• 2017 оны 05 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​“Монголын сайхан бичигтэн”-үүдийг шалгарууллаа

“Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” Улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгүүдээ тодруулав. “Монголын сайхан бичигтэн” уралдааны долоон ангилалд нийт 700 орчим уран бичигтэн өрсөлдөв. Үүнээс үзэхэд жил ирэх тусам Үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүүхэд, залуус нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, “Монцамэ” агентлагийн захирал, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, "Хүмүүн бичиг сонин"-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа болон нэрт судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Тус уралдаанд аймаг, сумд, есөн дүүргээс олон зуун сайхан бичигтнүүд оролцсон бөгөөд Баянхонгор, Төв, Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн байна.Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн, хамгийн балчир нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 4-ын "Г" ангийн сурагч Э.Тэмүүжин, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 4-ын "Г" ангийн сурагч Г.Батмөнх нар байв.

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН – 2016” УЛСЫН УРАЛДААНЫ НЭГДСЭН ДҮН

Нэг. 12 –Р АНГИЙН СУРАГЧ

Тэргүүн байр:

Э.Энхзаяа – СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12”о” ангийн сурагч

Е.Анужин – Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12”б” ангийн сурагч

Ү.Ундармаа – Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 12”в” ангийн сурагч

Ц.Бадамцэцэг – Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12”в” ангийн сурагч

Гутгаар байр:

Б.Сэргэлэн- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Арвис” сургуулийн 12”а” ангийн сурагч

Ц. Мэндбаяр – Баянхонгор аймгийн “Номундалай” сургуулийн 12”е” ангийн сурагч

Хоёр. УРАН БИЧЛЭГ

Тэргүүн байр:

-“Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Анхбаяр

Дэд байр.

- Нийслэлийн “Содон чимээ” сургалтын төвийн багш Ба.Алтантуяа

Гутгаар байр.

-Нийслэлийн “Гэгээрэл” сургуулийн багш Б.Ариунтуяа

Тусгай байр.

-Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар дунд сургуулийн 11 “д” ангийн сурагч А.Энх–Учрал

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ба.Анхбаяр

Гурав. БҮТЭЭЛ

Нэгдүгээр байр.

- СУИС-ийн багш Ба.Шаравнямбуу

Хоёрдугаар байр.

-Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС-ийн монгол хэл уран зохиолын багш

Мо. Цэрэндэжид

Тусгай байр.

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш Жа.Гэрэлмаа 99370914

-Нийслэлийн Хан –Уул дүүргийн иргэн Б.Дашдэлэг

Дөрөв. МЭРГЭЖЛИЙН БАГШ

Нэгдүгээр байр.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал

Хоёрдугаар байр.

Хөгжим бүжгийн коллежийн багш Т.Цолмон

Гутгаар байр.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуулийн багш О.Оюунтунгалаг

Тусгай байр.

-Нийслэлийн 24-р сургуулийн багш Б.Пүрэвсүрэн

-Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Отгонсүрэн

Тав. НАСАНД ХҮРЭГЧИД

Нэгдүгээр байр.

“Энержи ресурс” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын ажилтан С. Нямаа

Хоёрдугаар байр.

“Саманда бадра” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмч Ц.Есөн-Эрдэнэ

Гутгаар байр.

МУИС-ийн оюутан Мө.Буянхишиг

Тусгай байр. -Чөлөөт уран бүтээлч Э.Баасансүрэн

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р багийн ахмад настан Шарын

Нэргүй

Зургаа. САЙХАН БИЧИГТЭН АНГИ

Нэгдүгээр байр.

Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн 11”б” анги.

Бэлтгэсэн багш Б.Цэцэгмаа

Хоёрдугаар байр.

Булган аймгийн Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 8”а” анги.

Бэлтгэсэн багш Э.Энхзолбоо

Гутгаар байр.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 9”в” анги.

Бэлтгэсэн багш Н.Энхтүвшин

Долоо. ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД /1 – 11-р ангийн сурагч /

Нэгдүгээр байр.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45-р сургуулийн 11”б” Х. Нандин- Эрдэнэ

-Нийслэлийн Налайх дүүргийн 119-р сургуулийн Б.Түвшинбат

Хоёрдугаар байр.

-Нийслэлийн Чингэлтэй 24-р сургуулийн 11 “б” ангийн сурагч Б. Өсөх -Эрдэнэ

-Увс аймгийн Улаангом сумын “Увс- Эрдэм” ахлах сургуулийн 10 “б” ангийн сурагч Б.Одонтунгалаг

Гутгаар байр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 11”б” ангийн сурагч Д. Содномдаш

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй Цай” сургуулийн 11 “б” ангийн сурагч А.Есүжин

Тусгай байр.

-Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 11 “а” Г.Отгонцэцэг

-Нийслэлийн Хан –Уул дүүргийн 60-р сургуулийн 4”г ангийн сурагч Э. Тэмүүжин

Ш.Лувсанвандан багшийн сангийн нэрэмжит шагнал:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн багш, сурагчдын хамтарсан баг

Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналаар

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөлийн технологийн багш Э. Буяндэлгэр

-50-р сургуулийн 10 “а” ангийн сурагч М.Жаргалмаа

Жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагнал

-Нийслэлийн 1-р сургуулийн 4 “г” ангийн сурагч Д. Батмөнх

-Дархан- Уул аймгийн Оюуны Ирээдүй 11 “2” Б. Урандөл

Ч.Намчингийн нэрэмжит шагнал

-Архангай аймгийн Хайрхан сумын 12 “б” ангийн сурагч Т.Лхагвабаатар, Б.Мөнх- Эрдэнэ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-09 16:32:17


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. ТАНСАГ МОНГОЛ ХЭЛ (202.9.43.75) 2017-01-10 12:18:26
    МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ САЙХАН БИЧИЖ СУРСАН ОХИД, ХӨВГҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА. ОДОО БҮГДЭЭРЭЭ БАЯЛАГ ТАНСАГ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ШҮЛЭГ НАЙРАГ ШИГ ЯРЬДАГ БОЛЦГООЕ!!!
  2. ЗОЧИН (202.179.27.211) 2017-01-09 20:05:35
    САЙХАН АРГА ХЭМЖЭЭ БОЛСООР УЛАМЖЛАГДАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО УЛАМ САЙХАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ЕРӨӨЖ БАЙНА!

Танд санал болгох