• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Орон сууцны үнэ өмнөх сараас 4.3 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 12-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн арванхоёр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны арванхоёрдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 4.32 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.17 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.98 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.74 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6.37 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ерөнхий Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 0.93% 15.51% -7.74%
Өмнөх сартай харьцуулахад 0.11% -0.17% 0.38%
Оны эхэнтэй харьцуулахад -4.32% -2.98% -6.37%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -4.32% -2.98% -6.37%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5047 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 12:06:35


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох