• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

БНХАУ цөмийн асуудлаар Хойд Солонгос руу элч илгээхээр боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг айлчилснаас ердөө долоо хоногийн дараа БНХАУ өөрийн өндөр дээд хэмжээний элч төлөөлөгчөө Хойд Солонгос руу илгээх болсноо зарлалаа.

Доналд Трамп Бээжинд айлчлахдаа Хойд Солонгосын дэглэмд шахалт үзүүлэх шийдвэртэй арга хэмжээ авахыг Хятадад уриалсантай холбогдуулан ийнхүү яаран төлөөлөгчөө илгээж байна гэж зарим шинжээч таамаглаж  байна.

Хятадаас Хойд Солонгост баасан гаригт илгээх элчээр Коммунист намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Сүн Таог томилсон болохыг Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлсэн. Гэхдээ энэ удаагийн Хойд Солонгос руу элч илгээх асуудлыг өнгөрсөн Хятадын Коммунист Намын XIX их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөх зорилготой гэж албаны хүмүүс тайлбар өгөөд байна.

Харин ажиглагчид Сүн Таогийн хөтөлбөрт Пхеньяны цөмийн зэвсгийн асуудал яригдахаар тусгагдсан гэж таамаглаж байгаа юм.

БНХАУ-ын элч төлөөлөгч Сүн Таог хүлээж авахыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун зөвшөөрсөн болохыг Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “KCNA”-ээр өнөөдөр мөн хариу мэдэгдэл хийлээ.

Эх сурвалж: New York Times

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 17:13:09


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох