• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Сайн мэдээ: ​Тархи, зүрхний судас дотуурх мэс заслыг эх орондоо хийдэг боллоо

Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлэг хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулсан байна. Ингэснээр тархи, зүрхний судсан дотуурх мэс заслыг эх орондоо хийдэг болж байгаа ажээ. 

Энэхүү судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүслэг хийн, үүгээр гуяны артерийн судсыг дамжуулан тусгай материалиар хийгдсэн үсний нарийн ширхэгийн дайтай гуурс оруулан, цээжний гол судас, зүрхний гол судсаар дамжин тархи руу салаалсан гол том судас, улмаар тархины гүн хэсгийн жижгэвтэр судаснууд руу дамжиж эмчилгээ хийх цэгтээ хүрдэг. Ийнхүү тухайн хэсэг газарт илэрсэн судасны цүлхэн, артери венийн судасны эмгэг сүлжээрэл болон хавдарыг тэжээгч судаснуудад хүрч, дотор талаас нь мэс ажилбарыг хийдэг байна. 

Энэ судсан дотуурх мэс заслын зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн өөрийнх нь өртөг 30-80 сая төгрөг болдог бөгөөд нийт эмчилгээний зардал нь тархины судасны байрлал, эмгэгийн хэмжээ, хүнд хөнгөний зэрэг гэх мэт олон нөхцөл, хүчин зүйлээс шалтгаалан янз бүр байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн мэс заслыг хийлгэхэд  ойролцоогоор 80-200 сая төгрөг зарцуулдаг ажээ. Өнөөдөр Монголдоо энэ төрлийн судсан дотуурх мэс заслыг ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн хийх боломжтой болж байгаа аж. Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн хугацаанд тархины судсан дотуурх эмчилгээ зайлшгүй шаардлагатай 64 иргэнийг эмчилж чаджээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 15:53:28


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох