• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ерөнхийлөгч 2018 оны төсөвт хориг тавих уу

2018 оны улсын төсвийг УИХ-ын чуулганаар өчигдөр эцэслэн баталсан. Гэхдээ Ерөнхийлөгч логикийн хувьд 2018 оны төсөвт хэсэгчлэн хориг тавих магадлалтай. Учир нь УИХ-аар баталсан 2018 оны төсөвт төрийн өндөр албан тушаалтан, шүүгч прокуророос бусад төрийн албан хаагчдад 300.000 төгрөг олгоход зориулж 56 тэрбумыг суулгасан. Ерөнхийлөгчийн хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоо болон 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийн үндэслэл нь бэлнээр тараах 300.000 төгрөгийн шийдвэртэй холбоотой байсан. 

Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг бэлнээр тараана гэдэг  өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулахад харамсалтай шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой. Халамж тарааснаар эдийн засаг юу хүртэх вэ. Бэлнээр тараасан мөнгө эдийн засагт ямар ч үр өгөөжгүй, ажилгүйдлийг нэмэгдүүлж, инфляцийг хэд дахин ихэсгэдэг гэдгийг бид сүүлийн 27 жилийн турш хангалттай ухаарсан. Би хийх ажилгүй дээ хориг тавиад байгаа юм биш. Үнэхээр шаардлага байгаа болохоор аргагүйн эрхэнд хориг тавьсан" хэмээн байр сууриа илэрхийлж халамжийн бодлогыг дэмжсэн ийм шийдвэрүүдэд цаашид ч хориг тавьсаар байх болно гэдгээ мэдэгдсэн.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын санг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяалалд байсныг Эрүүл мэндийн яам руу 2018 нэгдүгээр сарын 1-нээс шилжүүлэхээр тусгасан. Үйлдвэрчний эвлэлийн дарга нь хүртэл эсэргүүцээд эхэлчихсэн тус шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай юм.

Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавьбал УИХ-аар хэлэлцэх хүртэл 2018 оны төсөв түдгэлзэнэ.

Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа нь УИХ-ын тогтоол, шийдвэр батлагдсан өдрөөс хойшхи ажлын тав хоногт багтдаг. УИХ-ын чуулганаар 2018 оны төсвийг өчигдөр баталсан бөгөөд уг шийдвэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирснээс хойш тав хоногийн хугацааг тоолж эхлэх юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 09:22:15


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох