• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн утааг бууруулах санал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө Төрийн ордонд Улаанбаатар хотын утааны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төрийн ордонд өчигдөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан зөвлөмж болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үзэл бодлоо л хуваалцлаа.

Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Улаанбаатарын утааг бууруулах уулзалтын үеэр хэлсэн онцлох 10 саналыг  хүргэе.

1. Хариуцлагаа өөрсдөөсөө эхэлье. Ерөнхийлөгчөөсөө эхлээд олон нийт, эрх баригчид гээд бүх төвшиндөө агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулж, хариуцлагатай байцгаая. Утааны цаана яндангийн тоо биш, хүн байгаа. Тиймээс өөрсдийнхөө сэтгэхүйд өөрчлөлт хийж байж утааны гамшгаас сална. Ядаж л хог хаягдал, түүхий нүүрс түлж байгаа бол түүнээсээ татгалзаж, өөр аргыг хайя. 

2. Хэвлэл мэдээллийнхэн утааны асуудлыг зөвхөн намар, өвөл яриад орхих биш цаг бүр анхаарал хандуулж ажилла. Сэтгүүлч нар агаарын бохирдолд түргэний эмч шиг анхаарал хандуулдаг болъё. Эрх баригчдаас утааны эсрэг ажил хийхийг шаард, утаа их гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавь. Учир нь, ичсэн хүн үйлдлээ өөрчилдөг юм.

3. Шаардлагатай хууль, эрх зүйн орчныг өөрчилж агаарын бохирдолд анхаарал хандуулъя. 

4. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гаймшгийн бүс гэж тогтоосон хэсгээс эхлээд нүүлгэн шилжүүлэлтийг хийе. Улаанбаатарын газрын цэсийг Төв аймгийн газрын цэсээр сольё. Төрийн ордон, УИХ-ын танхимаа Төв аймагт барь.

5. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон улсын туршлагыг судалж хамтарч ажиллъя. Өчигдөр ҮАБЗ-өөр шилжилт хөдөлгөөний хязгаарлах Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийг дэмжсэн. Үүнийг Хятадын Синьхуа агентлаг мэдээлсний дараа Лондоны Цэвэр агаар сангаас уг шийдвэрийг дэмжиж манай улсын агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд хамтран ажиллах санал тавьсан. Агаарын бохирдлоосоо салах тэргүүний шаардлага, оновчтой арга хэмжээг авч ажиллаж чадвал олон улс бидэндтэй хамтран ажиллана.

6. Айл өрхийн цахилгааныг төв шугамтай холбох эрх зүйн орчныг бий болгоё. Цахилгаанаа хэрэглэхгүй байгаа айл өрхүүд тодорхой үнээр төв шугамд цахилгаанаа худалдах эрх зүйн орчныг нээх хэрэгтэй.

7.Улаанбаатарын хойд хэсгээс эхлээд эко бүс байгуулъя. Хамгийн их бохирдолтой Баянхошуу, Сонгинохайран дүүргийг эко бүс болгон хөгжлүүлж, хөрс болон агаарын бохирдлоос сэргийлье.

8. Орон нутгийг хөгжлүүлэх сангийн мөнгийг нэмэгдүүлье. Сум орон нутагтаа сайхан амьдрах, ажлын байр бий болгохын тулд сум, орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэмэгдүүлэх нь зөв юм. Мөн  нутгийн удирдлагын гишүүд тухайн аймаг сумаа хөгжүүлэхэд хамтарч ажилла. Сум орон нутагт дэд бүтэц хөгжиж, ажлын байр бий болбол Улаанбаатарт шилжин ирэх ажиллагсдын тоо буурах, энэ хэрээр агаарын бохирдол буурч нүүлгэн шилжүүлэлтийн тэлэлтийн бүсийг шийдэх боломжтой болно.

9. УИХ-ын хавар, намрын чуулганаар агаарын бохирдлын асуудлыг заавал хэлэлцэх. Зарим тохиолдолд зөвхөн утааны асуудлаар Ээлжит бус чуулган зарлаж, гарц шийдэл хайж, бодлого гаргах хэрэгтэй. УИХ-ын намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлана. Үүний дараагаар агаарын бохирдлын асуудлаар Ээлжит бус чуулган зарлаж, хуралдахаар ҮАБЗ-ийн хурлаар ярьсан.

10. Агаарын бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлээгүй, утаа бууруулах биш нэмэх үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хариуцлага тооцох асуудлыг холбогдох хуулиудад тусгах хэрэгтэй. Цаашлаад утааг бууруулах үүрэг даалгавар авсан ч бууруулаагүй хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар огцрох хүртэлх хариуцлагын механизмыг хуульдаа тусгах хэрэгтэй байна. Монголын нийтлэг гамшиг хариуцлага алдагдсанаас үүдэлтэй. Тиймээс хоёр талт хариуцлагыг бий болго. Болж байгаа, утаагаа бууруулахаар бодитой ажил хийснийг нь магт, урамшуул. Харин ажлаа хийдэггүй, утаа бууруулахын тулд юу ч хийгээгүй хүмүүст хариуцлагыг нь тооц. Эцэст нь хэлэхэд, утааг бууруулах асуудалд бүгд хамтарч, нэгдэж бодит үр дүн гарна.

Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар гурван асуудалд нэгдсэн байр сууринд хүрсэн байна. Нэгд, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэгт ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн байна. Нэгэнт гаймшгийн байдал хүрсэн гэж үзсэн учраас хязгаарлалтын бүс тогтоож, үе шаттай ажил хийхээр төлөвлөсөн байна. Энэ дагуу нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна. Хоёрт, шийдвэр гаргах төвшинд “Онцгой горим”-оор ажиллахаар болжээ. Энэ хүрээнд ямар нөхцөлд, хэн онцгой горимоор ажиллахыг тодорхойлох юм байна. Гуравт, бүх төвшиндөө хариуцлагатай хандах. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр "Гаймшгийн байдалд хэн ч Ардчилсан эрх ярихгүй, харицлага алдсан тохиолдолд тодорхой шийтгэл эдлэх зүйтэй" гэж хэлсэн юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 11:53:53


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Новш (124.158.73.51) 2017-01-11 17:15:15
    Худлаа чальчигч,
  2. зочин (122.133.113.84) 2017-01-11 17:02:50
    8 жил юу хийв, өмнө нь ийм арга хэмжээ авья гэж санаачлага яагаад гаргаагүй ирэв ? Гэнэт юу болов?
  3. Зочин (66.181.164.17) 2017-01-11 15:41:12
    Утаанаас гадна гэр хорооллын ОО-ын асуудлыг бас шийдмээр байна. Метаны хийгээр амьсгалж байна шүү дээ. Гудамжиндаа угаадсаа асгаж,үнсээ асгана. Задгай ОО-оос гарч байгаа тэр бохир хийгээр агаар бас л бохирдож байгаа шүү дээ. Хий хоосон ярисаар 8 жил төрд суулаа шүү дээ. Одоо ард түмнийхээ төлөө иймхэн асуудлыг нь шийдэх гарц, гаргалгаа, хуулийг нь баталсан бол өнөөдөр арай л өөр болох байсан байх даа.
  4. zochin (103.57.93.190) 2017-01-11 15:11:00
    Haashaa ch nuuj ochson mongol malaar duuren!
  5. Зочин (119.40.98.162) 2017-01-11 15:00:14
    8 ЖИЛ УТАА БУУРУУЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖ БАЙХГҮЙ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ, ДЭНДҮҮ ОРОЙТОЖ ДЭЭ
  6. Зочин (202.131.230.130) 2017-01-11 13:46:08
    Nuguu nogoon herem yasan be eronhiilogchoo?! Hudlaa tegie ingie l geed baih um.
  7. Зочин (202.131.231.50) 2017-01-11 13:17:24
    цув нөмрөхөө гэж энэ дээ. Барак Обамагийн яриатай ижил сонсогдоод байх чинь

Танд санал болгох