Цэс

​“Централ тауэр"-ийг дэлбэлнэ гэж АНУ-ын иргэн хэлжээ

picture picture picture picture picture picture picture picture picture

Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн зүүн талд орших Централ Тауэрт тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл цацагдаж, тус барилгын оффисоос иргэдийг гаргаад байна. Цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба, цэргийн сапёрын алба хаагчид ойр тойронд нэгжлэг хийгээд юм олоогүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Учир мэдэх нэгний яриагаар, Централ Тауэрын 15 давхарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагын удирдлагатай уулзахаар очсон иргэн ийм мэдээлэл гаргасан байна. Тэрээр АНУ-ын иргэн 51 настай М байсан бөгөөд “Даргатайгаа уулзуулахгүй бол энэ барилгыг дэлбэлнэ” гэж уурласан тухай оффисын ажилтан ярьж байна. Түүнийг Централ Тауэрийн хамгаалалтын албаныхан доош буулгасан бөгөөд энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Хэргийг тагнуулын байгууллага харьяаллын дагуу шилжүүлэхээр болсон тухай 20.00 цагт эх сурвалж хэллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-09 17:06:10


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.43.75) 2017-01-10 12:30:39
    ОО ОО, БҮР АМАР, АЙАААН???
  2. ёо ёо (202.9.40.79) 2017-01-10 01:03:47
    захын нэг гадны банди бүхл бүтэн улсаар тоголчих юмаа.

Танд санал болгох