• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” өчигдрөөс Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ.

ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан юм. Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектыг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна.

ИНЕГ-аас ажилласан Техникийн комиссын ажил дууссантай холбогдуулан ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудалд ажиллаж эхэлж байгаа юм. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, техникийн комиссийн дүгнэлтийг танилцуулж, төслийн явц, үйл ажиллагаа, тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ийнхүү зөвлөлдлөө.

Улсын комисс ажиллахаас өмнө 8 ажлын хэсгээс бүрдсэн техникийн комисс чиглэл бүрээр ажиллаж, нийт 1164 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниас 240 зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд одоогоор 920 орчим зөрчил үлдээд байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Тэрээр “Зам, барилгын асуудлууд эдгээр зөрчил дутагдлын томоохонд тооцогдож байгаа бөгөөд мэргэжлийнхэн зурвасын цементийн найрлага зэрэг асуудалд удахгүй дүгнэлт хийнэ. Япон болон Солонгосын тал ч төслийн ажлыг 100 хувь гэж хэлэхэд учир дутагдалтай тул цаашид үүнийг нэг жилийн дотор засаж, сайжруулах шаардлага бий гэдгийг хэлж байна” гэсэн юм.

Ажлын хэсгийнхэн энэ үеэр Шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч үйлчилгээний байгууламжтай танилцсан юм. Зорчигч хэрхэн бүртгүүлэх, шалган нэвтрэхээр хэрхэн нэвтрэх, ачаа тээшээ хэрхэн өгөхөөс эхлээд онгоцонд суух хүртэлх үйл ажиллагааг танилцууллаа. Ингэхдээ энэхүү үйлчлэх хүрээнд ямар дэвшилтэт ололттой талууд болон алдаа дутагдал байгаа талаар улсын комиссын гишүүд биечлэн танилцав. Мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс энэ сарын 11-ны өдөр хүртэл ажиллаж, санал, дүгнэлтээ боловсруулснаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-03 09:24:33


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (103.212.117.99) 2017-01-17 23:07:10
    Yg ni neg caixan byydaltai boloxod nvvr ylaixaargvi boloxcpn. Manai odoonii ene byydal arai l ichmeer. Gadnii nicex byydlyyd ch nvcer tom, lyt tom tom ongotsyyd xvvrnv shvv dee.
  2. зочин (202.21.106.136) 2017-01-08 11:56:19
    Зам тээврийн яаманд заавал нэг ийм асуудалтай хүн байх ёстой юм байхдаа.Энэний түрүүнд Зоригт гээд яахын аргагүй асуудалтай нахар байсан.
  3. уншигч (27.123.214.107) 2017-01-05 10:17:40
    гадны компаниуд хийх зүйлээ хийгээд хүлээлгэж өгч байхад манайхан өөрсдийн хийх зүйлээ эхлээ ч үгүй байгааг юу гэх вэ?
  4. уншигч (27.123.214.107) 2017-01-05 09:43:44
    Манайхан өөрсдөө хийж чадахгүй байж шүүмжлэх муулахдаа гаргуун л даа
  5. монгол хүн (202.179.31.242) 2017-01-04 16:03:25
    Монголын талын хийх ажил хэзээ эхлэх вэ. Эхлэж амжаагүй байтал наад хийсэн зүйлүүд нь байхгүй болох вий дээ.
  6. Зочин (45.117.32.4) 2017-01-03 11:47:10
    Зуун ямаанд жаран ухна гэгчээр нэг төсөл хүлээж авахад 57 хүн ч арай дэндэж байна аа
  7. Зочин (66.181.189.166) 2017-01-03 10:47:28
    ХАЙРАН ТЕСЕЛ НИСЭХИЙХНЭЭС САЛГАЖ АВААД БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ХОЕР ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД АРДЧИЛАЛЫХАН САЙН ИДСЭН ДЭЭ..... ОДОО БАЙГАА ЗАХИРАЛ НЭРТЭЙ ХУВАЛЗ ЭНХБАТ УЛДЭГДЭЛ НЬ АЙГАА Л ЧИЧРЭЭД Л ГОЛИЙТОЛ ТАРГАЛЧИХСАН БАЙЖ Л БАЙНА!!!! МАН ЮУНААС ХЭНЭЭС АЙНА ВЭЭЭЭ!?!?!? БУЛТГЭР ЭНХБОЛД ОО!!!!!?????

Танд санал болгох