• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Д.Энхцэцэг: Цахим үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгана

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны сүүлээр УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэтгэлээр ямар өөрчлөлт орох талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. 

-Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар өөрчлөлт орохоор тусгасан бэ? 

-Иргэний улсын бүртгэлийн хууль анх 1999 онд батлагдаж, түүнээс хойш 112 зүйл, заалтад өөрчлөлт орсон байдаг. Өнгөрсөн оны сүүлээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын 3 сая иргэнд нь хамааралтай чухал хуулийн зохицуулалтууд туссан. Тухайлбал, шилжилж байгаа иргэн зөвхөн шилжин очиж байгаа газраа бүртгэл хийлгэдэг байх , цахим иргэний үнэмлэхийн чипийг идэвхжүүлэн мэдээлэл оруулж, тоон гарын үсэг суулгах зэрэг бүртгэлийн шинэ үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн засаг захиргааны нэгж харгалзахгүйгээр төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, цахим иргэний үнэмлэхийн бүртгэл хийлгэдэг байхаар зохицуулсан. Нэг үгээр хэлбэл, хүүхдээ хотод төрүүлэхээр ирсэн Дулмаа хүүхдийнхээ төрсний бүртгэлийг нийслэлд хийлгэж, төрсний гэрчилгээг нь авах боломжтой. Шилжүүлгээ хийлгээгүй хөдөө орон нутгийн харьяалалтай хоёр иргэн Улаанбаатарт хуримаа хийгээд харьяалал харгалзахгүй гэрлэлтээ батлуулж болно гэсэн үг.

-Шилжиж байгаа иргэн зөвхөн шилжин очиж байгаа газраа бүртгэл хийлгэнэ гэж байна. Шилжиж байгаа газраасаа хасалт хийлгэлгүйгээр шууд шилжин очсон газраа бүртгүүлж болно гэж ойлгож болох уу?

-Тийм. Одоогийн хуулиар бол иргэн шилжиж байгаа бол заавал тухайн газраасаа хасалт хийлгэж, өргөдөл гаргаж байж шилждэг. Шинэ хуулийн зохицуулалтаар үүнийг өөрчилж шилжиж байгаа иргэн зөвхөн очиж байгаа газартаа л бүртгүүлдэг болж байгаа юм. 

-Цахим иргэний үнэмлэхийн чипэнд мэдээлэл оруулж, идэвхжүүлнэ гэлээ. Чипэнд ямар мэдээлэл суулгах вэ. Иргэд шинээр үнэмлэх захиалах уу. Чипийг идэвхжүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?

-Хууль батлагдчихвал иргэний үнэмлэхээ шинээр захиалж байгаа иргэний үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгаж өгнө. Харин цахим үнэмлэхийн чип нь идэвхжээгүй хүмүүс хүсэлт гаргаж идэвхжүүлнэ. Шинээр захиалахгүй гэсэн үг. Хуулийн зохицуулалт хийгдчих юм бол иргэдийн цахим үнэмлэхийн чипийг идэвхжүүлж, тоон гарын үсэг суулгах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна. 

Үнэмлэхний чипэнд тухайн иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс, олгосон байгууллагын нэр, олгосон он сар өдөр, хүчинтэй байх хугацаа, оршин суугаа хаяг, хүчинтэй хугацаа, биеийн давхцалгүй өгөгдлийн мэдээ буюу гарын хурууны хээ, тоон гарын үсгийн мэдээлэл багтана. Мөн гэрлэлт, боловсрол, албан тушаал, гэмт хэргийн мэдээллүүд багтсан байх юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-10 08:29:42


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (202.9.40.120) 2017-01-10 19:48:01
    Улсын бүртгэлийг санхүүгийн дарга болох нөхрийнхөө дүү болох Хүрэлбаатар. тэр үүгээрээ дамжуулж очсон газар болгоноо самар даг идэж уугаад сурсан Содхүү болон түүний нөхдүүдтэй зохион байгуулалттай идэж уугаад дуусаж бага нөхөрдөө ардчиллын үед яг энэ багаараа ард түмний мэддэгээ гадаад паспорт ан дээр ажиллаж мөнгийг нь завшсан ард түмэн бид нарт дандаа худал мэдээлэл өгдөг аниа даа одоо тэр статистикаас хөөгдсөн нөхдийн 1 болох сэгсгэр Бадам цэцэгтэй нийлж худлаа яриад ха ха аль ч намын үед нийлж идэж угаадаг сурсан гарууд даа СОДХҮҮ БОЛОН ТҮҮНИЙ НӨХӨД САЯ БҮХ АЙМАГ СУМД ДҮҮРГИЙН АЖИЛЧДАД ДАРАМТАЛЖ БАЙГААД БУРУУ ХАРИУТАЙ НОМ ШАХСАН ГЭЖ БАЙГАА ШУНАЛАА ГЭЖ ХЯЗГААРГҮЙ ТӨРИЙН АЛБА БИЗНЕСИЙН ТАЛБАР БИШ БАЙМААР ЮМ
  2. Zochin (27.123.214.109) 2017-01-10 12:33:07
    Baliar avgai.....
  3. УРГИЙН ОВОГ (202.9.43.75) 2017-01-10 12:10:13
    ҮНЭМЛЭХНИЙ ЧИПЭНД ТУХАЙН ХҮНИЙ УРГИЙН ОВГИЙГ ОРУУЛАХАА АРАЙ МАРТЧИХСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ???!!! ҮҮНИЙГ ОРУУЖ Л ҮЗЭЭРЭЙ ДЭЭ ЭНХЦЭЦЭГ АНИА МИНЬ !!! ТЭГЭХГҮЙ БОЛ ЦУС ОЙРТСОН САРМАГЧИНГУУД ТУН Ч ОЛОН БОЛНО ШҮҮ.

Танд санал болгох