• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Дэлхийн мисст шилдэг 15-д шалгарахад ард түмний санал чухал нөлөөтэй

“Miss world 2017” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 18-нд буюу бямба гарагт Хятадын Санья хотод болох билээ. Манай улсаас энэ жил тус тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож байгаа юм. Түүний хувьд тэмцээний  шалгаруулалтууддаа амжилттай оролцож сайхан мэдээг дуулгасаар байгаа бөгөөд үндсэн долоон шалгаруулалтын зургаад нь одоогийн байдлаар шилдэгт шалгараад байна. Харин долоо дахь шалгуур болох “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөлд түрүүлж чадвал сүүлийн шатанд шилдэг 15  оролцогчийн нэгээр шалгарах боломжтой болох  юм байна.  Энэ төрөлд ард түмэн эх орныхоо миссийг дэмжихийн тулд missworld.com  сайтаар санал өгж дэмжинэ.

 Шилдгээр шалгарсан шалгаруулалтын тухайд:

  • Гэр хороолол, сумдын сургууль цэцэглэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төсөл”-өөрөө “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан.
  • “Мисс спорт” шалгаруулалтад шилдэг найман оролцогчийн нэгээр
  •   “Топ модель”-д шилдэг 30 оролцогчийн нэгээр
  • “Head to head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч орны нэгээр тус тус шалгарсан байгаа юм.

Тэрээр цахим хуудаснаа “Дэлхийн миссийн аялал надад гайхалтай байлаа. Энд уулзсан хүмүүс арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн давхрага, жендэрийн ялгаа үл харгалзан бүгд л бие биеэ хүндэтгэн харилцдаг бөгөөд надад өдөр бүр халуун дулаан сэтгэгдэл төрж байлаа. Бид нэг нэгэндээ үргэлж анхаарал тавьж, хэрэгтэй үед нь тус дэм болдог. Энд ирээд би хүмүүсээс маш их хайрыг мэдэрлээ. Ийм гайхалтай аялалд хөтөлсөн амьдралд талархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Та саналаа өгөхдөө  http://www.missworld.com/#/contestants/4811 линкээр орж дэмжээрэй.

Алхам 1. https://missworld.com/ вэб сайт руу орох

Алхам 2. Тус сайтын баруун дээд буланд LOGIN товчийг дарах

Алхам 3. Фэйсбүүкээрээ болон gmail хаягаар орох

Алхам 4. Contestants хэсгээс Ц.Энхжингийн хуудсанд очих

Алхам 5. Монголынхоо Миссийг сонгоод  Vote for me дарж саналаа өгөөрэй. 

picture picture picture picture picture picture picture
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 10:07:54


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (43.242.243.20) 2017-11-16 16:43:09
    Өөхөнд боогоод ч нохой тоож шиншихгүй царайтай юмыг яаж дэмжих вэ дээ? Өөрийгөө хөөрхөн сайхан гэж өөртөө итгэлтэй байгаа нь л ганц авах юм нь юм даа.
  2. Батбуянгийн Болдмаа (172.56.29.21) 2017-11-15 17:30:57
    За хуухэд минь эх орон чинь бид сайхан хуухэнтэй гэж гайхуулах гэж догдолж сууцгаанаа.Иймд бугдээрээ бултаараа дэмжлэг, Уухай турцгээеээ санаа нэгдэе!!! Ийм цагт олон оноотой нь хождог гэсэн.Монголд хуухэнууд нь хеерхен сайхан боловсролтой, эрдэмтэй мэдлэгтэй гэж хэлуулцгээе!!!! Энэ бол бидний дэмжилэгээс шалтгаалнаааааааа!!!!!!!!!!!!

Танд санал болгох