• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Гишүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал хэллэ. УИХ-ын гишүүн О.Бааасанхүү Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоогүй учраас чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргав. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ажлын хэсгийн дүгнэлтэй танилцах хугацаа хангалттай олгосон. Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд 1993 онд батлагдсан хуульд заасан шалгуурыг л хуульд тусгасан байгаа. Өөр ямар ч шалгуур нэмж оруулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд О.Баасанхүү гишүүний саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар завсарлага авах санал гаргаж УИХ-ын дарга АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Чуулганы хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 09:44:32


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох