юу, ийм л байна. Хаана асуудал байна вэ? Боловсролын яам ажлаа мууж хийж байна уу?
  6. Зочин (103.9.90.53) 2017-05-26 11:25:22
    yamar mundag hun be
  7. Зочин (184.164.146.27) 2017-05-24 23:52:22
    Энд яахав нэг л сайн багшийг онцлон бичиж. Уг нь боловсролын систем дампуураагүй байхад Монгол улсын өнцөг булан бүрт л ийм сэтгэлтэй, сайн шавь нар төрүүлдэг багш нар олон байсан даа
    1. Зочин (184.164.146.27) 2017-05-24 23:53:18
      Яахав ямар нэг үзүүлэлтээр нь уралдуулан жагсаавал янз бүрийн л статистик гарах биз
  8. эрка (122.201.26.130) 2017-05-19 14:00:43
    Багшаараа бахархаж байнаа. Ухаантнуудын төрүүлж нээж чадсан АГУУ УХААНТАН БАЙНА ШҮҮ САйн сайхныг хүсье
  9. dsfjk (116.68.148.98) 2017-05-18 14:58:41
    За яахав, тэр зодох энэ тэр бол гайгүй л юм байлгүй. Харин тэр жоохон охидыг өвөр дээрээ суулгачаад байдаг л жоохон тийм юмдаа. нөгөө охид нь ч болдоггүй юмуу. мэдэхгүй мэдэхгүй.
    1. Зочин (150.129.140.240) 2017-05-20 21:10:16
      116.68.148-д хэлэхэд атаархаж явдаг юм уу бүү муул худлаа
    2. dfasf (116.68.148.98) 2017-05-29 09:17:02
      Би багш биш ээ. 1-р сургуулийн зааланд нэг удаа сагс тоглох гээд очсон чинь л тийм юм нүгэл хурааж харсан нь үнэн болно. Гэхдээ учрыг нь мэдэхгүй л дээ. Мань хүнийг бол надаас нилээн хэд дээр төгссөн сагс тоглодог болхоор нь зүс мэднэ өөр зүйл бхгүй. Тэгээд л шал худлаа санагдаад бгаа юм. Гэхдээ ч хөөрхий олон саяар нь идэж уудаг нөхдийг бодвол ч хийсэн юмтай, хэлэх үгтэй л хүн болтой. юм хэлэхээр л атаархлаа гэх болждээ. огт холбоогүй улс атаархах уу. эмэгтэйчүүд л тэгдэг юм шиг бгаа юм. Эрчүүдэд бол огт холбоогүй хүмүүс атаархана гэхээр толгойд нэг л буухгүй л бна шүү.
  10. МУИС-ийн сагсны шигшээ (202.179.25.145) 2017-05-18 14:11:45
    Баяраа, МУИС-иййн сагсан бөмбөгийн багийн тамирчин мөн байна даа.Мундаг багшид баяр хүргэе.Бахархаж байна
  11. Зочин (103.9.90.130) 2017-05-18 13:25:23
    яасан хужаа шиг царай вэ
    1. Gombo (85.149.27.163) 2017-07-24 21:06:33
      Iim. Malshig yumnuud mongoloor duuren baih yumdaa. Uuriini harval bas neg hujaa tsarai bgada
  12. ariunaa (202.179.17.171) 2017-05-17 18:42:13
    Mundag bagsh baharhaj yavdag shuu 2004 onii neg tugsultiihun bailaa ednii angu uneheer mundag angi bsan shuu
  13. otgoo (202.179.26.55) 2017-05-17 15:00:40
    Bi bas tanina aa. Galzuu tolgoitoi shuu. Bayar hurgie. Bayaraadaa
  14. Зочин (202.131.246.114) 2017-05-17 14:54:31
    Үнэхээр сайн багш байна. Энэ хүний тухай кино зохиол бичих хэрэгтэй.
  15. Барсаа 5 (202.126.91.106) 2017-05-17 14:29:05
    Баяраа багшийн залуу насны бас нэг нууц бол хот дүүрэг улсын аваргад оролцож байсан шаггүй сагсчин хүншүү дээ.Хөдөлгөөнтэй 3с буудна оролт хийнэ хочтой бас дэлдэн Баяраа гээд бидний үеийнхэн андахгүй дээ.Баяраа найздаа улам их амжилт хүсье.5-р сургуулийн 1983 10а-г төлөөлөв
  16. Эрка (103.212.119.125) 2017-05-17 09:25:33
    Ийм сайхан багш нар бол байдаг Хүний оюуныг үнэлж сурах нь аль ч нийгэмд хэрэгтэй ,Бид сургаад л байдаг хөөрхий алаг үрс л мэддэг дээ,Баяраа багшид эрүүл энх аз жаргалыг хүсье,
  17. ariunaa (103.57.92.23) 2017-05-17 08:36:38
    Iim mundag bagsh naraar l bagsh belduuleh estoi yum shuudee. Odooni shine bagsh nar ihenh n zaah arga, humuujil,bolovsrol ene ter bagshiin es zui bhgui bolson. Harahaar uruvddug. Suragchidaa ballaad hayaj bgaa yum. Bur angiar n suiruuleed bna. Yalanguya baga angiin bagsh nar.
  18. ochiroo (103.26.195.7) 2017-05-17 08:24:31
    bagiin naiz Bayaraadaa ulam ix amjilt xysye.Ardiin bagsh bolooroi
  19. Зочин (139.218.242.240) 2017-05-17 06:03:52
    Bagsh maani heveeree l haragdana. Uchir dutagdal bii n bii gehdee l yaltachgui huuhduudiig busdaas iluutei surgaad,humuujuuleed l bdag hun dee.
  20. ариун (202.9.42.125) 2017-05-17 05:17:22
    Мэргэжил нэгтэй багшийн хөдөлмөрийн сайн сайхныг хариуцлагатай авч яваа үлгэр жишээ болох сайн багшийн тухай уншихад таатай байлаа
  21. Баасан (202.70.46.215) 2017-05-16 19:40:06
    Баяраа багшид баярлаж явдаг шүү. Мундаг багш.
  22. Ж.Буянт (202.9.40.194) 2017-05-16 19:24:21
    Сайн багш. Гэхдээ сайн багшийг зөвхөн ийм хэмжүүрээр хэмжих нь маш учир дутагдалтай шүү. Баяраа багшийн хувьд ямар хүүхдэд заагаад ямар амжилтад хүрсэн нь тодорхой харагдаж байнаа. Гэтэл жинхэнэ хүнлэг, эерэг бодолтой, магадгүй хүн төрөлхтөний сайн сайхны төлөө сэтгэлтэй гэх мэт манлайлагчдыг төрүүлсэн олон агуу багш нар бидний дунд чимээгүй л алхаж явааг мартах учиргүй. Энэ цаг үеийн хүнд хүчир амьдралыг нуруундаа үүрч яваа бусад сайн чанартай, сайхан сэтгэлтэй багш нараа энэ мэтээр харьцуулах нь зохисгүй гэдгийг сөрөг комент бичиж байгаа хүмүүст анхааруулан хэлье.
  23. Kkk (71.241.249.168) 2017-05-16 18:59:07
    Sain bagsh nar olon bii 1 r surguulid. Bayraa bagsh d orchlon goe sanal taviad l yavsan bh, mungutei ailiin uhaantai hvvhedvvdees avraga gargaj avah ch 2 dahin hetsv bh da. Gehde chadsan bainaa, bayra bagsh sags bas ih zevuun toglono shde
  24. Зочин (81.244.249.199) 2017-05-16 18:16:51
    Жинхэнэ багш хүн байна. Ийм багш нар монголд дэндүү ховордож байна шүү. Жинхэнэ багш нарыг багш нэртэнгүүдээс салгах шалгууртай, шагнах механизмтай болмоор юм.
  25. Н.Ганболд (66.181.160.39) 2017-05-16 18:11:11
    Би багшаараа бахархаж байна. Амжилт хүсэе!
  26. Jar (36.12.61.213) 2017-05-16 17:38:42
    Sportod turuulsen tamirchaar n dasgaljuulagchiig n uneldeg l um bainlee bagshiig yugaar n uneldeg yum boldoo ene tur gua
  27. UB irgen (146.90.108.194) 2017-05-16 16:54:22
    Khun uuriiguu Gaviyat bagshaar todorkhoilokh bish. Orchlon Surguuli bagshaa todorhoilolt gargaj ugduggui yum bn. Iim Khuukhdiin tuluu bagsh olon baigaasai.
  28. ДАВКАГИЙН ААВ (49.0.214.60) 2017-05-16 16:50:08
    БАЯРАА БАГШИЙГ 1-Р СУРГУУЛИЙНХАН ҮНДСЭНДЭЭ ГОМДООГООД ЯВУУЛЧИХСАН ГЭЛЦДЭГ. ГЭХДЭЭ САЙН БАГШИЙГ ХАА Ч АВНА САЙН БАГШ ХААНА Ч САЙН ШАВЬ БЭЛТГЭНЭ ЭНЭ ХҮН БОЛ ҮНЭХЭЭР САЙН БАГШ ДААН МАНАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР ИЙМ САЙН БАГШ НАРЫГ ТЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ ХУВИЙН АМЬДРАЛ АХУЙГ НЬ ТОРДООД ӨГВӨЛ БҮҮР ИХ АМЖИЛТ ГАРГАХААР Л ДАА
  29. Зочин (139.5.216.168) 2017-05-16 16:44:07
    Баяраадаа ажлын амжилт хүсье.
  30. Чинбатын ээж (202.21.118.178) 2017-05-16 16:42:33
    Ойрд уншаагүй сайхан нийтлэл байна..Монгол хүүхдүүд оюуны спортоор их амжилт үзүүлэх юмаа. Энэ чиглэлээр олон аав ээжүүд хүүхдээ хөгжүүлээсэй гэж хүсдэг болсон. Баяраа багшаар бахархаж байна. Багш хүний бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдын хүүхдүүдийг өөрсдийн хүүхдүүдээ илүү хайрлах хэрэгтэй болдог. Энэ олон жил зорилгодоо үнэнч ажиллаж, олны хүүхдүүдийг амжилтанд хүргэж байгаад баярлалаа гэж хэлье. Олон шавь нар нь Монгол улсаар дүүрэн болох болтугай.
  31. Зочин (103.11.192.234) 2017-05-16 16:27:39
    Миний санаж байгаагаар 1999 оны 11-р сургуулийн төгсөгчид олон улсад төлөөлөх Монголын багийг дангаараа гаргаж байсан санагдаж байна. Монголын багийн амжилтыг 25-аас 18 болгосон гэдэг байхаа.
  32. Зочин (66.181.184.29) 2017-05-16 16:04:25
    Gaihaltai mundag bagsh
  33. Заяа (180.169.63.22) 2017-05-16 15:53:32
    ямар богинохон ярилцлага байв аа. гоё ярилцлага болохоор тэгэж санагдсан юм болов уу
  34. Altantsooj (202.179.25.41) 2017-05-16 15:34:01
    Mundag bagsh baina shv Bud ahiin maani dvv mundag bagshdaa ajiliin amjilt hvsen erooe
  35. zochin (103.9.90.220) 2017-05-16 15:16:40
    sain baina uu ene bagsh gaduur surgalt hicheelluuldeg ium bolob uu meddeg bol helj uguuch
    1. Zochin (27.84.166.203) 2017-05-16 17:26:47
      Ugui. Gantsaarchilj zaadaggui hun. Neg bayan ailiin huuhded gantsaarchilj zaadaggui. Uuriinh n zarchim n. Ter hunii tsagiig olon hun hurteh yostoi gej uzdeg.
  36. Баска (27.123.214.120) 2017-05-16 14:38:58
    Миний дүү ч мундаг даа мундаг Ах нь дүүгээ ийм мундаг агуу багш болно гэж естоы итгэдэггүй байсан Харин Баяраа бол манай Ангийн бүх юмны аварга
  37. Зочин (202.131.227.50) 2017-05-16 14:28:33
    Нэг л сонин арга барилтай хүн шиг санагддаг. Сонин гэдэг нь муу гэсэн үг биш шүү. Хүүхдүүдийг юм хийлгээд сургачихдаг, ангийнх нь хүүхдүүд багшдаа маш сайн, хайртай, хүндэтгэнэ гэж жигтэйхэн. Хувь хүнд нь бас их оньсого шиг сонин арга барил байдаг юм шиг санагддаг. Улам олон шавь төрүүлж, Монголын олон иргэдийг дэлхийн түвшинд гаргаарай.
  38. Зочин (202.179.31.62) 2017-05-16 14:19:01
    Bayaraadaa bayar hurgii. Oyutan tsagiin naizuud bsan. Mundag bn. Amjilt
  39. 11r surguuliin suragch (5.46.200.70) 2017-05-16 14:14:31
    Tuhain ued 11r surguulid surdag bailaa. 2004 onii 1r surguuliihantai mun ch ih ursulddug bj bilee. Tehde ter uyiin 1r surguulihan ch yah argagui gots huuhduud bsn. Bayaraa bagshiin gavya ch ih baigaa bh. Ternees gadna Bayarmagnai, Battsengel geh met bagsh nariin gavyag bas martaj bolohgui. Bugded n amjilt!!!
    1. Заяаа (202.70.46.236) 2017-05-16 23:00:33
      Батцэнгэл гэж одоо муис ажиллаж бгаа багш мөнүү
  40. Зочин (27.123.214.110) 2017-05-16 14:01:44
    Нөгөө аймар зоддог багш биз дээ?
    1. tiim ee (202.9.41.119) 2017-05-16 16:20:02
      1r surguuliin toonii bagsh nar hed heden zoddog nertei hun bii. bi boddogiin. tenegteed yavj bhad mini jaahan ahiuhan zodood uguhgui dee l gej. zoduuldag ch gesen bagsh nartaa hairtai l baidag baisan daa...
    2. Зочин (220.240.46.159) 2017-05-16 18:22:13
      zoduulaa l hamt ineeldee l yavdag bailaa daa bagshtaigaa
    3. zochin (64.71.171.58) 2017-05-17 09:51:28
      zoduulna gj yu bhav dee. hed nyalsaj , garaa delgej bai geed hed tsohidog l bsn. ter uyedee gomdood uildaggui l bsn harin ch buur za daalgavaraa bugdiin hiinee l gesen bodoltoi ulddeg . odort 100 bodlogiig tuvuggui l boddog , toonii hicheeldee durtai, bagshiigaa hundeldeg bsn daa. mundag bagsh shuu.
  41. Зочин (103.212.118.117) 2017-05-16 13:39:00
    Bayaraa bagshaa Orchlongiin nuguu 8-r angiuddaa Ta orj boldgui ymuu.?Taniar huuhed dee too zaalagmaar bnaa.Hishignyam ch sain l bagsh l daa
  42. onom (116.68.148.98) 2017-05-16 13:32:53
    Багш ч яахав мэдлэг чадвар сайтай л байх. Тэгээд аливаа хүн сайтай муутай л байх юм. муу үг аман дээр гарч ирээд байх юм залгидаг л байхдаа. энэ муу 2 цийлэн нүгэл хурааж болохгүй бүтэхгүй юм харчад байдгийн.
  43. Зочин (103.57.93.14) 2017-05-16 13:14:25
    Duuchin Bayaraa maani bna.Myaralzan ursakh Buyant gol geed zanginuuldag baij dee.Sags toglodog ,Odoo medeej master math iin bagsh boloo biz dee ,Amjilt husie
  44. амжилт (202.180.220.81) 2017-05-16 12:59:22
    овоо муу овчарк шүү
  45. zochin (103.26.193.172) 2017-05-16 12:45:32
    Bayraa bagsh unheed mundag hun shu huuhduudiinhee tuluu setgel gargaj mergejildee estoil durlasan hun de zaluuhan undur dunguj tugsuud udaagui ged orj irj bsniig ni martadgui um tanid sain saihniig erooe bagshaa
  46. Bi (24.13.45.163) 2017-05-16 12:44:30
    Manai Narangerel bagshiin shavi shuudee!1-r 10 jiliig tugssun uy uyiin suragchid bid hamgiin aztai,hamgiin baharhmaar ,surguuliiaraa baharhaad baharhaad hanahgui.Ene surguuliig tugssunii huuchind minii nasan Turshiin humuujiliin mini eh uusveriig tavisan Taliigaach Cerennadmid Bagsh mini urgel setgeld martagahgui dursamj uldeejee.Ene Hun 1-r 10 jiliig surguuli shig surguuli bolgoson gaviytai uy uyiin Bagsh naraa dursan sanah yumdaa.Jinhen Bagsh shig Bagsh nar 1-r surguulid hicheel zaaj baisan bilee.Odoo ch neree ALDAHGUI baigaasai gej chin Setgeleesi husie!Bayaraagaaraa baharhaj baina shuu.Odoo ch 10 jiliin turh ni setgeld honogshin uldjee.Amjilt husie!Angiin Anddaa!
  47. Зочин (202.21.106.159) 2017-05-16 12:40:26
    Өлзийдэлгэр гээд Microsoft-д ажилладаг шавь нь үнэхээр мундаг, яг програм зохиогчоор ажилладаг, даруухан бүсгүй бий дээ.
  48. Shaviinh ni eej (27.123.214.106) 2017-05-16 12:30:35
    Mundag bagsh. Egel daruuhan erdem nomtoi, saihan hun. Urt nasalj udaan jargaasai!
  49. hair (122.201.26.130) 2017-05-16 12:13:06
    hongorhon min
  50. cool boy (122.201.26.130) 2017-05-16 12:12:45
    saihan zaluu yum aa call me
  51. gg (122.201.26.130) 2017-05-16 12:12:22
    gg
  52. Зочин (182.160.37.74) 2017-05-16 11:50:03
    Sain bagsh gedeg hunii amidraliin zaashdiin zam mord ih nolooldog gej boddog yum sain bagshtai uchirna gedeg huvi zayanii tom beleg yum shu
  53. Marta (202.9.40.205) 2017-05-16 11:48:13
    Баяраа багш шиг хүүхэдтэйгээ ойр дотно ажилладаг багш ховор шүү энэ хүний хөлөлмөрийг улс үнэлээсэй
  54. Зочин (27.123.214.2) 2017-05-16 11:41:54
    yasan mundag bagsh ve. daanch ter unetei surguulid n huuhdee surgaj chadahgui umdaa
  55. Зочин (202.131.226.139) 2017-05-16 11:38:26
    Сайхан нийтлэл байна, баярлалаа
  56. Зочин (122.201.21.103) 2017-05-16 11:32:12
    Хийж бүтээсэн зүйлтэй ийм хүн одоог хүртэл Гавьяат багш болоогүй байдаг. Энэ ярилцлага олон хүнд хүрээсэй дээ. Хийж бүтээснийг нь төр засгаас үнэлэх хэрэгтэй.
  57. Мундаг багш байна. (203.91.115.39) 2017-05-16 11:27:52
    сайнбаяр гэрэлт гэх хүүхдүүд сураг нь дуулддаг байсан ийм багшийн шавь нар байсан гэж мэдсэнгүй мундаг багш байна.мундаг ч шавь нар төрүүлсэн байна гайхалтай .нэг ангиас ийм амжилт гарна гэдэг бол энэ хүний шууд хөдөлмөрийн үр дүн байна.
  58. Сайн багш байна. (202.179.31.13) 2017-05-16 11:18:52
    Жинхэнэ багш хїн байна даа. Санасан зорилготой, Сайхан сэтгэлтэй, Сайн багш байна. Монгол улсын Гавьяат багш болоогїй юм уу даа
    1. Тоочин (103.26.195.132) 2017-05-17 00:02:17
      Харамсалтай нь манай Монголд социализмын үеийн муухай уламжлал, заншил үлдсэн нь эндээс харагдаад байна. Энэ гавъяат, гавъяагүй гэдэг бол социализмын үеэс ирсэн, одоо бол дандаа хүний ***** долоогч, мөнгөтэй, шагнад хөөцөлдөгч хүмүүсийн авдаг болсон шагнал. Баяраа багш одоо болтол аваагүй байгаа нь аргагүй энэ хүний утхай нэг юм хэлээд л байна. мундаг, өөрийнхөөрөө, бусдыг даган баясдаггүй зэргийг нь илтгээд байна. Мэдэх хүмүүс нь тэр гавъяатгүй байсан ч энэ хүнийг хүндэлнэ. Харин амьдралын асуудлыг нь л шийдэж өгдөг байх хэрэгтэй, одоо цагт бол.
  59. Zochin (202.180.220.186) 2017-05-16 11:04:27
    1-r surguuld ankha orj ireed hamgiin sahilgagui angiig daaj avch bidniig humuujuulsen mundag bagsh , Bagshtaigaa neg uulzah yumsan, shan ueyee dursah yumsan 1997 oni tugsult
    1. Зочин (202.9.40.190) 2017-05-16 14:49:30
      Munkhtulgaa uulzieldaa
    2. Mundag bagsh shuu (202.131.249.138) 2017-05-16 15:42:06
      Munkhtulga bichsen uguig yaj medej bgaan ?
    3. 4В анги (103.212.116.121) 2017-05-16 23:15:10
      Manai angi neeree l ovoo sahilgagui angi baisan shuu. Bagshdaa zagnuulahdaa zagnuulaad tsohiulahdaa tsohiulaad dees hamtdas togloj yavsaar humuujsen baih daa. 6 togsood toonii angid shalgalt ogohod manai angias hamgiin olon huuhed tentsej baisan
  60. Зочин (202.131.236.246) 2017-05-16 10:50:05
    Багш хүн хүний амьдралд яаж нөлөөлж чаддаг юм бэ, үнэхээр үлгэр дуурайл авмаар гайхалтай багш байна.
  61. Зочин (202.70.46.20) 2017-05-16 10:45:16
    Мундаг багшдаа.
  62. Зочин (202.21.113.242) 2017-05-16 10:40:46
    Бахархмаар, мундаг багш шүү
  63. Zochin (103.23.51.4) 2017-05-16 10:36:55
    Гайхалтай юмаа. Хамаг шар үс арзайж л суулаа. Ийм мөртэй амьдрах юмсан
  64. Зочин (160.198.11.249) 2017-05-16 10:36:51
    Uneheer zaah arga ed nar n uur shuu. Bayaraa bagsh Narangerel basghiin shavi. Narangerel basghiin shavi nar ugaasaa mundag biadag
  65. Зочин (202.70.40.134) 2017-05-16 10:34:01
    saihan yariltslaga boljee, mundag bagsh da!
  66. Таньдаг хүн... (103.11.192.59) 2017-05-16 10:10:28
    Бахархал....
  67. 2002-10a (202.131.228.82) 2017-05-16 10:07:41
    Ene hunees ch bolovsrol humuujliin ih ch zuil sursan da, bagshaa tsaashdiinh ni ajil amidrald sain saihniig husey
  68. Зочин (66.181.190.82) 2017-05-16 10:06:32
    Миний хайртай багш. Багшаараа маш их бахархадаг шүү. Би нэгдүгээр сургууль төгссөн. Манай ангид Баяраа багш математик, геометрийн хичээл орчдог байсан. Тухайн үедээ Баяраа багш математик ордог ангийн хүүхдүүдэд манай бусад өөр багш ордог хүүхдүүд битүүхэн атаархадаг байсан шүү. Багшийнхаа ярилцлагыг уншсан чинь буцаад арван жилдээ оччихсон юм шиг сайхан дурсамж сэргэчихлээ. Үнэхээр мундаг багш шүү.

Танд санал болгох