• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ц.Даваасүрэн: Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооц!

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна. Гишүүд Монголбанкны хяналтын зөвлөлийг унтаа байдалтай биш, сэргэг ажиллаарай, тайлан баланс, удирдлагуудын үйл ажиллагаанд сайтар хяналт тавьж ажиллахыг хүсч байлаа. Мөн Монголбанкны удирдлагуудтай хамтран ажиллаж арилжааны зээлийн хүүг бууруулах асуудалд анхаарах хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  хэлж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад асуулт тавилаа. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийг хямралын том ангалд оруулахад оролцсон, хамгийн гол буруутан бол Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргал байсан. Өнгөрсөн дөрвөн жилд их хэмжээний мөнгө хэвлэж, эдийн засагт буруу бодлого явуулсан. Энэ хүнийг байнгын хороон дээр дуудаж ирээд асуулга тавьж, хариуцлага тооцож болохгүй юу. Өмнөх алдаатай бодлогын хариуцлагыг хэнд үүрүүлэх вэ. МАН олонхи болсон давуу талаа ашиглаад өмнө нь алдаатай бодлого хэрэгжүүлсэн хүмүүст хариуцлага тооцож болохгүй юу. Би өмнөх парламентын үед Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах, хариуцлага тооцох асуудлыг хоёр удаа оруулсан ч хамгаалаад үлдсэн. Одоо яагаад энэ хүнд хариуцлага тооцож болох гэж. Эдийн засгийн байнгын хороо санхүүгийн байгууллагуудын тайлан балансыг хэлэлцэж байгаа юм байна лээ. Бодитой л ажил хийл дээ.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ц.Даваасүрэн гишүүн чухал асуудал хөндлөө. Эдийн засгийн байнгын хороо яамдууд, санхүүгийн байгууллага, Монголбанктай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа. Ирэх долоо хоногийн мягмар гаригт Монголбанкны мэдээллийг сонсоно. Энэ үеэр өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг хэлэлцэх болов уу. Цаашид Монголбанкны хяналтын зөвлөл хариуцлагатай, Монголбанкны одоогийн удирдлагуудад шаардлага тавьж, сайн ажиллах хэрэгтэй. Харин өмнө ажиллаж байсан удирдлагын хариуцлагын асуудлыг ярих үгүйг сайн мэдэхгүй байна.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүсвэл боломж байгаа шүү дээ. Хагас жилийн тайланг аваад хэлэлцэж эхлэх хэрэгтэй. Тэндээс бодлогын алдаа, хуйвалдаан илэрнэ. 

Ингээд чуулганд оролцсон гишүүдийн олонхи Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг, Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Аринунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн томилохыг дэмжлээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 11:23:58


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (122.201.24.87) 2017-01-13 12:33:03
    Novshiig buudaach
  2. Зочин (103.229.121.221) 2017-01-12 13:08:39
    ёстой чадахгүй ... хуурамч тоглолт

Танд санал болгох