• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Барак Обама: Би Путинийг дутуу үнэлж байгаагүй

Цагаан ордонд сүүлчийн долоо хоногоо өнгөрүүлж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “The Week” нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. 2012 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни “ОХУ бол дэлхийн олон оронд заналхийлж буй гол дайсан, геополитикийн хамгийн том аюул” хэмээн хэлэхэд Барак Обама түүгээр тохуурхаж байсныг нэвтрүүлгийн хөтлөгч сануулсан байна. Харин Барак Обама үүнийг үгүйсгэж “Би Владимир Путинийг дутуу үнэлж байсан гэж бодохгүй байна” хэмээн ярьжээ. Тэрээр “Би түүнийг дутуу үнэлж байсан гэж бодохгүй байна. Харин мэдээллийн энэ шинэ эрин үед кибер халдлага үйлдэж манай нийгэмд нөлөөлж, бидний нээлттэй системийг ашиглан ардчиллын туршлага болон бусад зүйлд эргэлзээ төрүүлэх зэрэг маш хурдацтай өөрчлөлтийг дутуу үнэлсэн гэж бодож байна” гэжээ. Энэ нь тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж, кибер халдлага үйлдэн Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны и-мэйл хаягыг хакердан Бүгд найрамдах намыг ялалт байгуулахад тусалсан гэж үздэг тухайгаа өөрийн биеэр илэрхийлсэн анхны тохиолдол болж байна.

Барак Обама "Оросууд аливаа асуудалд зориуд хөндлөнгөөс оролцож, будлиулж байгаа гэдгийг би үнэн гэж бодож байна. Цаашид өөр улс орон ч мөн ийм зүйл хийж магадгүй" гэжээ. Мөн тэрээр "Би АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд хандан тагнуулын ажилтнуудтай харилцаагаа өндөр төвшинд хөгжүүлэхийг уриалж байгаа. Конгресс ч мөн дараагийн засаг захиргаанд энэ талын мэргэжилтнүүд маш бага байгаад анхаарал хандуулах хэрэгтэй" гэжээ. 

Түүнчлэн Барак Обама Герман, Франц зэрэг 2017 онд сонгуулийн жил нь тохиож буй орнуудад хандан улс төрийн явцад ОХУ-ын тал оролцохоос болгоомжлохыг сануулжээ. 

Хөтлөгч түүнээс Доналд Трамп кибер халдлага болон бусад асуудлаар ОХУ-тай хамтарсан, эсэх талаар асуухад тэрээр шууд хариулт өгөөгүй байна. Барак Обама “Бид нэг баг гэдгээ бие биедээ сануулах хэрэгтэй. Владимир Путин бол манай баг биш. Бид үүнд л төвлөрч чадвал өөрийн дайсныг таньж, кибер халдлагаас илүү том асуудал биднийг хүлээж буйг мэдэх боломжтой болно” гэжээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-10 11:20:37


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (92.225.37.190) 2017-01-11 07:18:16
    Obama Putin gedeg delhiin ayult daisnig yag onoj heljee. Putin bol zugeer l neg hulgaich.
  2. орос (202.180.218.38) 2017-01-10 13:25:46
    эргүү сармагчин негр

Танд санал болгох