• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Д.Бат-Эрдэнэ гишүүн Чингис хааны баримлыг 6.2 тэрбум төгрөгөөр худалдан авчээ

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм байна. 

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ. Энэхүү бүтээлийг авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болно гэж үзэж Англиас авчрахаар болсон байна.  Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхийн урлагийн хосгүй энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. 

Дэлхий дахинд  гурван сая еврогоор үнэлэгдэж байгаа Чингис хааны баримлыг  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм байна.  

Өөрөөр хэлбэл, Ажнай Бат-Эрдэнэ гишүүн 6.2 тэрбум төгрөгөөр Чингис хааны баримлыг худалдан авчээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2015-06-09 14:52:30


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох