• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Австралид ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулиар зөвшөөрөхөөр болжээ

Австралид явуулсан санал асуулгад оролцогчдын 61.6 хувь нь ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэсэн хариулт өгсөн болохыг Австралийн Статистикийн хорооноос мэдэгдлээ.

Уг санал асуулгыг нийт хүн амын 79.5 хувьд буюу 12.7 сая хүний дунд найман долоон хоногийн хугацаанд явуулсан байна.

Ерөнхий сайд Малколм Тюрнбуллын мэдэгдсэнээр санал асуулгын дүн илт давамгай байсан тул Зул сарын баяраас өмнө хуульд өөрчлөлт оруулна хэмээжээ.

Хуулийн өөрчлөлтийг дэмжигч сая, сая австралиуд олон нийтийн талбайд туг намируулан, бүрээ үлээж, бүжиг бүжиглэн баяраа тэмдэглэж байна.

"Энэ бол үнэхээр гайхамшигтай үр дүн бөгөөд бид бүгд энэ гайхалтай улс орноороо бахархаж байна" хэмээн Сингапурт болсон баярын цугларалтад оролцсон ижил хүйстний гэрлэлтийг дэмжигч “Qantas” байгууллагын гүйцэтгэх захирал Алан Жойс сэтгэгдлээ хуваалцжээ.

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 09:20:26


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох