• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Н.Амарзаяа: “Мими”-г Засгийн газрын тогтоолоор хориглуулах асуудлыг тавина, шаардана

iToim” агентлаг “мими” хэмээх бодисыг Монгол Улсад хориглох санаачилгыг дэвшүүлж, цуврал материал нийтлэсээр байгаа. Хүний эрүүл мэндэд хортой энэхүү донтуулагч бодисыг Өмнөговь аймгийн нүүрс тээврийн компанийн жолооч нараас авахуулаад жирийн иргэд хүртэл БНХАУ-аас оруулж ирэн хэрэглэсээр байна. Гэтэл БНХАУ-д хориглосон байхад манай улс хориглоогүй байсаар. Хэрвээ мими-гийн хэрэглээ Өмнөговиос хальж хүн ам нягт суурьшсан бусад хот суурин, цаашлаад Улаанбаатарт орж ирвэл үндэсний хэмжээнд аюул тарихаар байна. Өнгөрсөн хугацаанд хяналтгүй явж ирсэн энэ асуудлын талаар Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай уулзлаа.

-“Мими” гэх бодисын талаар та мэдээлэлтэй байна уу? Бид гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллагын албан хаагчидтай уулзаж үзлээ. Энэ бодисын эргэлтийг хязгаарлахгүй бол үнэхээр болохгүй болсон юм байна.

-Би Өмнөговь аймагт амьдрах хугацаандаа мими-гийн асуудлыг сонсч, мэдэрч байсан. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг үнэхээр болжээ. Энэ бодис манай улсын нэгдэн орсон Мансууруулах бодисын тухай НҮБ-ын нэгдсэн конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай НҮБ-ын конвенцод багтдаггүй. Мөн хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан бодис, эмийн бүтээгдэхүүний жагсаалтад “мими” гэх бодисыг оруулаагүй байна. Иймээс “мими” оруулж ирсэн тохиолдлыг гааль дээр илрүүлсэн ч, цагдаа нь шалгасан ч хариуцлага хүлээлгэх боломжгүй болоод байгаа юм. Гэтэл Өмнөговьд нөхцөл байдал тун амаргүй байгаа. Ялангуяа Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын нүүрс тээврийн жолооч нар мими-г өндөр тунгаар хэрэглэж байна. Иргэд ч гэртээ тамхи шиг л хэрэглэж байна. Ийм тохиолдол магадгүй хаа сайгүй болох вий гэдэг болгоомжлол надад ч байна. Байдал ийм хэмжээнд хүрснийг өнөөдөр Монголын төр ч мэдэхгүй, иргэд ч мэдэхгүй байгаа.

-Өмнөговь аймагт нүүрс тээврийн хэдэн компани ажиллаж, хэчнээн машин тээвэрт явдаг вэ. Осол аваар их гарч байгаа талаар замын цагдаагийн албанаас ярьж байсан?

-Надад сүүлийн мэдээлэл хараахан ирээгүй. Гэхдээ миний сонссоноор улс хоорондын ачаа тээврийн 60-аад компани бий. 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна. Эндээс Өмнөговь аймгийн тээврийн компани 10-20 хувийг нь эзэлж байна уу гэж харж байгаа. Тэнд Монголын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, тээвэрт явж байгаа. Тийм учраас “мими”-гийн хэрэглээ ганц Өмнөговийн аймгийн асуудал биш юм. Эрдэнэс Тавантолгойн улсын хэмжээний төсөл хэрэгжиж байгаа манай аймагт улсын хэмжээний бодлого хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд мими-г каффейн агуулсан гэдэг утгаар нь тайвшраад явж байсан. Гэтэл өнөөдөр тамхи шиг л хэрэглээнд нэвтэрчихлээ. Үүнийг өөгшүүлж ер болохгүй. Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис гэдгээрээ хүний эрүүл мэнд, амь насанд халтай. Олон хоног нүүрс тээвэрлэж яваа жолооч нар осол гаргаж, гэр бүлээ, үр хүүхдээ өнчрүүлэх явдал гарч байна.

-Та хууль, тогтоолын төсөл санаачлах эрхтэй УИХ-ын гишүүн. Нутагтаа байгаа энэ асуудлыг шийдүүлэхийн төлөө яаж ажиллах вэ?

-Би Гаалийн ерөнхий газар, шүүх, прокурор зэрэг холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Заримынх нь хариу ирсэн. УИХ-ын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж байхад “мими”-гийн асуудлыг ярьсан байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нүүрс тээврийн замд цагдаагийн пост ажиллуулахаар талаар ярьсан. Би Засгийн газарт асуудал тавьж, тогтоолд тусгах замаар мими-г хориглуулна. Албан бичгээ бэлдчихсэн, удахгүй өгнө. УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийг хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой. Хууль хүчин төгөлдөр болоход л “мими”-гийн асуудлыг цэгцэлсэн байх ёстой гэж төлөвлөж байгаа. Ингэж байж Өмнөговийн иргэд, нүүрс тээврийн жолооч нар, цаашлаад эрсдэлд өртөж болзошгүй байгаа хүмүүсийг хамгаалах юм. Эдгээр шийдвэрийг гаргуулж, асуудлыг бодитоор шийдүүлэхийн төлөө анхаарлаа хандуулж ажиллана. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-02-24 12:16:18


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (27.123.213.131) 2017-03-07 13:48:11
    За хараад байж л байя. Их зүйлийг хийхэд багаас нь эмхлээд цэгцэлээд явах хэрэгтэй байх. Аяандаа сураад дадаад ирэхээрээ цаашлах байхаа
  2. Tulga (202.70.46.218) 2017-03-06 23:24:59
    ehni eljind zamin asuudalig shided ogwol sain bna daraa ne nad asuudala yriwal yasan ym
  3. Zochin (103.229.120.166) 2017-03-06 21:47:04
    Amjilt husie. Zuv zuitei, tsag ueiin tulgamdsan, undesnii ayulgui bdald surug nuluutei, zailshgui horigloh shaardlagatai asuudliig urgun barij olon tumnii sonort hurgej turiin shiidber garguulahaar hicheej bui erhem gishuundee undur amjilt husie. Mongol turiin hurts haraa, sonor chih ni baij, tur tumnii tuluu hiij buteeh undur ih ajild ni amjilt buhnii deediig husen eruue. Tur tumen olniihoo tuluu unen setgeleesee zutgej bui hun gantsaardah ue baivch tumen olon chini tushig bolj bui shuu. Amjilt dahin husie. Eedej gashilsan suu shig hunii hiij bui zuv zuitei ajliig demjij chadahgui, oilgoj medehgui, ene olon jirgeech amaa neg tataj alsiin ireeduigee bodoosoi gej huseh bna.
  4. Өвгөөдөй (103.242.47.42) 2017-03-06 17:24:44
    Энэ бор халзан төлөг биш энэ бол хонь барьдаг хөх саарал чонын агнах ухааны бяртай ухаалаг монгол бүсгүй бололтой.Мимй татаж ухаанаа гээж хөлс дуслуулан цаоай барайлган хордож суугаа залуус замын жолоочоор зогсохгүй хаа сайгуй бий болж төрийн албан хаагч.үйлчилгээний ажилтан ажилгүй залуус олон болж нийгэм тэр чигээрээ хордож байгааг олж хараад Монголоо аврах гэж зүтгэж байгаа агуу хатан ухаан энэ мөэ болой. Хүмүүсээ амьдда бие биеээ хайрлахын учир энэ хийх ажил шүү.Ирээдүйд Монгол хүний ухаан саруул эрч хүчтэй.генийн хувиралтгүй эррүүл байх нь чухал болой.
  5. zochin (203.91.118.254) 2017-03-02 11:54:44
    setgets nuluut bodist bagtahguid ni uchir bgaag oilgohgui yu yu gene ve huselt gargaad jagsaaltand oruuldag yum bish olon ulsin konventsi gej bna
  6. Зочин (103.9.90.53) 2017-03-02 10:58:56
    2016 онд МАН-аас бахан ХОНИНУУД гарсан шүү дээ. Тэр ХОНИНУУДЫН нэг нь энэ шдээ
  7. Amarxsya (150.129.143.10) 2017-02-24 17:45:17
    Ene avgai yu yarij baigaagaa er oilgodoggui yum bna
    1. tuuk (202.70.46.209) 2017-03-06 17:51:06
      За болилдоо энэ асуудал ямар хэмжээнд хvрч байгааг мэдэж байгаа юмуу. Емнеговь аймагт хэтэрч байна. Ярих л естой асуудал.
    2. амарзаяа (182.160.1.127) 2017-03-09 21:23:25
      Мэдэрсэн гэдэг нь татсан гэсэн үг үү. Эхлээд хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангадаг бсан бол мимми хэрэглэн барин зүтгэх шардлага бхгүй.

Танд санал болгох