• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “мими”-г хориглуулахаар Засгийн газарт ханджээ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “мими”-г хориглуулахаар Засгийн газарт ханджээ. “Мими” гэх хортой бодисыг нүүрс тээврийн хятад жолооч нар Өмнөговь аймагт 10-аад жилийн өмнө хилээр нууж оруулан хэрэглэдэг байсныг монгол жолооч нар хэрэглэдэг болж, өдгөө “мими”-гийн хэрэглээ аюулын харанга дэлдээд байгаа юм. Тус аймгийн төв Даланзадгад хотын айлууд, замын хоолны газрууд зарж байсныг ч цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, заримыг нь шүүхээр шийтгээд байгаа юм. Энэ бодисыг хэрэглэснээр хүний нойр хүрэхээ больж, ядарснаа ч өөрөө мэддэггүй. Ингэж бие махбодийг хүчлэн ажиллуулдаг учраас эцэстээ тархи, зүрхэнд туйлын аюултай юм. Жолооч нар олон хоног тээвэрт явахдаа ядрахгүйн тулд энэ бодисыг хэрэглэдэг гэх тайлбар өгч буй нь харамсалтай. Нүүрс тээврийн компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган сэлгээний жолоочтой болгохгүй бол монгол жолооч нар уг бодисыг хэрэглэн эрүүл мэндээрээ хохирч байна. 

“Мими”-г үйлдвэрлэдэг БНХАУ хүртэл дотооддоо хориглож, үйлдвэрлэсэн, бусдад борлуулсан, хилээр тээвэрлэсэн иргэнд ял, шийтгэл оноодог болсон байхад манай улсад дээрх бодисыг хориглосон ямар нэгэн төр, засгийн шийдвэр одоогоор алга. Энэ байдал цаашид үргэлжилбэл хүн ам нягт суурьшсан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан болон бусад аймгийн төвд нууцаар худалдагдах, цаашлаад олон хүн донтож, амь биеэ хохироох магадлалтай. Ийм учраас itoim агентлаг энэ сэдвийг хөндөж, цуврал материал нийтэлж байгаа билээ. Ямартай ч Өмнөговь аймгийн иргэд, сонгогчид хандсаны дагуу УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг нарт албан бичиг хүргүүлсэн байна. Албан бичгийн хариу хараахан ирээгүй байгаа ч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ төр, засгийн удирдлагууд биелүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Холбоотой нийтлэлүүд:
  1. Хорт 'мими'-г хориглож иргэдээ хамгаалаач, А.Цогцэцэг сайд аа http://itoim.mn/index.php/site/news/8295
  2. Б.Сүхбаатар: Өнгөрсөн жил 18 кг “мими” хилээр оруулахыг завдлаа шүү дээ http://itoim.mn/index.php/site/news/8324
  3. Н.Амарзаяа: “Мими”-г Засгийн газрын тогтоолоор хориглуулах асуудлыг тавина, шаардана http://itoim.mn/index.php/site/news/8355
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-03-07 06:09:01


Нийт сэтгэгдэл: (10)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Иргэн (202.131.250.130) 2017-03-09 16:13:20
    Хориотой л гэж санасан. Хориогүй байсан хэрэг үү
  2. Иргэн (202.131.250.130) 2017-03-09 16:11:35
    Бохь зажлуул
  3. Иргэн (202.131.250.130) 2017-03-09 16:11:16
    Оройтжээ
  4. zochin (202.70.46.210) 2017-03-09 15:30:53
    mimi tei bohio bitgii zajlaach gej husey
  5. Зочин (203.91.115.46) 2017-03-07 18:44:24
    Zob ....xoriglox xeregtei....
  6. Zochin (27.123.214.122) 2017-03-07 17:51:35
    Amjilt husie. Mimi-g horigloh ni zuv zuitei shiidver bolno. Demjij bna.
  7. Б (202.179.27.54) 2017-03-07 13:09:29
    Ийм юм байдгийг анх удаа сонсож бна.
  8. Б (202.179.27.54) 2017-03-07 13:07:48
    Яахав дээ нэг нь ч гэсэн бидний мэддэгүй байсныг мэдрүүлнэ гэдэг сайн бна.Баярлалаа гишүүндээ цаашид бидний мэдэхгүй олон зүйлийг илчлээрэй.
  9. Зочин (182.160.37.13) 2017-03-07 12:22:40
    haha t1tene bz tegeel aptekad zarj bdg ed yy
  10. Зочин (27.123.214.120) 2017-03-07 08:56:20
    Yugaa soliorood bgaan. Tertei tergui horiotoi yumiig.

Танд санал болгох