• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Найдангийн Түвшинбаярыг “Чингис хаан” одонгоор шагнахаар боллоо

12.00 цаг: Н.Түвшинбаярыг "Чингис хаан" одонгоор шагнах болсныг зарлалаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг хүртэх эрхмийг олон нийтэд албан ёсоор зарлалаа.Тэрээр 2017 онд уг эрхэм шагналыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярт хүртээхээр болсныг мэдэгдэв.


00:00 цаг

Өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр учир “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ.

Энэ өдрийг угтан Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан”-ны одонг төр, нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулсан, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлсэн Монгол Улсын иргэнд гардуулдаг уламжлалтай.

Монгол төрийн эрхэм дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр болох билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нээс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах хуультай. Тэр дагуу Эзэн Чингис хаан одонгоор шагнах эрхмийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр олон нийтэд зарлах юм.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ жилийн “Чингис хаан” одонгоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг шагнахаар болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, энэхүү нэр хүндтэй шагналыг 19-ний өдөр гардуулах юм.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн олимпод Монгол Улсаас анх удаа олимпийн алтан медаль хүртэж, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Түүнчлэн, Н.Түвшинбаяр нь 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж олимпийн хошой медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр нэгэнтээ “Олимпийн алтан медаль авсан Түвшинбаяр маань төр, засгаас том том шагнал хүртсэн. Энэ түнтгэр бор залуу Бээжингийн дэвжээн дээр гарахдаа Монголын улс төрийг аятайхан болгоё гэж гараагүй. Би ялалт байгуулья л гэж гарсан. Тэр ялалт нь монголчуудад асар том бахархал бас маш их ухаарал өгсөн. Тэр оройноос хойш л бид “ингэж балайтахаа больё. Учраа ольё” гээд тэр шөнөөс хойш байдал шийдэгдэх тийшээгээ болоод явсан. Монголчуудын хамгийн чухал юм бол эв нэгдэл. Эзэн Чингис хаан маань бидэнд захиж үлдээсэн зүйл. Түвшинбаяр аварга маань олон шагнал авсан л даа.Түүнд шагнал багадаагүй. Гэхдээ энэ түнтгэр бор залууд эзэн Чингис хааны одонг өгчихдөг ч болоосой. Энэ том одон эв нэгдлийн одон юм шүү. Энэ том одон Түвшинбаяр аваргад бол томдохгүй” гэж хэлж байв. 

Учир нь, Н.Түвшинбаярыг олимпийн аварга болохоос хэдхэн өдрийн өмнө 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг үл хүлээн зөвшөөрсөн долдугаар сарын 1-ий хэрэг явдал болж, таван залуу алтан амиа алдаж, Монголын нийгэм талцан хуваагдаж, Засгийн газраа ч байгуулж чадахгүй Монголын улс төр гацаанд ороод байсан юм. Тэр үед Н.Түвшинбаярын олимпийн алтан медаль монголчуудыг эвлэрүүлж, бас бахархуулж байлаа. Түүнээс хойш Найдангийн хүү Түвшинбаяр найдвар алдаагүй, ахин олимпоос медаль хүртэж, нэр алдар, монголчуудын бахархлыг өндөрт өргөж яваа билээ. Тийм ч учраас Монголын ард түмэн түүгээр бахархдаг юм.  

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

Н.Түвшинбаяр аварга 2008 болон 2012 оны олимпоос медаль хүртэж буй торгон агшин гэрэл зурагт:

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 00:00:32


Нийт сэтгэгдэл: (33)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (103.212.117.226) 2017-11-18 12:24:07
    Түвшинбаяр хүүд баяр хүргэе.Эзнээ олсон шагнал байна. Олон түмнийхээ магнайг үргэлж тэнийлгэж яваарай. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье..
  2. Баагий (103.10.23.80) 2017-11-16 20:29:41
    ... Заавал С. Баярын үгийг бичээд байхдаа яахав. Ерөнхийлөгч биш, С. Баяр өгүүлээд байгаа юм байна л даа
  3. АагиЙ (103.212.119.205) 2017-11-15 22:44:07
    За тэр Баярын Балай үг балай балый
  4. Зочин (202.9.40.181) 2017-11-15 19:28:23
    Түвшинбаярт баяр хүргэе. Баттулга ерөнхийлөгч төрийн дээд шагнал ГАВЬЯАТ цолыг хэтэрхий үнэгүйдүүлж байна. Хүн үзэж үзээгүй эмчид гавьяат эмч, халамжийн ажилтанд гавьяат багш цол өгч байна Баттулгын сонгуулд ажилласан л бол гавьяатай хүмүүс болдог бололтой.
  5. Зочин (103.57.92.93) 2017-11-15 16:44:48
    Зөв зөв өмнө авсан Очирбат Багабанди гээд хүмүүс нь одоо муу хэлэгдээд эхэлсэн ш дээ.харин Н.Түвшинбаяр хэзээ ч муу хэлэгдэхгүй дандаа шүтэж амьдрана.
  6. Зочин (202.9.42.143) 2017-11-15 14:31:33
    Маш зөв
  7. kkkkkk (66.181.166.127) 2017-11-15 12:28:26
    магтаал хүндэднэ гэж байдаг гэсэн. Энэ бөх би энэ удаа болъёоо гээд хэлж чаддаггүй юм байх даа. Ерөнхийлөгчид нь бөхөөс өөр хүмүүс харагдахаа больсон юм шиг байх юм Зөвлөх нь бөх, Бөхчүүдэд одонг ч янз бүрээр нь өгч байна
    1. Зочин (66.249.82.147) 2017-11-15 14:44:43
      Eebii ogch chadahgui baisiin. JENKO nudend ni haragdaad. Hiisen zuildee l ene shagnaliig avch bn.
  8. Zochin (27.123.214.94) 2017-11-15 12:07:59
    Ene Jenko Mongol ulsiin Erunhiilegch uu? Mongoliin olimpiin horoonii Erunhiilegch uu?
  9. монгол хүн (202.179.31.242) 2017-11-15 11:40:42
    Зөв хүнээ л шагнах гэж байгаа юм байна, баяр хүргье. 2008 онд Монгол оронд маань юу юу болоод өнгөрлөө, гэтэл олимпод оролцсон тамирчид маань ямар амжилт гаргаж, байдлыг яаж эерэгээр нь эргүүлсэн билээ гээд бодоод байхад энэ хүн яахын аргагүй л энэ дээд шагналыг авах эзэн нь мөн юм шүү. Монголчууд минь нэгнийхээ сайн сайхан зүйлээр бахархаж явцгаая.
  10. зочин (1.75.246.134) 2017-11-15 11:33:16
    Жаахан азнаж бгаад шагнасан нь дээр бх. Тэр яруу найрагч хунийг шагначихаад дараа жил энэ бехед егвел хумуус янз бурийн юм ярихгуй бх. Бодож узэрэй
  11. Зочин (139.5.217.101) 2017-11-15 11:03:57
    heden buhchuudees tsaash setgej chadahgui yum bna daa.
  12. зочин (103.10.22.55) 2017-11-15 10:46:07
    зарим хүмүүс үнэхээр өчүүхэн байх юмаа. Түвшээ аварга бол монголын бахархал шүү, гэтэл нөгөө хэдэн хачин улс төрчид авчихсан байхад яагаад аварга авч болдоггүй юм бэ. харин ч сүүлийн хоёр жил энэ шагналыг маш зөв хүмүүст нь өгч байна.
  13. zochin (27.123.214.125) 2017-11-15 10:37:52
    arga bhgui tumen olnii baharhal bolson ev negdeliig batatgaj ogson mongol gedeg tsysiig ogshooj badaryylj ogson zalyy mongolchyydiin bohoj bsan doliig och bolgon badraaj ogson ene bol bidnii baharhal delhiid ene huniig huleen zovshoorson mongol maani ene hun shig eremgii daichin amar amgalan huchtei baigaasai avargadaa amjilt eruul enhiig husie ta bol bidnii baharhal shu
  14. Зочин (202.131.243.190) 2017-11-15 10:34:30
    Түвшинбаяр Монголын баатар мөөн. Энд ямар эргэлзээ байхгүй. Гэхдээ энэ хүний алдар гавьяа хангалттай. Ерөнхийлөгч мамэлмий онохгүй байна. Оюун санаа талаа бариачаа. Түвшинбаяр чинь алдар нэрийнхээ дороосоо болохооргүй боллоо ш тээ. Өөр хүнд өгөөч
    1. Зочин (66.181.179.155) 2017-11-15 12:58:57
      Түвшинбаяраас өөр дэлхийд гайхуулсан хэн байгаан. Тийм хүнээ чихээд ирээч. Түвшиг баяраас өөр авчих хүн үнэндээ харагдахгүй байна
  15. ЗОЧИН (66.181.187.81) 2017-11-15 10:24:02
    Маш их баяртай байна. Н.Түвшинбаяр энэ шагналыг авах эзэн яах аргагүй мөн.МУ -ын ерөнхийлөгч маш зөв шийдвэр гаргажээ .Баярлалаа
  16. Зочин (202.55.180.182) 2017-11-15 09:51:46
    Ерөнхйилөгчөө ийм зүйл хийгээд байвал таны нэр хүнд байхгүй болно шүү
    1. Зочин (150.129.140.234) 2017-11-15 10:13:49
      Авах ёстой хүн авах нь. Шагнал нүдээ олжээ. Хувь Ерөнхийлөгч гэдэг хүнтэй битгий холбо. Сайхан зүйлд баярлаж чадахаа больсон монголчууд юмаа. Монголчуудын эв нэгдлийг хангаж чадсан эрхэм баатар юм шүү дээ. Зүгээр баяр хүргээдь баярлаж сур.
    2. зочин (103.10.22.55) 2017-11-15 10:42:31
      ерөнхийлөгчтэй найз гээд гавьяаг нь үнэлэхгүй орхино гэдэг ямар сонин сэтгэхүйтэй хүн бэ. Түвшээ аварга бол дэлхийн хүн ш дээ. Ер нь энэ одонг дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргасан гавьяатай хүмүүст л өгч байя. Ариунбаатар энэ хоёр авах л учиртай хүмүүс. бусад нь их сонин. юу хийсэн гэж авсан юм бол
  17. Зочин (202.131.242.18) 2017-11-15 09:38:07
    Ярьдаг юм нь бөх, хийдэг ажил нь гацаах, хориг тавих
  18. Zochin (43.242.242.152) 2017-11-15 09:21:58
    Hey ene ulsiin maani haantan er shahnalaas uur zuil hiihnuu. Yariahig buh hun gavyat terguuni baatar bolchie tegvel uur hun amitand uguh gehgui arai uur ajil tolgoid ni orj ireh bailgui dee
  19. Зочин (166.137.12.81) 2017-11-15 09:18:24
    Mongolchuudaas uur sanadag meddeg hun algaa. Temtseend turuuleed 10 jil boljee . Zarim ni hulgai luivar hiigeed 30 jil bolson bna. Uls turiin temtseend turulee. Harin egel jiriin Dr delhiin emch boljee. Sariin umnu. Sanadag hun algaa
  20. pkxny (202.131.225.141) 2017-11-15 09:03:37
    нүдээ олсон шагнал байна. Түвшинбаяр шиг тамирчин 100 жилд нэг төрдөг байх гэж би боддог.
  21. Зочин (73.162.217.93) 2017-11-15 08:35:48
    Одонгийн эрэмбэ их доошилж байна шүү.
  22. мнл (202.72.245.122) 2017-11-15 08:34:13
    Зөв шийдвэр байна даа нүдээ олсон шагнал Дэлхийд Монгол гэдэг нэрийг гаргасан хүн авах естой сайхан хөгжим бичээд сайхан дуу дуулаад авдаг бол биеийн хучээ дэлхийд гайхуулсан Монгол аавын хүү Монгол авах естой гэж дэмжиж байнаа
  23. Ми (103.212.119.164) 2017-11-15 08:15:40
    Зинко биш ээ
  24. Зочин (66.181.161.8) 2017-11-15 08:01:00
    Ха ха ха Жэнко ингэж л таарна
  25. Зочин (66.181.187.115) 2017-11-15 08:00:02
    Спортоор авах бүх юм аа авсан хүн. Эрдэмтэн шинжлэх ухааны хүмүүст олгож болдоггүй заавал спортын өөрийг нь хүрээлсэн хүмүүсээ шагнадаг яасан ч еөгий вэ?
  26. Soongo (103.229.122.171) 2017-11-15 05:40:56
    За баяр хүргье ээ, байгуулсан гавъяаг нь хүндэтгэж толгой бөхийлгөн явдаг шүү, гэхдээ гурван хүний нэрсийг хараад нас намбыг нь хараад эхлээд Урианхай гуайдаа өгчих болов уу гэж бодож байлаа, хоёр аврагад дараа авах нас ньбайна гэж бодож байсан, гончигдоржийнхийг буцааж аваад Урианхай гуайд өгч болдог бол бас сайхан
  27. Зочин (99.203.14.1) 2017-11-15 04:40:17
    Шеенко өөрийгөө дагаж гүйдэг хүнийг шагнаж байгаа юм биз дээ..... нахуй
    1. Зочин (202.9.40.76) 2017-11-15 09:17:17
      САМ ИДИ НА ХУЙ
    2. Зочин (122.201.21.18) 2017-11-18 17:23:32
      Маргах зүйлгүй зөв хүн нь авч байгаа юм байна.Н.Түвшинбаяр маш их хөдөлмөрлөсний хэн үр дүнг үзэж дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа хүн юунд нь зарим хүн дургүйцэж вэ? Төрд байгаа эх оронгүй золбин хүмүүст л дургуйц.

Танд санал болгох