Цэс

Төв банк 2498 төгрөгийн ханшаар 6.2 сая доллар нийллүүллээ

2017 он гарсаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш бага зэрэг чангарах төлөвтэй байна. Оны үүлээр 2480 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш бага багаар өссөөр 2500 төгрөгт хүрээд байна. Монголбанк хуваарь ёсоор өнөөдөр банкуудад ам.доллар худалдлаа. Төв банк 2498 төгрөгийн ханшаар 6.2 сая доллар банкуудад худалдлаа.

Банкууд 2492.06 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 12.0 сая ам.доллар, 358.09 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 78.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2498.00 төгрөгийн нэг ханшаар 6.2 сая ам.долларыг нийлүүлж, 352.00 төгрөгийн хаалтын ханштайгаар юанийн саналыг 100 хувь биелүүллээ.

Банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-10 16:19:22


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох