• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Англи хэлний үнэ төлбөргүй сургалтын төвүүд

Оюутан, залуустаа зориулан хичээл, сургуулийнхаа хажуугаар англи хэлний мэдлэгээ сайжруулан өөрийгөө хөгжүүлж, танилын хүрээгээ тэлэх боломжтой англи хэлний үнэ төлбөргүй сургалтын төвүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Аз хур номын их дэлгүүрийн англи хэлний үнэ төлбөргүй сургалт 

Англи хэл шимтэн суралцагч залуустаа зориулан Аз хур номын их дэлгүүр англи хэлний сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг байна. Сургалтын хичээлийг Р.Мөнхтуяа багш ордог бөгөөд зарим хичээл дээрээ гаднаас зочид урьж хичээл заалгадаг байна. Энэ долоо хоногийн зочноор загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг удирдан англи хэлийг хэрхэн хурдан бас сайн сурах талаар та бүхэнд өөрийн зөвлөгөөг хүргэх ажээ.  

1 цагт-100 англи үг сургалт

Оюуны матриц академиас "1 цагт-100 англи үг" үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулна. Сургалт 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны 18:00 цагаас болох бөгөөд энэ үеэр англи үг хурдан цээжлэх арга техникийн талаар танилцуулах сургалт болно.

Абсолют сургалтын төвийн үнэ төлбөргүй англи хэлний сургалт 

Абсолют төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэдтэй ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудад англи хэлний үнэ төлбөргүй сургалт явуулна. 

Үнэ төлбөргүй сургалтад дараах хүмүүс хамрагдаж болно. Үүнд: 

  • Улсын эмнэлгийн багш нар
  • Улсын эмнэдгийн хүүхдийн эмч нар
  • Улсын сургуулийн бага ангийн багү нар
  • Хүүхдийн байцаагч

Англи, Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалтын төв 

 “World channel sharing foundation”сургалтын төв нь мэргэжлийн шилдэг багш болон сонирхолтой сургалтын материалууд, тохилог сургалтын орчинд англи, солонгос хэлийг үнэ төлбөргүй зааж байгаа ажээ. 

 Дараах сургалтуудаас сонгон үнэгүй суралцах боломжтой юм байна. 

 Солонгос хэл: 

  • Анхан шат
  • Ахисан анхан

 Англи хэл:

  • Анхан шат
  • Ахисан анхан
  • Дунд шатны сургалтад хамрагдах боломжтой.
Сургалтын төвүүдийн холбоо барих утас болон дэлгэрэнгүй мэдээллийг тус бүрийн фэйж хуудаснаас нь авна уу. 
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 10:42:50


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (66.181.180.215) 2017-11-15 22:13:59
    Сурах хүсэлтэй хүн бүр очиж болохгүй юм шиг бна тийм үү? Заасан тэр мэргэжлийн хүмүүс нь хэр олон байна? Олныг хамруулах сургалт болох уу?
  2. Зочин (182.160.32.151) 2017-11-15 15:10:31
    Монголчууд бүгд англиар ярьдаг бол ч гоёоо. Буриад монгол оросоор ярьж, Өвөр монгол хятадаар ярьж ар Монголыг дээрэлхдэг шүү. Иймээс бүгд Англи хэл сурцгаая.

Танд санал болгох