• 2017 оны 08 сарын 21  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их байна

Мэдээллийн Gogo.mn сайтын санаачилгад iToim агентлаг үзгээрээ нэгдэж, агаарын бохирдлын эсрэг бүхий л санаачилгыг дэмжиж, утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардан ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага бөгөөд үүнд танай, манай гэсэн редакцийн харьяалал огт хамаагүй юм. 

ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг хэмээжээ. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их болчихоод байгааг иргэд төдийлөн ойлгохгүй, өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалахгүй байна. Нийт иргэдэд нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн гэдгийг ойлгуулж, агаарын бохирдлын эсрэг нийтээрээ санаачилгатай ажиллах, амьдрах шаардлага бидэнд тулгарлаа.

Монгол Улсын хэмжээнд 101 сонин /үүнээс өдөр тутмын сонин 10 гаруй/, 131 ТВ, 98 мэдээллийн сайт үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар дараах хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний уриалгыг дэмжин, хамтарч ажиллахаа мэдэгдээд байна.

  1. МҮОНТВ
  2. Боловсрол ТВ
  3. Монгол HD
  4. NTV
  5. ТВ5
  6. UBS
  7. C1
  8. ETV
  9. ECO телевиз
  10. ЛХА ТВ
  11. Bloomberg TV Mongolia
  12. OTV
  13. VTV
  14. Эх орон телевиз
  15. Засгийн газрын мэдээ сонин
  16. Өнөөдөр сонин
  17. Өглөөний сонин
  18. Үндэсний мэдээ
  19. Монголиан экономи сэтгүүл
  20. МОНЦАМЭ агентлаг
  21. News.mn
  22. unuudur.mn
  23. dnn.mn
  24. view.mn
  25. itoim.mn
  26. mongolcom.mn
  27. chuhal.mn
  28. tugeene.mn
  29. time.mn
  30. times.mn
  31. zindaa.mn
  32. mnews.mn
  33. mass.mn
  34. Ikon.mn
  35. Unread.today
  36. Infomongol.mn
  37. Niislel.mn
  38. Barilga.mn
  39. Newscom.mn
  40. cityinfo.mn
  41. shuud.mn
  42. vip76.mn
  43. ub.life
  44. orloo.info
  45. Шинэ Монгол радио
  46. I marketing суваг агентлаг
  47. jbc.mn

Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн агаарын бохирдлын эсрэг уриалгад нэгдэхийг хүсвэл 75553232, 77057758 утсаар холбогдоно уу.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 18:50:10


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох