• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Хугацааг хойшлуулах нь боловсон л болохоос дефолтоо зарласантай адилхан

Монгол Улс олон улсын зах зээлээс босгосон анхны бонд болох 580 сая ам.долларын өрөө 2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх хуваарьтай. Хэрвээ өрөө хугацаанд нь төлж чадахгүй бол манай улсад дахин зээл тусламж олгох олон улсын байгууллага, улс олдохгүй. Өрөө төлж чадахгүй бол “банкны найдваргүй зээлдэгч” гэдэг шиг Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө “итгэлгүй түнш” болно. Иймд Улаанбаатарын утаанаас дутуугүй нэгэн “утаа” бол Монгол Улс 580 сая доллараа хугацаанд нь төлж чадах уу, чадахгүй юу гэдэг асуулт юм.

Энэ асуултад шийдвэр гаргагчид тодорхой биш ч тойруу утгаар хариулт өгсөн байна. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Гуравдугаар сард 580 сая долларын өрийг барагдуулах гурван хувилбарыг судалж, өр барагдуулах ажилдаа орсон” гэж ярьжээ. Мөн тэрээр өнөөгийн эдийн засагт эрсдэл, ачаалал багатай хувилбарыг хэрэгжүүлэх болно гэдгийг илэрхийлсэн байна.

Өр төлөх гурван хувилбарыг тус бүрт авч үзвэл,

Хувилбар-1

Засгийн газрын баталгаатайгаар нэмж зээл авах хувилбар. Өрийг өрөөр төлнө гэсэн үг. Нэмж зээл авах замаар зээлийг зээлээр нөхөх хувилбар. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, олон улс дахь Монгол Улсын нэр хүнд унасан энэ үед богино хугацаанд, хамгийн гол нь бага хүүтэй зээл авах, бас олдох боломж хомс. Засгийн газар Олон улсын валютын сантай хийх гэрээ хэлэлцээр амжилттай болбол олон улсаас зээл авах эхний хаалга нээгдэнэ. Хугацааны хувьд давчуу. Хэрвээ Засгийн газар Цагаан сараас өмнө Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, цаасан дээрх бүх ажлаа дуусгаж амжвал гуравдугаар сарын 21-нд зээлээ төлж чадах боломжтой болно. Энэ бол ОУВС-гийн хөтөлбөрөөр, хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөнөөс 580 сая долларын зээлээ төлөх хувилбар.

Хувилбар-2

Зээл төлөх хугацаагаа сунгах. Болдогсон бол зээл төлөх хугацаагаа сунгах нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар. Нөгөө талаар энэ нь хамгийн муу хувилбар байж болно. Буруу үйлдэл хийсэн хүн уучлал гуйдаг нь боловсноор буруугаа хүлээж байгаа хэлбэр. Үүнтэй нэгэн адил зээлээ төлөх хугацаагаа сунгах нь боловсноор дефолтоо зарлаж байгаатай адилхан. Тийм учраас зээл төлөх хугацаагаа сунгах бол хамгийн муу хувилбар. Гэвч гуравдугаар сараас өмнө олон улсаас зээл авч чадахгүй, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ажил дуусч амжихгүй бол Хөгжлийн банк хүссэн, хүсээгүй зээлийн хугацааг сунгах хэлэлцээрт орно. “Монгол Улс 580 сая долларын зээлийн хугацааг сунгалаа” гэсэн мэдээлэл гаргавал олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад Монгол Улсын тухай бас нэгэн муу мэдээ болж очно. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улс Далай ламыг хүлээн авснаас болж БНХАУ-аас авах 4 тэрбум долларын зээлийн хэлэлцээр зогсонги байдалд орсон. Олон улс үүний шалтгааныг, буруутныг ойлгож байгаа. Харин зээлээ төлөх хугацааг сунгавал буруутан нь ганц Монгол Улс л болж дэлхийд харагдана. Далай лам айлчилснаас, БНХАУ 4 тэрбум доллараа өгөөгүйгээс, өмнөх Засгийн газар нь бондын мөнгөөр тоглосноос болжээ гэж санхүүгийн ямар ч агентлаг тайлбар хийхгүй.

Хувилбар-3

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт нийслэл, аймгийн Засаг дарга нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр “Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн нь олон улсад эерэг мессэж өгсөн. Харин бодит байдал дээр 580 сая долларыг төлөх мөнгө Засгийн газарт байгаа юу. Эдийн засагчид, шинжээчид, Монголбанкныхны тайлбар ярилцлагыг харахаар улсын хэтэвчинд 580 сая доллар бэлнээрээ байхгүй л юм шиг. Ерөнхий сайд, эдийн засагт дарамт, ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлнө гэдгийн цаана цалин, тэтгэврийн мөнгөнөөс төлөхгүй гэсэн санаа явж байгаа болов уу. Оны эцсийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсөв 2.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Орлого зарлагын зөрүү маш өндөр байгаа энэ үед төсвийн орлогоос 580 сая долларын өрийг төлөх боломжгүй. Үнэндээ Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тасалдуулахгүй тавибал их юм. Компани аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, түүхий эдийн үнэ огцом өсдөггүй л юм бол төсвийн орлогоос өр төлж чадахгүй.

Нөгөө талд улс байгаа нөөцөө шавхаад өрөө төлье гэж бодъё. Монголбанкны арваннэгдүгээр сарын мэдээгээр Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байна. Энэ нь манай улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах эх үүсвэр. Засгийн газар 580 сая долларын өрөө дотоод нөөцөө шавхаж төллөө гэхэд эргээд манай улс олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрнэ. Учир нь, ямар ч улс гурван сарынхаа импортын хэрэгцээг хангах хэмжээний гадаад валютын нөөцтэй байх ёстой гэж үздэг. Ялангуяа манайх шиг импортлогч улсын валютын нөөц нэг тэрбум доллараас буурвал мөн олон улсад сөрөг мессеж болно. Хамгийн аюултай нь хэрвээ байгаа 1.3 тэрбумаасаа 580 саяыг зээлийн төлбөртөө гаргавал зах зээл дээр долларын хомсдол үүсч, долларын ханш дахиад өснө. Хар зах дээр долларын ханш өслөө гэхэд үүнийг зохицуулах, барих, ядаж л интервенц хийх долларын нөөц Монголбанкинд үлдэхгүй, шавхагдана. Эдийн засагчдын тайлбараар “Эрдэнэт”-ийн 49 хувийн арилжаанд 400 сая доллар бэлнээр гарснаас болж долларын ханш гэнэт өссөн гэдэг. Тэгвэл 400 саяас ил мөнгө бэлнээр гарвал долларын ханш бас өсөхгүй, энэ эзмэг байдлыг банкууд, ченжүүд хөөрөгдөхгүй гэх баталгаагүй.

Иймд дээр дурдсан гурван хувилбараас хамгийн боломжтой бөгөөд эрсдэл багатай нь зээл авах хувилбар гэж харагдаж байна. Үүний тулд Олон улсын валютын сантай хийх яриа хэлэлцээрийг яаравчилж, тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй. ОУВС-тай хэрхэн хамтран ажиллах нь олон улсын зах дээл дээр Монгол Улсад итгэх итгэлийг нэмнэ. Дээр нь, манай улс хөрөнгө оруулагчид болон зээлдэгчдийн өмнө юу хийж чадах, улс төр, төрийн бодлого хэр тогтвортой байх талаар эерэг мессежийг өгөх хэрэгтэй. Бас Тавантолгой төсөлд тодорхой ахиц гаргаж, зөв хувилбараар явуулах нь олон улсын анхаарлын татах нь бас нэгэн боломж юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 10:02:44


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.57.95.142) 2017-01-13 21:58:20
    Мэдээж өрөө төлөхөөс өөх аргагүй манайхан түр зүүриийн юманд хурц сэргэлэн хүнийг хуурч нэг их гэмгүй царайлж байгаад гадны улс орноос мөнгө салгадаг болохоор ахиад нэг зээл олж магадгүй гэхдээ хэргийн гол нь шударга бус удирдагч нарт байгаа юм бараг албан тушаалтан болгон хулгай хийх сэтгэлгээтэй ийм улс оронд маань хөгжил дэвшил ирнэ гэдэгт итгэхийн аргагүй энэ янзаараа хүссэн хүсээгүй дефолт гарцаагүй ирнэ харин миний бодлоор хятад эсвэл япон улсын дор тур хугацаагаар байвал шударга хучтэй улсууд биднийг дор нь хогжуулнэ хий дэмий хоосон монголчууд хучтэй гэдгийг цээжээ дэлсэхээ больх хэрэгтэй оорсдийгоо ямар оронд яааж амьдарч байгаагаа хараач бугдээрээ шахуу л гадаад яваад байдаг хуний орноос юуг нь харж ойлгодог вэ
  2. Зочин (27.123.214.108) 2017-01-13 01:33:45
    Khoishuulahad yamarch asuudal yysehgui. Ene bol olon ylsad baidag jishig. Nuhculuu l sain tohiroh heregtei. Bodit jishee bol Energy resourse.
  3. Зочин (150.129.141.180) 2017-01-12 21:48:08
    Өнгөрсөн онд төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан авсан өндөр хүүтэй 10 гаруй хувийн хүүтэй зээлийг эхлэн төлж, төсвийн ачааллыг аажим ажжмаар хөнгөлөх хэрэгтэй
  4. тэрс үзэлтэн (202.9.43.221) 2017-01-12 20:58:21
    дефолт ч гэнэ үү юу гэж байгаан монголоороо тайлбарлаж бич малнуудаа
  5. Монгол (122.133.113.84) 2017-01-12 15:48:21
    Бүх юмаа шавхаад төлөөд өг. Яаж ииж байгаад мөнгө орж ирнэ, зөвхөн хугацааны л асуудал, ядаж 7-8 сар гэж байсан бол элбэг төлөх бололцоотой. Халхын заяа дуусдаггүй юм. Бидэнд газар дор их юм бий, харин өмнөх нөхдүүд хамаагүй зарцуулж туйлсан учир ийм болсон. Одоо цэгцтэй хяналттай байгаад ажиллавал зүгээр. Харин өмнөх нөхдүүдийг идсэн бол шийтгэ. Угаасаа идсэн юм чинь шийтгэ.
  6. Төл (27.123.214.106) 2017-01-12 14:03:44
    Авсан бол төлөх үүрэгтэй. Дефолтоо зарлаж хэзээч болохгүй!!!
  7. Mongol (202.131.249.138) 2017-01-12 12:07:34
    Manaih iim olon hanaj tsaddaggui shunaltai darga nar, uls torchidtei baisnaas hurdhan shig Hyatadiin hariyand orood yadaj ard irged ni ajil hooj olson mongooroo amidral ahuigaa zalguulaad yavj baih yumsan. Busad uls ornuudiin uls torchid, tor zasagt ajillaj baigaa ulsiig har. Hamgiin chadvartai, changdsan, shigshigdsen, gadaadad ondor deed bolovsrol ezemshsen tiim humuusee tordoo ajilluulj baihad manaig bol tsunh barij dolooson, doligonoson, mori yadag, boh barilddag nam dagaj daldagnasan tor zasgiin ajliin talaar yamar ch dorgui, oilgoltgui humuus genethen 1 odor tengerees tomilogdood irdeg. Ene ni nogooh chadvartai, bolovsroltoi mundag seheetnuudee mash dord uzej baigaagiin ilrel deer ni nogooduul ni shiidver gargah yamar ch chadvargui, zovhon deed dargad doligonoh, ulsiin san homrogoos chadliinhaa hereer tsolmoj huviin amidralaa ood ni tatah gesen zorilgotoi baij baigaad duusdag iim l neg mochlogtei bolood baina daa. Iim unhiagui tor zasgtai, iim hanaj tsadahiig meddgui udirdagch nartai baisnaas hurdhan shig Hyatadiin medeld oroh yumsan.
  8. Зочин (103.9.91.98) 2017-01-12 11:58:15
    зээлийг зээлээр хаах гэдэг яахвээ болно, гэхдээ энэ спираль нэгэн цагт унана, чөтгөрийн тойрогт орно. Хэзээ нэгэн цагт хэнч монгол улсад зээл өгөхөө байхын цагт хуримтлагдсан зээл хүүгээ даахгүй унана шүү дээ, асар өндрөөс унаж бяцарч үхэх юмны танагтай байгаа дээр нь дефолтоо зарлаад наад балай зээлээсээ салах арга байна. дефолтоо зарлаад тэр долларыг авсан үүргүүдээрээ зээлийнх нь үйлчилгээг хийнэ биз ер нь, эцсийн эцэст байраа тавиад зээл авсан хүн төлж чадахгүйд хүрвэл байраа алдаад дуусдаг. Бизнес нь босоогүй, амжилттай удирдаж чадаагүй олон газрууд хариуцлагаа үүрэх ёстой. Хүний авсан зээлний төлөө ард түмнийхээ нуруунд үүрүүлж болохгүй.
  9. зочин (202.9.43.192) 2017-01-12 11:22:18
    Өрөө ямар нэгэн аргаар төлөөсэй. Ерөнхий сайдаа хэлсэндээ хүрээрэй. АМЖИЛТ ХҮСЬЕ. Дахин амжилт

Танд санал болгох