• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ц.Элбэгдоржоос Ж.Эрдэнэбат хүртэлх Тавантолгойн түүх

Тавантолгойн төслийг үе үеийн УИХ, Засгийн газрын шийдэх гэж барьж авдаг, тэгээд шийдэж чадалгүй үлдээдэг. Монгол Улс эрчимтэй, идэвхтэй ярьж эхэлснээс нь тооцвол 2004 оноос хойш 13 жил Тавантолгойгоо тойрон мөлжиж, бас улстөржиж байна.

Тавантолгой ордыг анх 1930 онд нутгийн иргэд илрүүлж, нүүрсийг нь ахуйн хэрэглээндээ ашиглаж эхэлжээ. Ингээд 1967 онд Тавантолгой орд орчимд жижиг уурхай байгуулж эхэлсэн байна. Харин Тавантолгойг олон нийтийн анхаарлын төвд оруулсан хүмүүсийн нэг бол 2004 онд тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж юм. Тэрээр Тавантолгойн ордоос иргэн бүрт “Эрдэнийн хувь” нэртэй хишиг хүртээж, ард түмний өмч болгоно гэж зарласан. Үүний дараахан Ерөнхий сайд С.Баяр хувийн өмчит шилжсэн байсан Тавантолгой ордын 96 хувийг төрд буцаан авч, энэ шийдвэрийн нөгөө талд “Энержи ресурс” компаний байгуулагдсан юм. С.Баярын дараагийн Ерөнхий сайд С.Батболд Тавантолгой ордоос иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэхээр болж, 2010 онд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын 268 дугаарыг тогтоолыг баталж, стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах сунгааг эхлүүлсэн юм. Гэхдээ тендерээ зарлан ялагчаа тодруулж, төслөө хөдөлгөж чадаагүй.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар С.Батболдын Засгийн газрын зарласан Тавантолгойн тендерийг үргэлжлүүлж эцсийн хөрөнгө оруулагчийг шалгаруулсан. Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” корпорацийг шалгаруулаад л таг зогссон.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014 онд Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ байгуулах ажлыг үргэлжлүүлсэн ч 2014 оны хаврын чуулганаар уг төслийг бас л унагасан. Ингэж явсаар Тавантолгой төсөл эдийн засгийн эргэлтэд орж чадалгүй 2017 онтой золгож, тав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар өмнөх Засгийн газрын Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай гэрээ хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдсэн. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржоос Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүртэлх Тавантолгой түүхийг өгүүлье.

Ашигласан эх сурвалж: eitimongolia.mn

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 08:42:09


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (203.91.115.40) 2017-01-12 12:53:42
    5 n толгой төрд 100% байх естой төмөр замдаа л хөрөншө оруулалт ав 3 сая хүний өмчийг 10 аад гэр бүлд өгвөл энэ бол доромжлол болно шүү МАН ыханаан угаасаа хямарлын үед 350 сая өрийг чинь авч өгч дарлаа одоо дандаа ашиг орж ирнэ гэдгийг хатуу ойлго
  2. Зочин (103.212.117.194) 2017-01-12 10:56:54
    Tamin togooni ulger urgeljilseer uu

Танд санал болгох