Цэс

Зөвлөмж: Агаарын бохирдлоос арьсаа хэрхэн хамгаалах вэ

Утаа, агаарын бохирдол, өвлийн эрс тэс хүйтэн цаг агаар нь арьсыг маш ихээр гэмтээдэг байна. Нэн ялангуяа агаарын бохирдлоос болж арьс хуурайшин, антиоксидантаа алдаж улмаар хөгширөлтийг түргэсгэж, арьсны нөхөн төлжих явцыг удаашруулж, эсийн исэлдэх явцыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс танд агаарын бохирдлоос арьсаа хамгаалахад тустай амин дэмүүдийг танилцуулж байна.

Антиоксидантын агууламжтай хүнс

Агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг бөгөөд антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлчилгээтэй ажээ. Антиоксидант нь байгалийн гаралтай ногоон цай, улаан дарс, зарим төрлийн жимс ногоонд агуулагддаг байна. 

Оливын тос

Органик оливын тос нь антиоксидантаар баялаг тул хөгширөлтийн эсрэг үйлчилгээтэй. Витамин А, Е, С-ээр баялаг бөгөөд арьсны өнгийг сэргээж, эрүүл байдлыг хадгалж, арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.

Чацаргана 

Чацаргана нь бета-каротине, витамин Е,С, омега 6, 3, фитостеролиар баялаг жимс бөгөөд эсийн мембраны тогтвортой байдлыг дэмжинэ. Тиймээс чацарганыг дангаар ууж хэрэглэх мөн чацарганын тосны найрлагатай хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсанд тэжээл өгч, хамгаалдаг байна.

Арьс хуурайшилтаас сэргийлэх авокадо тосны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн

Ой модны масло хэмээн дуудагддаг авокадонд тосны хүчил ихээр агуулагдсан. Түүнээс гадна арьсанд чийгшил өгөх үйлчилгээтэй "ceramide" –ийг үүсгэдэг "linoleic acid" ба "Alpha-linolenic acid" агуулагдсан бөгөөд эдгээр тосны хүчлүүд нь арьсны давхаргыг хамгаалж арьс хуурайшихаас сэргийлдэг байна. Мөн арьс хуурайшихаас хамгаалах витамин А, хуурайшилтаас үүдэлтэй үрчлээний эсрэг  витамин С, арьсны эд эсийн солилцоог дэмжиж витамин В2, Е зэрэг хүний арьсанд маш их хэрэгтцээтэй амин дэмүүд багтсан байдаг байна. 

Хүйтний улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ

Хуурай арьс: Өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс хүйтний улирлаас арьсаа хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд өвлийн улиралд хуурай арьстай хүмүүс долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск тавих хэрэгтэй. Ингэснээр арьс чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно. 

Тослог арьс: Энэ арьс боровтор, арай зузаан байдаг. Хөгшрөлт удаан явагддаг ч амархан батга гардаг. Өвлийн улиралд тослог арьстай хүмүүс спирт агуулсан лосьсон түрхэж болохгүй . Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. 

Эмзэг арьс:  Нар, салхи, агаар, ургамлаас амархан харшилдаг бөгөөд тэр дундаа өвлийн улиралд хамгийн мэдрэмтгий байдаг. Тиймээс энэ төрлийн арьстай хүмүүс гэрийн нөхцөлд зөгийн балтай ус, буцалсан ус маш сайн уух хэрэгтэй. Мөн холимог арьсанд зориулсан сүүн шингэнийг тохируулан хэрэглэвэл тохиромжтой.  

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 12:48:46


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох