• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороо руу автобусны шинэ чиглэл нээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээлээ. Тус хорооны “Алтан овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн нийтийн тээврийн газраас Ч62 чиглэлийн маршрутыг гаргаж байгаа юм. Энэхүү “Алтан Овоо-Саппоро-10-р хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын есөн автобус үйлчилгээнд гарч байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй энэ талаар "Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэлийг нээж байна. Ч62 маршрут нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 30 мянга гаруй иргэн үйлчлүүлэх тооцоо гарсан. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээг огт авч чаддагүй байсан СХД-ийн 26 дугаар хорооны иргэд төдийгүй 2, 3, 20,18 дугаар хорооны иргэд ч нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй авахаар боллоо" гэв.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 14:57:34


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Бямбажав (182.160.1.103) 2017-01-12 10:04:21
    10р хороололоос оглөө суух,орой буухад маш их хүнтэй хэцүү байдаг 10р хороололыг эцсийн буудал болгож ,Дүнжингарав эсвэл офицер хүртэл явах автобус хэрэгтэй бна ,Энэ хороололд хүн амын нягтаршил их байгааг анхаарна уу

Танд санал болгох