• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

АСЕМ-тай холбоотой 40 гаруй тэрбумын зөрчлийг шалгах Аудитын баг гаргасан

Монгол Улсын Ерөнхий аудиторын бодлогын хүрээнд 2017 оныг “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор Үндэсний аудитын газраас анх удаа зөвлөмжийн биелэлтийг шалгах аяныг зохион байгуулсан билээ. Харин өнөөдөр ГХЯ-нд хийсэн аудитын дүгнэлтээ танилцууллаа. 

Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын захирал Ц.Наранчимэг: Төрийн аудитын тухай хуулиар тухайн төсөв захирагчийн үйл ажиллагаа санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд эрсдэлийн аудит нэмж ордог.  2016 оны санхүүгийн нэгдсэн тайлангаар ГХЯ-ны санхүүгийн үйл ажиллагаанд хязгаарлалтай дүгнэлт гарсан учраас эрсдэлийн аудитын шалгалт хийнэ. Ийм дүгнэлтийг авах болсон гол үндэслэл нь АСЕМ-ын хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын үр дүнтэй холбоотой юм. Том хотхон барьсан, хөрөнгийн эзэмшил, АСЕМ-ын татварыг хөнгөлж оруулж ирсэн хөрөнгүүдийн эзэмшлийн байдал хэнд шилжсэн гэх зэрэг асуултуудад хариулт авна. Эдгээрийг аудитын шалгалтын явцад бүрэн илрүүлээд зөрчлийг арилгана" гэлээ.  

Мөн бусад яамдуудад хийсэн аудитын шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар цөөн асуултад Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгээс тодруулга авлаа. 

-Бусад яамны тухайд ямар байна вэ?

-Яамд бүр өөрсдийн онцлогтой. ГХЯ-ын тухайд одоо байгаа сайдын  төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга нь сайн ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оныхоо алдаа дутагдлыг засах гэж тусгайлан төлөвлөгөө гарган үүнийхээ дагуу зөрчлүүдээ засаад, өнөөдрийн байдлаар зөрчлүүд нь 60 гаруй хувийн биелэлттэй гэх сайн дүнтэй явж байна. Харин БСШУЯ-ны тухайд 2016 онд мөн л хязгаарлалттай дүгнэлт авсан яамдын нэг. Гэтэл өнөөдрийн байдлаар төсвийн жил дуусах гэж байхад биелэлтийг хангуулж дуусах хугацаа арванхоёрдугаар сарын 1 буюу хугацаа нь дуусахад богино хугацаа үлдсэн байхад биелэлт нь 36.4 хувьтайгаар алдаа дутагдлаа хангалтгүй засаж байна. БОАЖЯ-ын тухайд зөрчилгүй санал дүгнэлт авсан яам. Зөвлөмжийн биелүүлэлт нь 87 хувьд орчихсон байгаа. БХБЯ бас 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагч нь хязгаарлалттай дүгнэлт авсан. Гол шалтгаан нь ТОСК гэх байгууллага нь санхүүгийн болон үйл ажиллагааны маш их эрсдэлд орсноос болсон юм. Тэгээд ТОСК дээр дараа долоо хоногоос гүйцэтгэлийн аудит хийнэ. ХХААЯ мөн адил хязгаарлалттай дүгнэлт авсан. Ялангуяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай холбоотой нэлээд зөрчил илэрсэн.  2017 гарснаар зөрчлөө боломжийн биелүүлээд явж байгаа яамдын нэг юм. Харин хамгийн сайн биелүүлээд явж буй болон үлгэр дуурайлал үзүүлээд явж байгаа яам нь ХЗДХЯ байна. Санхүүгийн нэгтгэсэн тайланд илэрсэн зөрчлүүдийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Жишээ нь, гадаадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын санхүүгийн хүмүүсийн дийлэнх нь мэргэжлийн бус хүмүүс байгаа юм. Тэгэхээр материал дээр их зөрчил гаргадаг. Тэгэхгүй өөрөөр бол идсэн, шамшигдуулсан гэх зөрчил бол байхгүй. Хэрвээ байгаад илэрвэл цааш нь шалгуулаад явна. Илэрсэн зөрчлийг засах боломжоос нь шалтгаалж гурван хэлбэрээр арилгуулдаг. Нэгд, акт тавьдаг, хоёрт албан шаардлага тавьдаг, гуравт зөвлөмж өгдөг. 

-Төсөв дээр тавьсан аудитын дүгнэлтийн тухайд юу хэлэх вэ?

-УИХ-ын дэгийн тухай хуулиараа төрийн аудит арван сарын 15-ны дотор санал өгдөг. Гэтэл энэ Дэгийн тухай хууль хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу төсөв аравдугаар сарын 15-наас хойш хэлэлцэгдсэн байгаа. Тиймд бид санал гаргаж өгөхгүй. Зөвхөн нам эвсэл юм уу, намын бүлгүүдээс төсвийн тухай хууль дээр асуулга асуусан дүгнэлт гаргаж өгөөч гэсэн тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн дагуу дүгнэлт гаргадаг. Тэгэхээр бид нэг хуулийнхаа дагуу зөвхөн дүгнэлтийг гаргасан. Гаргасан дүгнэлтийг хэрхэн авч хэрэгжүүлэн нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Дүгнэлтээс харахад өмнөх Засгийн газарт хариуцлага алдсан зүйл байсан. Харин 2018 оны төсөв илүү цэгцтэй, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрөөс тавьсан шаардлагуудыг хангасан төсөв болсон гэх дүгнэлтийг хийгээд байгаа. 

- Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивын зардлын аудит хэзээ дуусах вэ?

-Энэ удаагийн сонгууль 50 +1 хүрээгүй учир сунгагдсан.  Аудит нь арваннэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэгдэж дуусна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 15:28:02


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Irgen (90.236.89.24) 2017-11-16 23:56:21
    ACEM anh hen sanachillaa elbegdorj shuudee ene avilgalchin , luivarchind tor tomor nuuree haruulah tsag n bolson shuudee

Танд санал болгох