• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огцорвол Ц.Нямдорж биш М.Энхболд үүргийг нь гүйцэтгэнэ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа таван сарын дараа сонгогдох тав дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр дуусна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2009 оноос хоёр дахиа улирч сонгогдсон тул Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх хуулийн эрхгүй. Гэхдээ тэр, “Одоо л миний улс төрийн карьер эхэлж байна” гэж Их тэнгэрт мэдэгдсэн. МАН төрийн тэргүүний сонгуулийг угтаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, нэгдүгээр сарын 15-наас өмнө батлуулахаар зэхэж байна. Харин АН намын даргаа сунгаагаар тодруулж, таван хүнээс ялсан нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна гэсэн бооцоотой “үзэж тарж” байна. Хууль батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН гурав л өрсөлдөнө. Парламентад суудалтай намыг тодорхойлсон Дээд шүүхийн тайлбарыг МАН-ын хувилбараар хууль болгон баталбал УИХ-ын гишүүн парламентад суудалгүй намд элсээд намаа суудалтай болгодог, нам байгуулж өөрөө эсвэл, хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд адислаж явуулдаг байдал үгүй болох юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН гурав л өрсөлдөх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль удахгүй батлагдана.

Өчигдөр

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга, УИХ-ын гишүүн С.Жавхлантай хамтран олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулж, “Монголын төрийг утаанаас салгах хэрэгтэй” гэцгээв. УИХ-ын гишүүн асан Г.Уянга 12 үндэслэлээр Ерөнхийлөгчийг тангаргаасаа няцсан хэмээн үзэж, огцрох хүртэл нь тэмцлийн бүхий л арга хэлбэрээр тасралтгүй шаардана гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуульд, “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн байна. Тэгэхээр Г.Уянга Үндсэн хуулийн Цэцэд 12 үндэслэлээрээ гомдол гаргахаас ажлаа эхлэх нь ээ. Санаачилгыг С.Жавхлан дэмжиж байв.

Өнөөдөр

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдрийн чуулганы хурал дээр “Энэ Ц.Элбэгдорж Улаанбаатарыг үр ашиггүй хот. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий гэж зарласан байна. Төрийн толгойд найман жил суучихаад ийм юм ярьж болдог юм байх даа. Аюулгүйн зөвлөл дээр утааны асуудал ярих үед ингэж хэлсэн юм уу, хаашаа юм. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Төрийн тэргүүн хүн гурван сая иргэний нийслэлийг доромжилж болох уу. Энэ үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч нь хаачсан юм. Улсын тэргүүн нь хаачсан юм. Би УИХ-ын гишүүдэд уриалж байна. Энэ нөхрийг хугацаанаас нь өмнө огцруулъя, яршиг. Горимын санал гаргаж байна. Алийн болгон энэ нөхрөөр доромжлуулж амьдрах юм. Ингэж улсаа доромжилдог төрийн тэргүүн байж болох уу. Харийн хүн тэгж хэлсэн биш” гэв. Найман жилийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшүүлж сонгосон Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүн Ж.Батзандандэмжиж байгаа. АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа Ж.Батзандангаас гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч “МАНАН-гийн төрийн тэргүүн” гэсэн тодотголыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид наан ярьж буй юм.

Маргааш

Маргааш юу болохыг таашгүй тул зүгээр л хэлье. Үндсэн хуулийн 37 дугаар зүйлд “Ерөнхийлөгч огцорсон... бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэжээ. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах юм бол МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, эсэхээсээ үл хамаарч УИХ-ын даргын хувиар төрийн тэргүүний бүрэн эрхийг хэдэн сарын хугацаагаар хэрэгжүүлж болох нь.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 12:15:20


Нийт сэтгэгдэл: (17)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. золоо (202.131.228.163) 2017-01-13 17:43:32
    энэ үгний ард өөр юм бий дэ,нямка санаагүй имй Юм хэзээ ч хийхгүй өөрийг нь илчлэх гэнгүүт амиа хоохолж огцруулах гэж бна,
  2. золоо (202.131.228.163) 2017-01-13 17:38:55
    үгний өө андахгүй отоод сууж бдаг юмуу хаашааийн өөрөө төрд бас олон жил бугшчихаад өөрт нь хамаагүй юм шиг ичихгүй ярих юмаа гү нээрээ энэ улсад юү л болохгүй бна ерөнхийлөгч гэж хашгирдгаа болмиоох юмаа, ахриуцсан ажилтан албан тушаалтангууд хайдчаг юм бэ улс амитан үймүүлсэн ёстой нэг дараатай ядаргаатай зөнөг өвгөн юмаа, та нар бидэнд хүртээлч бхгүй би мөрөөрөө тайван ажиллаад амьдармаар бна,та нарын золиос болж хувийн пиар өсгөхөд эгэл жирийн биднийг бүү ашигла
  3. zochin suren (202.70.34.70) 2017-01-13 10:11:56
    turiin tushee baij baij "yarishig" geh undeslel eronhiilogchoo ogtsruulj turiig samrah gesen sanaatai baigaa adgiin horon sanaat, aishgiin luivarchin shunaltan nyamdorj turoos zailj mongolyn turiig tseverleh yostoi. ooriigoo tumnii deed geed bodtson ene baliar zunug yum enhboldod ih sadaa boloh ni dee. MAN-iinhan ene nyamdorj geh ***** erthen daldruulahgui bol MAN ooroo unanashuu
  4. Зочинз (202.9.43.143) 2017-01-12 21:42:54
    Энэний ард маш том ашиг сонирхол байна. Нэг том луйвар хийхийн өмнө аолны анхаарлыг сарниулдаг улс төрчдийн тактик байдаг. Нөгөө талдаа авилгатай тэмцсэн, шударга үнэнийг хэлсэн гэж аль аль намын олон луйварчид ерөнхийлөгчийг занаж зүхэж байна. Нэг л юм хэлье. Ямарч үед ерөнхиылөгч ард түмний хэлэх гэснийг хэлж ард түмний даалгавраар авилгатай тэмцсэн. Хөрөнгөлөг эрх мэдэлтэй бүлэглэлүүд ийм өргөн фронтоор довтолж байгааг ард түмэн харж байна. Ард түмний шууд сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг ард түмэн мэднэ. Больж үз!! н
    1. зочин (202.131.228.163) 2017-01-13 17:41:52
      монгол хунийг баян байгах сонирхолгүй нэгдсэл байогах сонирхолгүй хужаад худалдагдсан шуналтаг
  5. Зочин (202.9.43.143) 2017-01-12 21:34:13
    Энд төрийн тогтворгүй байдал үүсгэх харийн бодлого яваад байна уу?? д
  6. Зочин (202.179.26.165) 2017-01-12 20:01:13
    Ogtsruulahiig demjij baina.MAN garch ireed ogtsruulah baisan...
  7. Яравгар өвгөн (122.201.24.43) 2017-01-12 19:49:08
    Ерөнхийлөгчөө огцруулна гээд намууд баярлаж байх чинь. УИХ-ын гишүүн Нямдорж, Энхболдтонгууд ч бүр баярлаж байгаа бололтой. Нөгөө авилгаа мэдэгдэхээс өмнө Ерөнхийлөгчөө огцруулах гээд шүү. Ийм юман дээ дуу нь чангаараад ард түмнийхээ амин судсанд дээр болохоор таг дуугүй л байх, эсвэл хэрэлдээд дуусдаг УИХ болох нь ээ дээ.
  8. зочин (103.26.195.116) 2017-01-12 19:40:03
    Ерөнхийлөгчийг нэг хоногийн өмнө ч болтугай ОГЦРУУЛЪЯ
  9. Тэнгэрийн бөө (122.201.24.43) 2017-01-12 19:39:06
    Ерөнхийлөгчийг огцруулж болохгүй ээ. МАН-ыханы намын явуулга байна. Ийм арчаагүй УИХ-ын гишүүд байснаас дорвитойхон шиг Ард түмэн байсан дээр.
  10. зочин (122.133.113.84) 2017-01-12 15:03:45
    Элбэгдоржийг огцруулах нь зүйтэй байх. Хугацаа алдсан даа, 1-2 жилийн өмнө л огцруулах ёстой байсан юм. Юу ярьж, юу хийж бйугаа мэдэхээ байсан хүн биш үү Элбэгдорж гуай. Ярьсан юмыг нт жаахан ухаад жаахан цаг гаргаад анзаарвал худлаа яриад байгаа нь мэдэгдэнэ. Та нар тэгээд үзээрэй
    1. Зочин (202.70.34.70) 2017-01-13 10:14:01
      hutsvaa muu gulug, yasan zavtai ***** ve chi. chamd hoit nasand chin zayahgui turiin terguun hun dee. mongold, ene huneer udirduulj amidarsandaa talarha, hoid nasandaa honin gurvel bolj turooroi
  11. Зочин (59.153.114.224) 2017-01-12 15:00:52
    Нямдорж гишүүн хамгийн шилдэг нь.
  12. зочин (103.9.90.130) 2017-01-12 14:39:06
    Энэ Миеэ архаг луйварчин сонгогдвол энэ улс орон бүүр сүйрээд байхгүй болно. Энэнээс л хол явах юм шүү Монголчуудаа УБ маань байхгүй бсон одоо улс орон ч үгүй бно.
    1. Зочин (103.57.95.105) 2017-01-12 17:35:55
      Huduuniihun l songochihood Baidag daa ter dundaa tuv aimgiihan
  13. Зочин (202.9.40.68) 2017-01-12 13:29:30
    иймэрхүү сонин хүмүүсийг харин огцруулмаар юмаа... Ямар ч боловсрол, ёс зүйгүй ийм этгээдүүд Монгол улсын хөгжилд ямар их хор учруулдыг олон түмэн хэзээ мэдэх бол... Бүтэхгүй ээ... Манай Ерөнхийлөгч шиг ажиллаж чадаж байгаа Ерөнхийлөгч үнэндээ цөөхөн шүү.
    1. Иргэн (121.186.15.224) 2017-01-12 13:38:49
      Элбэгдорж ерөнхийлэгчийг огцруулъя.

Танд санал болгох