• 2017 оны 08 сарын 21  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Хятад улс экологийн цагдаатай болж, агаарын бохирдолтой тэмцэж байна

БНХАУ-ын нийслэл Бээжин болон 20 гаруй хот агаарын бохирдлын төлөв улбар шар буюу аюултай төвшинд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг агаарын бохирдол ихтэй мужуудад экологийн цагдааг 24 цагаар ажиллуулахаар болжээ. Нийгмийг аюулаас хамгаалах эдгээр ажилчид утаа, манантай цаг агаарын байдалд чиглэсэн арга хэмжээ авч, агаарын бохирдолтой тэмцэх ажлыг хийх юм байна. Тухайлбал, экологийн цагдаа нар орон нутаг дахь агаарын бохирдлын эх үүсвэр болох утаа ихээр гаргаж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тоос, тоосонцортой ихтэй зам, гудамж зэргийг олж, холбогдох байгууллагуудад тодорхой даалгавар өгөх аж.

Бээжин хотын цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд тус хотын агаарын бохирдлын шалтгааны 40 хувь нь нүүрсний утаа болж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Бээжин хотын захирагч нүүрсний хэрэглээг 30 хувиар багасгахаа амлажээ.

Үүнээс гадна БНХАУ-ын агаарын бохирдлын гол шалтгаан, PM 2.5 бохирдлын гол эх үүсвэр нь автомашины бохир хийн ялгарал юм. Тэр дундаа Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгааны 31 хувь нь автомашины утаа, түүнээс үүдэлтэй бохирдол байгаа аж.Тиймээс агаар бохирдоход гол нөлөөлж буй түлшээр ажилладаг, утаа их гаргадаг хуучин автомашинуудыг хэрэглээнээс хасахаар төлөвлөжээ. Одоогоор БНХАУ-д нийт 300 сая түлшээр ажилладаг автомашин байгаа бөгөөд үүнээс эхний ээлжинд агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж буй, утаа их гаргадаг 300 мянган автомашиныг үе шаттайгаар хориглож, хэрэглээнээс хасах юм байна.

Агаарын бохирдолтой холбоотойгоор БНХАУ даяар 2000 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа бөгөөд тэдгээр үйлдвэрт агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах, цэвэршүүлэх стандарт хангахыг үүрэг болгожээ. Энэхүү ажлын хэрэгжилтэд экологийн цагдаа нар анхаарал хандуулан ажиллах аж.

Мөн Бээжин хотын эрх баригчид хотын зарим сургууль, цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суулгахаар төлөвлөж байгаа юм байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-09 11:25:27


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. ЗОЧИН (66.181.191.79) 2017-01-09 13:18:23
    ТАМИНЬ ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ЯНЗ НВ ӨӨРӨӨ ЭРЭГТЭЙ МӨРТЛӨӨ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ОРОЛДДОГ ХҮН ЮМ УУ ХААШААН ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ХҮН
    1. Зочин (202.9.41.75) 2017-01-11 11:18:15
      Чи чинь балай юмуу сайт болгон дээр байхын энийг шалгуулаачээ

Танд санал болгох