• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

ИРГЭДИЙН АСУУЛТ: Хүүхдийн мөнгийг ямар судалгаан дээр тулгуурлан олгож байгаа вэ

Энэ онд зорилтот бүлгийн өрхийн 660 мянга гаруй хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болж, үлдсэн амьжиргааны төвшин дээгүүр өрхийн хүүхдэд 2019 онд хүүхдийн мөнгийг нь нөхөн олгохоор болсон. Гэтэл эцэг эх нь хоёулаа ажил хийдэггүй мөртлөө хүүхэд нь 20 мянган төгрөгөөс хасагдсан, нэг өрхийн хоёр хүүхдийн нэг нь л хүүхдийн мөнгө авдаг гэх мэт хүүхдийн мөнгөтэй холбоотой санал гомдол иргэдийн дунд гараад байгаа юм. Тиймээс бид зорилтот бүлгийн өрхийн судалгааг хэрхэн хийж, ямар судалгаан дээр тулгуурлан хүүхдийн мөнгийг олгож байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгож байгаа. Гэхдээ эцэг эх нь хоёулаа ажил хийдэггүй мөртлөө хүүхэд нь 20 мянган төгрөг авч чаддаггүй гэх гомдол иргэдийн дунд их байна. Зорилтот бүлгийн өрхүүдийг ямар судалгаан дээр тулгуурлан хүүхдүүдэд мөнгө олгож байгаа вэ?

-2016 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд нэг сая 28 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон. Долдугаар сараас төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж зорилтот бүлгийн 660 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож, үлдсэн амьжиргааны төвшин дээгүүр өрхийн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгохоор болсон. Зорилтот бүлгийг тогтоохдоо өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн судалгаан дээр үндэслэн 500-гаас дээш оноо авсан өрхийн хүүхдэд олгож байгаа. Орлогыг орлуулан тооцох аргаар 50 гаруй асуултаар судалгааг хийсэн. Зөвхөн орлогоос гадна тухайн өрхийн гишүүдийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, орон сууц, машин, зурагт байгаа эсэхээр оноог бодож байгаа. Эцэг эх нь хоёулаа ажил хийдэггүй ч зурагт, машин, байртай бол зорилтот бүлэгт хамаарахгүй . Орлогоор бус орлогыг орлуулан тооцох аргаар зорилтот бүлгийн өрхүүдийг тодорхойлсон.

-Зорилтот бүлэгт хамрагдсан өрхийн бүх хүүхэд 20 мянган төгрөг авах эрх үүсэх үү. Хоёр хүүхдийн нэг нь мөнгө аваад, нөгөө нь үлдэх боломжтой юу?

-Зорилтот бүлэгт хамрагдсан айлын бүх хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авах боломжтой. Хэрвээ нэг өрхийн хоёр хүүхдийн нэг нь мөнгөө аваад нөгөөд нь олгохгүй байгаа бол тухайн хүүхдээ төрөхөд нь бүртгүүлж амжаагүй эсвэл эмээ, өвөөгийнхөө нэр дээр юм уу өөр өрхөд бүртгүүлсэн байж болно. Бусад тохиолдолд хүүхдийн мөнгийг хэвийн олгоно.

-Зорилтот бүлэгт хамрагдаж чадаагүй өрхүүд дахин оноогоо бодуулж, судалгаанд хамрагдах боломжтой юу?

-Иргэд өөрсдийн өрхийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дахин үнэлгээ хийлгэж болно . Тухайн сум, дүүргийнхээ нийгмийн ажилтан буюу халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд хандаж, үнэлгээгээ дахин бодуулж, өргөдөл гаргах боломжтой.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 13:20:40


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Бямбажав (182.160.1.103) 2017-01-12 10:10:34
    Судалгаагаа зөв хийгээчээ
  2. Зочин (112.72.11.103) 2017-01-11 14:45:39
    Bid. 2 uulaa ajilgvi gerte manai hvvhed mongo awdagv hezeeni sudalgaa ym bvv med ochoj halamj deer uulzahaar anket awaad tanaad ochon gesen on garawaa hoorhii ajil hiine gej vnen tamlaj tawih yma
    1. hmm (103.9.90.66) 2017-01-11 16:44:33
      ажил хийцгээгээчээ хайшаан бэ? нэх бахархалтайгаар бид 2уулаа ажилгүй гэртээ гэж ирээд л
  3. Алтанзул (202.179.16.115) 2017-01-11 14:44:25
    өрөгдөл гаргасан боловч одоо хүртэл хариу байхгүй байгаа тэгээд яах бэ

Танд санал болгох