• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр тохиролцлоо

Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ тухай дурсахад үргэлж таатай байдаг тухайгаа ярилаа. Тэрээр манай хоёр улс дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байдаг ч олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ Эрхэмсэг ноён Раул Кастро болон найрсаг Кубын ард түмэнд найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Куба улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хоёр орны найрсаг харилцаа батжин хөгжиж ирснийг онцлов.

Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. 1994 оноос Кубын засгийн газар жил бүр 2-3 оюутан шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд 2016 оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа юм.

Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, Элэгний гeпатит B,C вирусийн эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Албан ёсны хэлэлцээ болон уулзалт таван цаг гаруй үргэлжилж маш өргөн хүрээний сэдвээр санал солилцжээ.


iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2016-09-16 15:11:47


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. duuya (202.9.42.43) 2016-11-12 22:05:56
    Ashgui dee mongold hurdan orj ireesei ollon hun ilaarshih boltugai
  2. Зочин (103.229.120.229) 2016-09-19 11:24:32
    Ашгүй дээ хурдан орж ирээсэй
  3. Зочин (122.201.24.85) 2016-09-17 08:03:45
    70-онд ирж байсан гэхээр хэдэн настай байхав. Ийм олон жил төр барьж л үр дүн гардаг байх. Сайхан мэдээлэл авлаа. Хэрэгтэй юм авчээ.
  4. ErK (112.72.11.111) 2016-09-16 23:55:35
    Bolj de daikham medee bna
  5. Зочин (202.9.40.209) 2016-09-16 22:12:42
    Сайхан мэдээ байна хэрэгжүүлэх гэж хэр удах юм болдоо
  6. Зочин (150.129.141.250) 2016-09-16 21:25:28
    Кубачууд тэнэг улсууд биш, урь омно сайхан харилцаатай байснаа яриад, цэдэнбалын тухай дурьдаж л байгаа байх даа(элчингээсээ 100 насны ойн тухай мэдээлэл авсан л байгаа.)Тэгэхээр манай Эвлэгээ юу гидэг юм бол, зайлуул.
  7. Зочин (27.123.214.116) 2016-09-16 17:45:58
    Saikhan medee bna. Mongolchuudiin huvid sahariin uvchin ayul bolj bna. Odoo hurdan ajil hereg bolgoh heregtei
  8. зочин (202.21.106.110) 2016-09-16 15:25:04
    Сайхан мэдээ байна.Хурдан хэрэгжүүлээсэй

Танд санал болгох