• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Ц.Нямдорж: Нийтийн сонсгол хий, гишүүдийн нэр төрийг хамгаал!

Б.Хурцыг Элчин сайдад томилох саналыг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын чуулганаар Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын горимын саналыг 63.3 хувийн саналаар дэмжиж, Элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. 


11.00 цаг

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Элчин сайдыг томилох саналыг хэлэлцэж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналыг дэмжсэн юм. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдыг томилох саналыг хэлэлцэхээс УИХ-ын 22 хүсэлтийн дагуу томилгоогоор нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэсэн билээ. Гэхдээ нийтийн сонсгол хийхгүйгээр Элчин сайдыг томилох асуудлыг чуулган хэлэлцэж эхлэв. Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлж байна.

-УИХ гишүүн Л.Болд: Байнгын хорооны хэлэлцүүлэг нэлээд халуухан болсон та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн чуулган дээр Байнгын хорооны тэр уур амьсгалынг оруулж ирэх шаардлагагүй.

Өнөөдөр Монголын төрийн маш онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байгаа. Өмнөд Солонгосын Элчин сайдын томилгоо ярьж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал гарч ирсэн. Өчигдөр нэр дэвшигчийн дэлгэсэн асуудлуудаас олон улсын төвшинд Монгол Улс хариулт өгөх асуудлууд үүссэн. Олон улсын төвшинд үүсч байгаа хэлэлцүүлэг, надад ирж байгаа асуулгууд баталж байна. Энэ ноцтой зүйлийг зарлаж Монгол Улсыг олон улсын төвшинд маш эвгүй нөхцөлд оруулж байгаа учраас үүнийг эхэлж шийдэж байж Элчин сайдг явуулах хэрэгтэй. Дээр нь УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдсан зүйл ч бас байгаа. Төрийн нууцтай холбоотой асуудлууд ч байгаа. Тэр бүгд дээр Хуулзүйн сайд Ц.Нямдоржийг гэрчээр заасан байгаа. Ц.Нямдорж гишүүн ч хариултаа өгөх байх. Энэ бүгд Элчин сайдыг томилох асуудалтай ямар ч холбоогүй асуудал. Б.Хурцын өмнө нь хашиж байсан албан тушаалтай холбоотой хүний эрхийн зөрчил гаргасан гэх асуудал тавих үед огт хөндлөнгийн асуудал гаргаж ирэн огт хамрааралгүй зүйлээр асуудал тавьсан гишүүнийг гүтгэсэн. Би үүнийг ярьмааргүй байна. Өнөөдөр энэ асуудал бол олон улсын төвшинд яригдах, Монгол Улсын нэр төрийн асуудал байгаа юм. Үүнийг шийдэх хэрэгтэй.  

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өчигдөр би Байнгын хорооны хурал дээр сууж чадсангүй. Б.Хурцын хийсэн мэдэгдлийг дараа нь сонслоо. Л.Болдод Хойд Солонгосын прокуророос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, мөн Л.Болдоос болж хоёр хүн цаазлуусан. Энэ бүхнийг Ц.Нямдорж гишүүн мэдэж байгаа гэж ярьсан байна. Би өчигдөрөөс хойш Прокурор, Тагнуул, Цагдаагийн газарт ямар нэхэмжлэл ирсэн тухай тодрууллаа. Тэдэнд Л.Болд гишүүний нэр дээр ирсэн ямар ч нэхэмжлэх алга байна.

Энэ бол нэг хүний бус улс төрийн нэр хүндэд халдсан зүйл. Элчин сайдын томилох хэлэлцээрийг хойшлуулаад энэ асуудлыг тодруулах хэрэгтэй. Гишүүдийн нэр хүндэд халдаж байна.

Б.Хурц намайг 42 сая ам.доллар идсэн, уусан гэж хэлмэгдүүлж гүтгэсэн. Би энэ асуудлыг шалгуулахыг хуулийн байгууллагад хандсан. Эхний ээлжинд гишүүдийнхээ нэр төрийг сэргээх хэрэгтэй. Нээлттэй сонсгол хийлгэ. Тусгай албанхыханд нэг бүрчлэн шалгалт оруул. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчил . Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад буруутгаж, 3 сая ард түмний өмнө жүжиг тавьж байна. 

Гишүүд бүрэн эрхийнхээ дагуу асуулт тавьж байна. Нийтийн эрх ашиг Монголын эрх ашгийн асуудал яригдаж байна. Элчин сайдыг Ерөнхийлөгч томилдог боловч УИХ дээр санал явуулдаг. Үүнийг мушгих хэрэггүй. Гишүүдийн саналыг хүндэтгээд нийтийн сонсголоо хий. Хурцын асуудал биш олон улсын харилцааны эмзэг асуудал. Монголын нэр хүнд нийтийн ашиг сонирхол биш үү. Л.Болд гишүүнтэй холбогдуулж ярьсан асуудлыг тодруул. Олон улсын харилцааны тухай эмзэг сэдвийг хөндөж эхэллээ. Энэ зэвсгийн наймаа гэдэг зүйл чинь. Энэ нийтийн ашиг сонирхол биш үү. Батлан хамгаалахын сайд нь зэсвгийн наймаа хийж байсан гэж Тагнуулын дарга нь яриад УИХ учрыг нь олоогүй байж томилгоо хийх үү.

Энэ О.Баасанхүү сүүлийн үед маш их зүйл мэддэг боллоо шүү. Тагнуулын даргатай уулзаж байхад гээд л гурван удаа мэдэгдэл хийлээ. Сүрдүүлээд байгаа юм уу. Хойд Солонгостой очиж уулзсан болж таарлаа. Монголын тусгай албанаас илүү их мэдээлэлтэй, бүхнийг мэддэг дарга энд суж байгаа юм байна.  Бусдын гар хөл болж хөнгөн хуумгай явдгаа боль О.Баасанхүү. Ямар хүнийг цаазлах нөхцөлийг Болд гаргаж ирсэн юм. Тэр хоёр Солонгос хүнийх нь нэрийг гаргаж ир. О.Баасанхүү очоод нэрийг нь мэдчихээд ирсэн юм уу. Ноцтой асуудал яригдаж байна. Болдыг хүний амьтай холбох гэж байна. Юу болж байна энэ чинь.  

Хэрвээ Элчин сайдыг томилох, чөлөөлөх саналыг хүчээр шийдэх гэж оролдвол сонсгол хийхийг дэмжсэн гишүүд хуралдаанд оролцохгүй. Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний нэр төрийн асуудал байна. Үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар бид хуралдаанд суухгүй. УИХ дарга та гишүүдийн нэр төрийг хамгаалах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Томилгооны сонсгол хийж байгаа бол томилгоотой холбоотой зүйлээ ярь. Зоригийн алуурчин зарлах гэж байхад зугтаагаад явах гэж байна гээд сонсгол хийх ёстой юм уу. Энэ бүхэн хуультай, ялтай. Тагнуул зугтаагаад явах гэж байна гээд хэлэлцэх гэж байгааг л эсэргүүцэж байгаа юм. Тушаалын дагуу үүрэг гүйцэтгэдэг хүнийг би өмөөрч байна. Тэр үүрэг өгдөг хүмүүсийг нь буруутгах хэрэгтэй. Тусгай чиг үүргийн хүнийг хуулийн дагуу өмөөрнө. 

-УИХ гишүүн Ж.Батзандан: Томилгооны сонсголыг явуулахгүй гэж нэлээдгүй гишүүд эсэргүүцэж байна. Тусгай албан тушаал бол төрийн алба юм. Нийтийн эрх ашгийг хамгаалдаг алба. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар томилогооны сонгол хийх ёстой. Элчин сайд гэдэг хүн 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах гэж яваа биздээ. Хурцын машины хонхорт явдаг хулгайч нар үүнийг шийдэхгүй. Тагнуулын гар хөл болсон хэдэн гишүүнийн үгээр сонсгол хийхийг хойшлуулж болохгүй. О.Баасанхүү бол хуульч нэртэй хулгайч байгаа юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-16 11:11:15


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Ichij bn. Umnuus ni. (146.199.42.213) 2017-11-17 02:32:21
    Shivshgiin 76 gishuud, 3 undurlugteiguu. Heruul buzar bolson gazar busuu. Ene Ulsiin Ih Hural, gishuudtei gee. Mongol Uls gadnii uls ornuudad ner hundgui bolohod gaihah yum alga. Shorongiin hulgaich nar tsuglasan yum shig.
  2. чин санаа (103.212.116.139) 2017-11-16 21:26:27
    гадаадын тагнуулын даалгавараар монгол төрийг хагалан бутаргагч нямдоржийн үнэн нүүр царайг түүний тв, сонин хэвлэлд худлаа инээж байгаад өгөсөн хуурамч ярилцлагаар нь биш, бээжинд бөөлжис, баас, шээсэндээ холилдчихсон хэвтэж байсан бодит фото зураг баримтаар нь түүний чухам юу хийгээд явдгийг уих маань ярхи цаг нь болсон юм бишүү.ман намынханч болох их хурлаараа намыг 2 хуваасан нь хэний даалгавараар хийгдсэнийг тодруулж, энэ хуурамч чөтгөрөөс салах цаг нь болжээ.
  3. шудрага шүүх (103.212.116.139) 2017-11-16 20:55:36
    нямдорж майхан толгойд хоригдлыг зарж, хувьдаа хоёр байшин бариулж байгаад хоригдол хүүгийн аминд хүрсэн хэргээр сонсгол явуул. Дорилогжавын 800000 ам. долларын хэргийг зувчуулсан асуудлаар сонсгол явуул. Хятадын тагнуулаар ажиллаж, бээжинд баас, шээс, бөөлжсөндөө хутгалдчихсан зургаа булзааруулж, генерал баатарыг хилс ял хүлээлгэсэн хэргээр нь сонсгол явуул.
  4. Зочин (202.131.236.170) 2017-11-16 15:43:16
    Батзандан, Нямдорж хоёр нэг юм хэлээд байгаа. Тагнуулын дарга байсан хүн ийм үйлдэл, ёс зүй гаргахаар Монголын төр үнэхээр дампуурсан байна. Манай улс ямар нүүрээр өмнөд Солонгост элчин явуулах болж байна.
  5. Зочин (202.21.106.105) 2017-11-16 12:00:01
    Баасанхүү гэж жинхэнэ МАНАН, Элбэгдорж, Хурцын бууны нохой худалдагдсан этгээд гарч ирлээ дээ. Муу юм болгоныг өмөөрдөг, Эрдэнэтийн луйвар, Оюутолгойн луйврийг бүгдийг нь ил цагаан өмөөрдөг болсон. Овоо хэдэн төгрөг авсан юм байх даа.
  6. Иргэн (202.21.124.185) 2017-11-16 11:44:06
    Хурцын гаргаад байгаа энэ мэдээллүүдийг шалгаад нэг бол УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон, эсхүл Хурц хүн гүтгэсэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгж байж дараа дараагийн хуулийн байгууллагын дарга нарыг байранд нь тавьж, зөв жишиг тогтоох ёстой. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг шалгаж шүүхэд шилжүүлэхийн оронд гэмт хэргийг нуугаад хувийн зорилгоор томилгоондоо ашиглаад байгаа бол энэ нь өөрөө гэмт хэрэг ш дээ!! Батзандан, Нямдорж нарын зөв шүү
  7. Иргэн (202.21.124.185) 2017-11-16 11:41:44
    1. Гэмт хэргийг нуун дарагдуулсан 2. Бусдыг дарамталсан 3. Төрийн нууц задруулсан 4. Гүйцэтгэх ажлыг журам зөрчиж улс төрчдийг тагнасан 5. Улсын нууцад хамаарах мэдээллийг хувийн ашиг сонирхолдоо буюу томилгоондоо ашигласан гээд олон хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй юмнууд харагдаад байхым даа!!!
    1. Zochin (203.91.115.40) 2017-11-16 12:32:28
      76 dotor hamgaaluulaad baih ner turtei hun baina uu? IH gishuunii buren erheer halhavch hiigeed hulgai, luivar, huchin hiideg tegeed ner hunded haldlaa gedeg davarchihsan gishuudiig bugdiig ogtsruulah heregtei. Yum l bol tushaal ugch ajil guitsetguulchiheed daraa ny huuly, tsagdaagiin humuusee shiitgedeg deeguur ny baigaa humuusee shalgadaggui ene togtoltsoo chiny ugaasaa buruu. 7 sarin 1 nii buudaltsaanaar uchnuun huniig tushaal ugch aluulchihaad daraa ny bas l heden tsagdaagiin humuuse shorond hiigeed deed tushaal ugsun humuus ny zugeer l gemgui uldee biz dee!!!!

Танд санал болгох