• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Хорт "мими"-г хориглож иргэдээ хамгаалаач, А.Цогцэцэг сайд аа

“Улаанбаатарт таксины жолооч нар “мими” хэрэглэж байна. Оюутнууд “мими” хэрэглэж байна” гэх мэдээлэл цагдаагийнханд иржээ. Гэхдээ одоогоор баримттай нь барьж, мухарлан шалгаж амжаагүй байна. Өмнөговьд л жолооч нар олон хоног нүүрс тээвэрт явахдаа унтахгүйн тулд “мими” хэрэглэж, тэрэндээ донтдог гэж сонссоноос Улаанбаатарт халаас нимгэн таксиныхан, оюутнууд хүртэл авахдаа хүрнэ гэж бодсонгүй. 

“Мими” гэдэг нь Хятадаас хууль бусаар орж ирдэг кафейн буюу сэргээш агуулсан химийн хольц. Каффейн агуулсан болохоор нь манай тагнуулынхан “наадах чинь кофе, кола, энергийн ундаанд байдаг юм” гээд санаа амарсан байдаг юм. Гэтэл мими-гийн 90 хувь нь каффейн, үлдсэн хувь нь донтуулах үйлчилгээтэй нэгдэл. Удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулралтай болгож аажмаар үхэлд хүргэдэг донтуулагч. Энэ бодисыг гуравхан сая хүнтэй Монгол Улс хориогүй байхад “мими”-г зохиогч хятадууд өөрсдөө хорьчихжээ. Энэ хугацаанд иргэд Өмнөговийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудаар нууцаар оруулж ирэн худалдсаар байна.

Өнгөрсөн баасан гаригт бид Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, хошууч С.Төрмөнхтэй холбогдож нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа. Тэрээр, “Анх мими гэх бодисыг нүүрс тээврийн компанид ажилладаг хятад жолооч нар нууцаар хэрэглэдэг байсан. Тэднээс сурсан болов уу, монгол жолооч нар мэр сэр хэрэглэж эхэлсэн. Бид энэ явдалтай 2008 оноос хойш хөөцөлдөж байна. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс зөөдөг компанийн жолооч нарын хэрэглээгээр хязгаарлагдаж байсан. Сүүлдээ даамжраад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хүмүүс гэртээ нууцаар зардаг болсон. Өөрсдийн хүрээлэл, хэрэглэгчтэй болсон 3-4 айлыг олж илрүүллээ. Бизнесийн хэмжээнд очжээ. Бас нүүрс тээврийн автомашинууд замдаа зогсдог гэр гуанз, цайны газарт нууцаар зарж байсныг илрүүллээ. Бидний олж тогтоосноор Өмнөговь аймгийн төвд мими тогтмол хэрэглэдэг 10 хүн байна. Архаг тамхичин хайрцаг хайрцгаар нь тамхи татдаг шиг мими гэх бодисондоо дасаад, бие нь нэхдэг болчихсон байна. Нүүрс тээврийн компанийн 10 мянган жолоочийн 1000 нь мими тогтмол хэрэглэдэг гэсэн тоо аваад байна. Жамаараа ядраад амрах ёстой биеийг механикаар ажиллуулж, зүрхний ажиллагааг нь түргэсгэж хүчилдэг энэ бодисыг хилээр оруулахыг нь дотоодын хууль тогтоомжоор хориглохгүй бол болохгүй байна. Сүүлд хүүхдүүд мэр сэр хэрэглэж байгаа тухай сонсогдож байна” гэлээ.

Нүүрс тээврийн компаниудад зөвхөн Өмнөговийнхон машин барьдаггүй. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл тэнд жолоочоор ажиллаж байгаа. Тэд “мими” хэрэглэж үзсэн, эсвэл яаж олж авч, яаж хэрэглэдгийг харсан, сонссон байгаа. Хэрвээ тэд Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар руу мими явуулж эхэлбэл, мими худалдагч нар нийслэлд нүүж ирвэл, түүнийг нь оюутан, сурагчид хэрэглээд эхэлбэл яах вэ. Жирийн бид 3-4 хоног унтахгүй явдал бараг л цус харвана. Харин үр хүүхдүүд маань “мими” олж аваад, түүндээ донтоод унтахгүй явдаг болчихвол яах вэ. Энэ л аюул. Ийм учраас хугацаа алдахгүйгээр таслан зогсоож гуравхан сая монголчуудын ирээдүйг хамгаалах шаардлагатай байгаа юм.

“Мими” зардаг хүмүүс тэнсэнгээр суллагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байна

Судлаад үзвэл, хилээр мими оруулж ирдэг хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Шалтгаан нь, манай лабораториуд мими-г эмийн түүхий эд гэж тодорхойлсон. Хоёрт, Засгийн газрын тогтоолоор баталдаг Монгол Улсад нэвтрүүлэхийг хоригдлосон барааны жагсаалтад энэ бодисыг оруулаагүй байна. Ийм учраас одоохондоо мими оруулж ирдэг, гар дээрээс худалддаг иргэдийг Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдэлд буруутган аргацааж байгаа юм. 2016 он гарсаар мими-г хууль бусаар борлуулсан дөрөв, хилээр нэвтрүүлсэн нэг тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн прокуророос шүүхэд шилжүүлжээ.

Тохиолдол нэг: Өмнөговийн Гашуунсухайт дахь хилийн боомтоор 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр фургон машинд 1380 грамм мими нууж оруулахыг завдсан хэрэг гарсан. Мими-гийн эзэн Цэцэгмаа гэх эмэгтэйд прокурорын байгууллагаас 198.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сум дундын 16 дугаар шүүх хэргийг хэлэлцээд Цэцэгмааг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм импортлохыг завдсан буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноон, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байдаг.

Тохиолдол хоёр: Гашуунсухайтын хилийн боомтоор 800 грамм мими-г бусдын машинд нууж хилээр оруулахыг завдсан хэрэг 2015 оны долдугаар сарын 2-нд гарсан. Дээрх үйлдэлд иргэн Дэлгэрбаярыг холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Ханбогд сум дахь сум дундын шүүх 2015 оны арваннэгдүгээр сарын 5-нд Дэлгэрбаярт холбогдох хэргийг хүлээн авч, шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тохиолдол гурав: Гашуунсухайтын хилээр боомтоор2016 оны есдүгээр сарын 19-нд “Таван толгой транс” компанийн “Норд бенз” машинд 10.6 кг мими нууж оруулахыг завдсан хэрэг гарсан юм. Энэ хэргийг өмнө нь Өршөөлөөр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Дэлгэрбаяр /тохиолдол хоёр/ Мөнхтөр блон Болормаа гэх эмэгтэйтэй бүлэглэн үйлдсэн юм. Хэргийг мөн л 198.2-оор зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх Мөнхтөрд гурван жил нэг сарын ял оноож нэг жилийг нь тэнссэн бол Болормаад гурван жил зургаан сарын ял оноон хоёр жилийг нь, Дэлгэрбаярт гурван жил дөрвөн сарын ял оноон хоёр жилийг нь тэнсэн харгалзсан байна.

Тохиолдол дөрөв: Өмнөговь аймгийн Даланзадгад хотод иргэн Алтангэрэл гэртээ мими зарж байсныг цагдаагийнхан 2016 оны зургадугаар сарын 17-ны шөнө илрүүлжээ.Ингээд түүнд Эрүүгийн хуулийн 198.2-т заасан үйлдлээр буруутган шалгаж, хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Алтангэрэлд гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноон, нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байдаг.

Тохиолдол тав: Мимиг хууль бусаар худалдан борлуулсан гурван тохиолдолд Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 198.2-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа учир Э, Б, Ц нарын нэрийг бүтнээр нь нийтлэх боломжгүй юм.

Монголын гаальчид өнгөрсөн 2015-2016 онд нийтдээ гурван удаагийн тохиолдлоор нийтдээ 18 кг “мими”-г улсын хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлсэн тухай дууллаа. Мими-д ихээр агуулагддаг каффейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг жагсаалтад ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, нойргүйжүүлэх үйлчилгээтэй тул БНХАУ-д хориглосон эмийн бодисын жагсаалтад оруулж , хилээр нэвтрүүлэхэд нь БНХАУ-ын Гаалийн байгууллага хяналт тавьж ажилладаг талаар гаалийнхан хэлэв. 

Гурван сая мансуурагчтай БНХАУ мими-гийн эсрэг ийм арга хэмжээ авч байхад гурван саяхан хүн амтай Монгол Улс ийм дархлаагаа бий болгоогүй л байна, А.Цогцэцэг сайд аа. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, хилээр оруулахыг хориглосон эм, эмийн бүтээгдэхүүн, түүхий эдийн жагсаалтад багтаах нь таны эрх мэдлийн ажил юм байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-02-20 06:09:01


Нийт сэтгэгдэл: (27)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (59.153.87.222) 2017-04-01 10:38:49
    Мэдээллээ устга
  2. Zochin (27.123.214.106) 2017-03-16 16:06:35
    Zuger dan caffientein bol ingej horihguudee. Mansuurullah turliin l ym baina. Caffien ntrtei gd horiul fitnessiin pre workoutuudiig horildoo. Gymiinhan ch togtmol heregledegshude aguulagdah caffien mash undur ......
  3. АНХААР!!! (202.9.41.1) 2017-02-24 23:00:13
    ОЛОН НИЙТЭД ЗАРЛАСАН ИЙМ МЭДЭЭЛЛЭЛ ТАВЬМААРГҮЙ БАЙНА. ДОР ХАЯЖ МЭДЭЭ БИЧСЭН ТАНЫ ХҮҮ, НАЙЗ, ДҮҮ ЧИНЬ МИМИ - ГИЙ ЧИНЬ ХАЙЖ ЭХЛЭНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ. ТЕРРОРИСТ ЮМ БЭ. МЭДЭЭЛЛЭЭ УСТГА!!!
  4. Ард (202.179.26.169) 2017-02-24 17:03:14
    Ми-ми хятад хэл дээр чинь нууц гэсэн утга агуулагтай шуу дэ!!!!
  5. Зочин (202.9.40.198) 2017-02-24 16:09:45
    хужаа АНУ -ын хаана ч билээ хар тамхи шиг хэрэглээд зомби болдог бичлэг үзээ биз дээ түүн шиг юу ч оруулдаг үйлдвэрлэдэг шүү дээ
  6. Гости (188.162.65.10) 2017-02-24 05:46:16
    Энэ хятадын төлөвлөгөөний дагуу явуулж бгаа хорлон сүйтгэх ажиллагаа өчүүхэн зүйл нь л энэ шүү дээ.
  7. Жаргал (103.229.120.130) 2017-02-23 20:25:55
    Тэнсэн өгөөд байхдаа яах ав дээ хуулиа чангалаад өгөөч . Ажлаа хийл дээ . Ард нь хичээн хүн хордож байгааг бодож үзээч ***** юм аа . Манай хууль, хуульчид
  8. СҮхбаатар (202.70.46.239) 2017-02-23 18:35:55
    ЭНЭ үнэн шүү Маш сайн шалгах хэрэгтэй
  9. zochin !!!!!!! (27.123.214.80) 2017-02-23 14:35:04
    Muusain hytaduud mongoliin hvn amiig horduulj tsooloj bgaad eh orniig mini ezleh bodlgo yavaad baigaag ene vndesnii ayulgvi baidal yu hiigeed bna aa ain ajilaa hiigeech uag iim maygaar bol mongol ulas maani udahgvi bolohnoo ta nar mini uhaaraach de guuiya !!!!
  10. Зочин (183.81.169.35) 2017-02-23 12:37:01
    Цогцэцэг гэж сайд биш нэг садаа гарчээ. Ичиж үхмээр юм . Ажлаа хийж чадахгүй удирдах ажилтан шиг адгийн юм байдаггүй юм шүү дээ
  11. Zochin (66.181.178.218) 2017-02-23 10:08:55
    Ene avgai ajlaa hiisen shig hiigeesei. Hudlaa neg ih yarisan hun. Hyatuudiin kompanii humuus ni joloich nart bodlogotoigoor ogdog gesen. Hedhen tsoohon mongolchuudiin maani erchuudiig hergeer horduulj bgaa yum bishuu. Tend ajillaj bsan humuus ni yarij bn shuu dee. Manai uls yu bolood bn daa.
  12. ХӨХ (202.70.46.209) 2017-02-23 09:00:24
    ЗА АРАЙЧ ДЭЭ ЭНЧОДОО ДАХИН ДАВТАН ХИЛЭЭР ЗӨӨВӨРЛӨЖ БАЙГААГ ДАХИН ДАХИН ЯЛЫ НЬ ХӨНГЛӨӨД БАЙДАГ... ЯМАР ХУУЛЬ ҮЙЛЧИЛЭЭД БАЙНА...ХЭН НЭГЭНИЙГ ХАРААД УЯРЧ БАЙДАГ ГУУЛИН ХУУЛИА ХЭНДЧ НҮҮР ТАЛ ЗАСДАГГҮЙ ГАНТАЙ ХАТТАЙ ХУУЛЬ БОЛГОМООР ЮМА..
  13. Zaya (202.9.40.152) 2017-02-23 01:32:48
    Zailul baliar zawaan hog nosh hereglesen garuud uhehgui sn shnuud l unguruh ymdaa burhan gej er n bdg bolowuuu
  14. Зочин (66.181.183.128) 2017-02-21 15:37:52
    Ээ, боль л доо ах дүү нараа. Ингэж хужаагийн хог хэрэглэж яадаг байнаа, ингэж муухай доошоо орж болкуу шдээ.
  15. MGL (66.181.179.118) 2017-02-21 13:46:16
    Ene hereglej vzii gd bgaa garuud erthen olj avaad enendee dontood uhtsgee. ta nar shig yumnuud Vr udmaa vldeeh shaardlagagui. Niigmiin hog shaarnuud erthen dald orvol Mongol ulsad mini heregtei. MUU YAVHAAR SAIN VH gj bgaashde
  16. muugii (103.212.117.71) 2017-02-21 11:24:18
    Yaj olj avhuu heleed uguuch hereglej vzmeer bn
    1. Зочин (203.169.50.239) 2017-02-22 01:18:35
      Zvgeer shuud vheech
    2. T1 pyazda min hol yavj uheerei cj (103.26.195.70) 2017-02-23 12:39:59
      Bitgii minii ur udamd gsi boloh um hii. Uhjiisen pyazda ve
  17. Зочин (103.57.94.185) 2017-02-21 06:43:13
    mmmxxnnnnn mimi gej iim bodis baidag bhnee gants 2 heregleed uzchmeer l ym ..... naad medeelelee ustga humuus ingej l bodoj bgai ihenh ni
    1. Zochin (31.32.241.33) 2017-02-22 23:28:41
      Харин тийм
  18. Мими гэдгийг (202.9.41.141) 2017-02-20 23:21:17
    Meme гэж ойлголоошд хахаха
  19. Зочин (202.70.46.235) 2017-02-20 20:41:33
    Мими гэж юу юм бэ?
  20. Жавхаа (49.0.216.55) 2017-02-20 20:31:17
    Ийм нийтлэл чин эсрэгээрэй энэ юмыг олон хүнд мэдээлэл өгөөд байна болиоч устгаач
    1. Зочин (31.32.241.33) 2017-02-22 23:29:21
      Яг зөв!
    2. Зочин (27.123.214.104) 2017-02-23 11:11:35
      Unen unen
  21. hakuu (66.181.177.33) 2017-02-20 16:52:17
    Sinowax gej hooloinii emiig huuhduud iheer herrglej dontdog boldon grhiin
    1. Гайхав (202.70.46.233) 2017-02-24 20:59:05
      Синовакс уу? Тийм үү эмч нар чинь дандаа л бичиж өгдөг шдээ. Энэ эмч нар гэж яасан сонин гарууд бэ? Найрлагад нь юу орж байгааг нь сайн судалж үзээд хүүхдэд бичиж өгөх хэрэгтэй шдээ. Юу ч мэдэхгүй, эмнийхээ нэрийг ч зөв бичиж чадахгүй нөхдүүд л бдаг юм бна лээ шдээ. Яаж эмч болдог юм бол доо.

Танд санал болгох