• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Барак Обамагийн нулимстай үдэлтийн үг, түүнээс онцлох эшлэлүүд

Одоогоос найман жилийн өмнө “Итгэж чадвал бид өөрчилж чадна” гэх уриатайгаар АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч, тэр дундаа анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдон түүх бүтээж байсан Барак Обама ажлаа өгөхөд ес хоног үлдээд байна. Тэрээр тогтосон уламжлалын дагуу өнөөдөр Чикаго хотноо найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр "Цагаан ордонд үг хэлэхийн оронд би болон миний эхнэр Мишель Обама гараагаа эхэлсэн тэр газартаа буцаж ирэхийг хүссэн учир би Чикаго хотод Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхийг хүссэн юм" гэжээ. Түүний үг хэлсэн Чикаго дахь Конгрессийн танхимд 2008 оны сонгуулийн дараа түүний кампанит ажлын багийнхан сонгуулийн ялалтаа тэмдэглэж байсан аж. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн хувиар анх удаа ард түмэндээ хандан үг хэлж байсан тэр үедээ тоглуулж байсан “U2” хамтлагийн “City of Blinding Lights” дууны аяыг индэр дээр гарахдаа тавьсан байв. Түүний илтгэл дууссаны дараа сошиал медиагаар хүмүүс Барак Обамаг үдэж, талархлын үгээ хэлсээр байна. Барак Обама өнөөдөр Ерөнхийлөгчийн хувиар хэлж буй сүүлчийн үгэндээ "Та нарын төлөө ажиллах", "Та нарын төлөө зүтгэх" гэдэг ялархуу үг ашигласангүй. Харин "Та бүгдэд ҮЙЛЧЛЭХ нь миний амьдралд тохиосон нэр төрийн хэрэг байлаа" гэж хэлсэн юм.

Нүдэндээ нулимстай хэлсэн түүний үдэлтийн үгнээс онцлон хүргэж байна.
  • Сайн, сайхан өөрчлөлт энгийн иргэдийн хамтдаа бүтээж байж гаргадаг зүйл гэдгийг би сурч авлаа 
  • Би өдөр бүр та бүхнээс суралцаж байсан. Та бүхэн намайг илүү сайн Ерөнхийлөгч, илүү сайн хүн болгож өгсөн .
  • Арчиллыг хөгжүүлэх гэдэг хүнд ажлыг урагшлуулах бидний зам дардан байгаагүй . Заримдаа цус ч урсгаж байлаа. Урагшаа хоёр алхахад хойшоо нэг ухарсан юм шиг санагдах үе ч байсан. Гэхдээ Америк үргэлж урагшилсаар байсан
  • Бостон, Орландо, Сан Бернардиногийн халдлагаас бид хэт үзэл хэр аюултай болохыг олж харлаа. Гэхдээ бас манай хүчний байгууллагууд хэрхэн үр дүнтэй ажиллаж чаддагийг ч харж чадсан. Бид хэдэн мянган террорист, тэр дундаа Бин Ладеныг ч устгаж чадлаа. 
  • Олон улсын эвсэл “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж, өөрсдийн нутаг дэвсгэрээ буцаан авч чадна. Исламын улс бүлэглэл бүрэн устах болно.

  • Би муслим шашинт америкуудыг ялган гадуурхалтаас татгалзахыг уриалж байна. Үүнд л АНУ-ын үнэт зүйлс оршиж байгаа юм.
  • Үндсэн хууль гэдэг иргэн бидэнд өгсөн гайхалтай бэлэг . Гэхдээ энэ хууль дангаараа ердөө л нэг цаас. Ард түмэн бид л түүнийг амилуулах хүч болдог юм. Бид үүнд оролцож байж, сонголтоороо үүнийг утга учиртай болгодог.
  • Исламын улс гэм зэмгүй иргэдийг хөнөөсөөр байх болно. Бид Үндсэн хууль, зарчмаасаа ухраагүй цагт тэд Америкийг ялж чадахгүй
  • Мишел Лавон Робинсон, өнгөрсөн 25 жилийн турш чи зөвхөн миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж байсангүй. Чи миний хамгийн сайн найз байсан. Чи өөрөө хүсээгүй хариуцлагад хүндэтгэлтэй хандаж, өнөөдөр өөрийн гэсэн хэв маяг, сайн талаа бидэнд харуулж чадлаа. Чи Цагаан ордоныг хүн бүхэнд нээлттэй газар болгож чадсан. Чиний үзүүлж буй үлгэр дууриаллын ачаар шинэ үеийнхэн маань илүү өндөрт хүрэх гэж зорьдог болсон. Би чамаар бахархаж байна, улс орон маань ч чамаар бахархаж байна.

  • Малиа, Саша та хоёр дасал болоогүй энэ нөхцөл байдалд ухаантай, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, хүсэл эрмэлзэл дүүрэн гайхалтай эмэгтэйчүүд болон өслөө. Бүхний нүдэнд ил амьдарсан энэ он жилүүдийг та хоёр минь хялбархан давж, үүрч гарч чадлаа. Би өөрийн амьдралдаа хийж бүтээсэн зүйл дотроос та хоёрын эцэг болсноороо хамгийн их бахархаж байна

  • Скрэнтоны хэрсүү хүүгээс Делавэйрчүүдийн хайртай хүү болж чадсан Жо Байден. Чи миний сонгуульд өрсөлдөж байх үедээ л гаргасан хамгийн анхны бөгөөд хамгийн зөв шийдвэр байсан. Гэхдээ чи хамгийн сайн дэд Ерөнхийлөгч болсон учраас би ингэж хэлж байгаа юм биш. Учир нь, эцсийн дүнд бид ах дүүс болж, би өөрийн амьдралын ахыг олж авсны хувьд үүнийг хэлж байна. Би Жилл та хоёрт гэр бүл шигээ хайртай байдаг. Бидний нэгнээ олж нөхөрлөсөн нь энэ амьдралын хамгийн сайхан баяр баяслын нэг нь байсан юм шүү

  • Америкууд аа, та бүгдэд үйлчлэх нь миний амьдралд тохиосон нэр төрийн хэрэг байлаа . Би зогсохгүй, үлдсэн амьдралынхаа туршид энгийн иргэний хувиар та бүхний дэргэд байх болно. Харин одоо надад Ерөнхийлөгчийн хувиар та бүгдээс хүсэх эцсийн хүсэлт байна. Би найман жилийн өмнө ч үүнийг асууж байсан. Би та бүхнийг итгээсэй гэж хүсч байна. Өөрчлөлтийн төлөө миний хийж чадах зүйлд биш, өөрчлөлт хийж чадах өөрсдийнхөө чадварт итгээсэй гэж хүсч байна.  
  • Тийм ээ, бид чадна. Бид өөрчлөлтийг хийж чадсан. Бурхан АНУ-ын ивээсээр байх болтугай. 
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 15:22:01


Нийт сэтгэгдэл: (33)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (150.129.140.253) 2017-01-21 20:26:23
    Америкийг их өрөнд оруулж орстой дайтах болзошгүй аюулд оруулж буулаа даа балиар худалч араатан
    1. хүннү (202.72.244.221) 2017-01-27 12:21:13
      Орос чинь тэгээд энхийн цагаан тагтаа юм уу. Чингис хааны алтан ургийг мөр мөшгөн устгаж дуусгасан нь Оросууд гэдгийг бүү март мартвал??????
  2. Soongo (103.229.120.82) 2017-01-16 05:09:32
    Аль улс оронд нэг маш чухал чанар хүмүүст нь байдаг, тэр нь юу гэвэл зөвхөн улс эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг, тэд өрсөлддөг, гэхдээ улс эх орны эрх ашиг гэдэг зүйл дээрээ чинхүү сэтгэлээрээ нэгддэг, тийм учраас удирдагч болон шийдвэр гаргах хүмүүстээ маш өндөр шалгуур тавьдаг, тэдэн дор хаяж боловсролтой байх хэрэгтэй байдаг, ёс суртахууны маш өндөр мэдлэгтэй байдаг, улс орныхоо эрх ашгийг нураахгүйн тулд л ажилладаг, мөнгө хөрөнгө идэх энэ тэр асуудал бол бүр хамгийн сүүлд нь л байдаг байх, манайханы хамгийн балиар юм нь улс орны эрх ашгийг хэзээ ч боддоггүй, яаж хэдүүлээ нийлж идэж ууж баяжих вэ л гэдгээ боддог, худлаа биш шүү, ялгаа нь ердөө л энэ
  3. Зочин (103.57.95.142) 2017-01-13 22:35:06
    Олон хүний сэтгэгдэлийг уншлаа мэдээж барак обамаг манай монголын улс төрчидтэй харьцуулах юм биш бидэнд ямар улс төрчид хэрэгтэйбайгаа нь хэнд ч ойлгомжтой манай ерохийлогчийн хувьд хүчгүй далайцтай шийдвэр гаргаж тууштай шударга ажиллаж чаддаггүй гэхдээ нэг сайн талбй тэр нь миний харсанаар их сайн ярьж чаддаг яг үнэнийг хэлхэд обама шиг ч ярьж чадна харин бусад их хурлын гишүүд олигтойхон ярих ч чадвар байхгүй шүү дээ
  4. Зочин (103.10.22.97) 2017-01-13 21:08:57
    gaihaltai oeiinbe iim erinhuulugchtei bol
  5. Зочин (59.153.115.145) 2017-01-13 18:06:54
    Гайхалтай гэхээс өөр үг олдохгүй нээ
  6. Zochin (95.91.242.182) 2017-01-13 06:18:44
    Amen
  7. Oyun (108.240.96.108) 2017-01-13 06:01:53
    Ene hun mash uhaantai jinhene ard tumniihoo toloo ih zuiliig oorchilj ediin zasgiin hyamarliig saaruulj ajilguidliig bagasgaj chadsan hun gej bi ene orond ajillaj amidardagiin hubid boddog.Tanai saihan ger buld bolon tsaashdiin tani uilsed ulam ih amjilt husie!
  8. Монгол (103.9.90.230) 2017-01-12 16:57:33
    Гайхалтай... Манай дарга нар ядаж Та нарт үйлчлэх нь миний нэр төрийн хэрэг гэж хэлдэггүй юм аа гэхэд Үндсэн хуулийн өмнө бид бүгд адил тэгш эрхтэй гэдгийг ухаараасай билээ. Өчигдөр Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ТВ -гээр харж суугаад энэ хүн яаж ингэж хуурамч зан гаргаж яаж чадаж байна аа гэж бодож суулаа даа .Утааг шийд гэж би одоо хэллээ ч гэх шиг биднийгээ дормжлоод байна уу даа. Би орон нутгаас УБ д ирээд суурьш гэж хэлээгүй ч гэх шиг.Хаирн чби битгий ир гэж хэлж байгаа гэсэн шүү Төрийн тэргүүн хүн ийм хачин үг хэлж болох уу, Хамгийн нүүдлийг би болгосон хүн чинь өөрөө шүү дээ. Ажиглаад байхад нүдний шилийг байнга ингэж цэмцэгнүүр гарнаас нь өргөж янзалдаг хүн хуурамч байдаг гэдэг нь батлагдсан юм шүү. үнэн ч хүмүүс зүгээр л дээш өргөдөг юм гэсэн.
  9. Зочин (202.70.46.213) 2017-01-12 16:30:00
    Manai uls ANU shig eronhiilogchiin zasaglaltai uls bish sh de zgr l eronhiilogch gdg neg beleg temdeg l todii hun sh de chaavaas buh erh medel UIH d bn sh de eronhiilogch 1000 shan yum yriad ch nemergui sh de bas medmeer yum da hun muulhaar ymar zasaglaltai uls gedgee
  10. иргэн (150.129.142.148) 2017-01-12 14:53:13
    Манай Цахиагийн Элбэгдоржийг ингэж ярьвал яах бол. Ярьсных нь дараа сонин хэвлэлд юу гэх бол яджил энэ сэтгэгдлүүд шиг байх болвуу. Элбэгдорж еерөнхийлөгчийг ажлаа өгөөд буусны дараа хэн юу гэх бол. Миний хувийн сэтгэгдэл шүү. Эв найрамдлын бэлэг тэмдэг зэвсэгт хүчний ерөнхиий камандлагч гэсэн гое цол гуншинтай новшоо чи монголын ард түмний төлөө юу хийсийн бүгд чам шиг худалч чамин үгсээр л гангардаг болсон тэд сурсан хөгийн муу хорхой итгэл даахгүй банид.
    1. Зочин (103.229.122.70) 2017-01-12 14:55:00
      Яг үнэн. Өчигдөр гэхэд л ерөнхийлөгч утааны талаар шийдтэй юм хийхийг сануулж дуугарч байхад хэвлэлийнхний өгч байгаа гарчиг нь дандаа шар мэдээний харлуулсан гарчгууд харагдсан. үнэн олиггүй хүмүүс шүү
  11. 12 (202.126.91.89) 2017-01-12 13:04:41
    mundag xelsej bn shuu
  12. Togos (202.126.91.89) 2017-01-12 11:12:31
    Burhan bardam hvniig dord oruulj daruu hvniig ondort orgomjildog
  13. зочин (182.160.0.70) 2017-01-12 09:00:57
    Ярьснаа хийж чаддаг, ард түмнээ хүндэлдэг тэдэнд итгэдэг ерөнхийлөгчийн үг. Үнэхээр сэтгэл хөдлөм
  14. Зочин (103.212.119.168) 2017-01-11 22:35:11
    Хуний хуухэд ийм айхтар. Гэтэл манай Зи яалаа, нэлээд овоо эр шиг хэд хоносноо эргэж ноцсон, шинэ жилийн орой хэлж байгааг нь харахад гутамшигтай байсан. Сайн муу ч баярын орой урвайсан хусмаа чамласан царайтай юм гарч ирээд таван толгой ч гэх шиг юм яриад унасан, ганц тэр орой арай оор юм ярьж болноо доо. Естой Зика Нэрэндээ таарсан эр билээ дээ, энэ хар залуугаас суралцацгаа эрхэм мороодогчид оо
    1. иргэн (150.129.142.148) 2017-01-12 14:56:22
      Энэ хорхой өөрөөл баяжсан байх гилжий муу аалз үнэн байждээ тэр зи ли ши гэдэг нь хар хятадын гараар л 3 саяын талаас илүү хуюь хулихдууллаадаа.
  15. Stom (202.9.41.146) 2017-01-11 22:14:53
    gaikhaltai khelsen vg bn daa
  16. Kkkkk (103.229.121.141) 2017-01-11 21:35:11
    Uuriin ulsaal bodoj baival boloo biz dee uuriiguu bodoogui shuudee
  17. Кайрат (176.69.111.251) 2017-01-11 21:16:30
    Амеркийн тэргүүнүүд зөвхөн өөрийн улсын эрх ашгииг л боддог амьтад бусад улсыг сорхоос өөр юм боддогүй шовшнууд
  18. Үлгэрлэгч (202.9.42.230) 2017-01-11 21:09:35
    . . . "Та бүхэнд ҮЙЛЧЛЭХ нь нэр төрийн хэрэг байлаа" - Борак Обама . . . Монголчууд бидэнд ЖИНХЭНЭ УДИРДАГЧ л дутагдаад байх шиг санагдах юм. ЖИНХЭНЭ УДИРДАГЧ бол хамгийн доод түвшинд очиж үйлчилдэг. Түүнээс биш шилбүүрээс унжсан луувангаар илжиг хуурч байгаа юм шиг толгой дээр гараад суучихдаг нэгэн биш билээ. Нэгдсэн улсын ерөнхийлөгчидөөс ажиглаж болох хамгийн чухал шинж чанар бол тэд бүгд тухайн цаг үеийнхээ америкчуудад итгэл найдвар өгч ирсэн байдаг. Борак Обамад Нобелийн шагнал өгөх болсон хамгийн гол нөхцөл бол түүний ард түмэндээ төдийгүй дэлхий дахинд "итгэж чадвал өөрчилж чадах"-ыг тов тодорхой харуулж чадсанд оршиж байгаа болов уу. Цагаан ордны тэргүүн өнгөт арьстан байна гэж хагас зууны өмнө хэн ч төсөөлж чадахгүй байсан шүү дээ.
  19. Hehe (66.181.190.120) 2017-01-11 18:59:26
    Hun bolgon gantshan Obamag dugneh yum. Ene hun bol sain hun harin ene hunii ard tanhim bolon nam ni bga tegeheer dangaar shiidehgui bga shude. Sain yurunhiilugch baisaan. Ger buld ni sain saihniig husii.
  20. ZOCHIN (202.9.41.158) 2017-01-11 18:44:23
    ANU olon ulsiin ajil amidrald oroltsaj dotroos ni hutgan uimuuldgee bolichihvol ch mun ch sain san.Odoo bur songuuliin yalagdlaa OHU-d tohoh yum.17 onoos delhii dahind sain hariltsaa togtoh boltugai
  21. Zochin (182.160.35.100) 2017-01-11 18:36:59
    Ene xunii xir ajillasniig zuvxun amerikchuud bish delxii dugnej bgaa. Gantsxan zuiliig xelexed Orosoos xaraat boltloo Amerikiig doroituulsan ym bish uu. Erunxiilugchuu songoxdoo xurtel Orosiiin xaraat bdal bsan gej ene erxem gomdollosoor buulaadaa.
  22. Зочин (71.83.171.237) 2017-01-11 18:28:27
    Түүхэнд ямарч байсан сайнаар бичигдэж байх шиг байна даа. Цаас ч яахав. Тэр урд хоёр талд нь хар хавтгай нотний тавиур шиг юм байгаа, тэрийг хараад уншчихдаг юм.
  23. Зочин (103.212.118.226) 2017-01-11 18:24:43
    Америкчууд Обамад үнэлэлтээ өгсөн. Обамагийн засаглалын нэр хүнд иргэдийнхээ болон дэлхийн олон нийтийн өмнө урд байгаагүйгээр унасан. Асар их өрд орж элийн засаг нь ухарсан. Бараандуу дүнтэйгээр энэ хүн явлаа.
  24. Zochin (202.70.46.234) 2017-01-11 18:19:56
    Unexeer setgel xodolmoor ymaa kkk
  25. Зочин (59.153.115.103) 2017-01-11 17:41:26
    ner turtei albaa xashaad nuur bardam inder deerees buux saixan shuu, mongoliin maani turiin albiig xashij bui xumuus ulger avaad ajlaa sain xiigeesei bilee
  26. zochin (58.225.107.197) 2017-01-11 17:37:43
    Gaihaltai
  27. Зочин (45.117.32.4) 2017-01-11 17:23:43
    Ямар ч цаас харахгүй үнэн сэтгэлээсээ сайхан ярьлаа
    1. Амар (141.239.175.169) 2017-01-11 18:26:40
      Манай еренхийлегч сайхан ярьж чаднаа. Гэвч систем нь ажиллахгуй учир хэн ч байгаад бурхан байсан ч манайд ажил явахгуй. Ундсэн хуулиа шинэчлээд ...
  28. Irgen (202.131.239.106) 2017-01-11 16:52:11
    Iim l Erunhiilugchtei bolmoor bna!
    1. Жаамаа (122.201.22.38) 2017-01-12 00:37:24
      Украйн Сирийг хутган үймүүлсэн юм л бол оросын аюул гэж тоть шиг давтана. Өнгөрсөн 8 жилд дандаа Путинд ялагдаж ирсэн. Амэрикчуудын 30 хувь нь л Обамаг сайн гэж дүгнэжээ

Танд санал болгох